Улсын Хүүхэлдэйн театрын өмнөх захирал М.Отгончимэг нь Уран зургийн галарейн захирлаар томилогдоод буй. Харин Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.
Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байгаа. Театрын шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон ч 2024 оны улсын төсөвт батлагдаж чадаагүй байна.
Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй байна. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдгийг ажилчид нь хэлж байв.
Холбоотой мэдээ