Ш.Адьшаа: Б.Энхбаяр шударга ёсыг нухчин дардаг боллоо

Хуучирсан мэдээ: 2024.01.05-нд нийтлэгдсэн

Ш.Адьшаа: Б.Энхбаяр шударга ёсыг нухчин дардаг боллоо

Ш.Адьшаа: Б.Энхбаяр шударга ёсыг нухчин дардаг боллоо

“Шударга ёсны илд бамбай нь байна” гэх амлалт өгөн, Хууль зүй дотоод хэргийн сайд болсон Б.Энхбаяр шударга ёсыг нухчин дардаг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг этгээд боллоо” гэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2024.01.05/ үг хэлэх үеэрээ мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ,  шинэ түвшинд гаргана” гэсэн халхавчин дор шударга үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг баривчлах хууль оруулж ирээд олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад замхарсан.

Сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны нууц, гүйцэтгэх ажлын нууцыг асуудал хариуцсан сайд нь задруулаад байна шүү дээ. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж Б.Энхбаяр сайд зарласан. Энэ бол мөрдөн байцаалтын нууц, гүйцэтгэх ажлын нууц.  Ямар эх сурвалжаас 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байгаа тухай мэдээлэл авснаа ард түмэнд нээлттэй зарлахыг би Хууль зүй дотоод хэргийн сайд Энхбаяраас шаардаж байна.

Шүүх хуулийн өмнө бид тэгш байдаг. Мөрдөн байцаалтын нууц задруулахгүй, гүйцэтгэх ажлын нууц задруулахгүй гэж Монгол Улсын хуульд заасан байдаг юм бол 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг ямар эх сурвалжаас олсон юм.  Б.Энхбаяр сайд Ерөнхий сайдын шударга ёсны илд байна гэж хэлж сайд болсон. Гэтэл энэ хүн өнөөдөр шударга ёсны илд биш шударга ёсыг нухчин дардаг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг чөтгөр боллоо гэж ойлгож байна.

Энэ УИХ ард түмний төлөөлөл мөн юм бол эрээ цээрээ алдсан ийм сайдууд, тэдний гар хөл болсон хүмүүст хариуцлага тооцох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх цаг нь болсон байна. Ийм хуулийн төсөл санаачилъя гэж бодож байна. Энэ асуудал бол нийт Монгол Улсын эрх ашиг, авлигатай тэмцэх шударга ёс,  хүний эрхийн асуудал учраас хууль тогтоогчийн хувьд, ард түмний төлөөлөл учраас үгээ хэллээ” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж