Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш дахин АНУ-ын банктай хамтарч эхэллээ  

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш дахин АНУ-ын банктай хамтарч эхэллээ  

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш дахин АНУ-ын банктай хамтарч эхэллээ  

Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй эргэн холбогдлоо 

Их долоо гэж нэрлэгдсэн улс орнууд 1989 онд хуралдаж мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг байгуулсан нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу Financial Action Task Force /ФАТФ/ юм. Манай улс ФАТФ-н гишүүн орноор 2004 онд гишүүнээр элсэж байжээ. Ингэснээр бид тодорхой үүрэг хүлээж эхэлсэн бөгөөд 2017 оноос тус байгууллагын хараа хяналтад орж хатуухан сануулга, зөвлөмжүүдийг хүлээн авч эхэлсэн. Тухайн үед мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх чиглэлд хийх ажлын талаар нийт 40 Зөвлөмж өгснөөс 36-г нь Монгол Улс тодорхой хэмжээнд биелүүлсэн байна. Харин дөрвөн зөвлөмжийг хагас хэрэгжүүлсэн шалтгаанаар 2019 онд Монгол Улс бүхэлдээ ФАТФ-ын саарал жагсаалтад орж байв.  

Ингэснээр манай улсын арилжааны банкнуудад гадаадын харилцагч банкнуудаас тавих шалгуур чангарсан. Улмаар хамтран ажиллаж, ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болсон билээ. Үүнээс хойш одоог хүртэл Монголын ихэнх банкнууд Сингапур улсын банкаар ам.долларын гадаад төлбөр тооцоогоо дамжуулж хийж ирсэн. Товчхондоо 2019 оноос хойш ам.долларын гадаад төлбөр тооцоо хийгдэх процесс олон хонодог, гуравдагч банкаар дамжиж буй учир шимтгэл өндөр болсон юм.  

Харин 2023.07.13-ны Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс ФАТФ-ын 40 Зөвлөмжтэй холбоотой Монгол Улсын явцын тайланг хэлэлцсэн. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсныг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг баталсан билээ. Ийнхүү үнэлгээгээ ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон, дэлхийн улсуудаас 5 дахь орон болсон юм.  

Үр дүнд нь Монгол Улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк АНУ-ын арилжааны ТОП банк болох  Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээж байна. Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн банкныхаа хувьд энэхүү хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, Монгол Улсаа дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холбож чадлаа. ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш АНУ-тай хамтран ажиллаж буй Монголын анхны бөгөөд цорын ганц арилжааны банк болж байна. 

Энэхүү үйл явдал нь Монгол Улс өөрийн санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын комплайнсын стандартад нийцэж ажиллах чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгааг дэлхийд харуулах чухал алхам юм. Түүнчлэн Монгол улс олон улсын санхүүгийн стандартыг мөрдөж чаддагийг нотолж, олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг сэргээж, эдийн засгийг эергээр харахад томоохон түлхэц болно.  

Мөн хамгийн чухал нь Монгол Америк хоёр орны хооронд бизнес эрхэлдэг компани болон иргэдэд маш том боломж нээгдэж байна. Худалдаа, хөгжлийн банк АНУ-д ностро дансаа нээснээр дэлхийн 100 гаруй улс рүү ам.долларын шилжүүлэг илүү ХЯМД, илүү ХУРДАН хийгдэж эхэллээ. Цаашид ч бид банкны салбарт манлайлан олон улс дахь корреспондент банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, харилцагч та бүхнийхээ дэлхийд гарах санхүүгийн гүүр болсоор байх болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-01-05 66.181.180.163

Хуучин шимтгэл нь 15 доллар байсан одоо яагаад 30 болчихвоо?

Avatar

Нэргүй 2024-01-05 124.158.126.107

за ашгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-01-05 124.158.64.205

ЕС Оюунэрдэнэ, сайд Хүрэлбаатар, гишүүн Доржханд ……. мөн ХХБ -д нарт баяр хүргэе Монголын эрүүл ухаан ялж байна.

Avatar

Нэргүй 2024-01-05 139.5.217.56

Ха ха чи өөрөө ЕС Оюунэрдэнэ данхан толгойт оо

Avatar

зочин 2024-01-05 103.57.94.29

ХХБ чинь Ардчилсан намынх ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж