Японы газар хөдлөлтийн дараа 250 орчим хүн сураггүй байна

Японы газар хөдлөлтийн дараа 250 орчим хүн сураггүй байна

Японы газар хөдлөлтийн дараа 250 орчим хүн сураггүй байна

Японд нэгдүгээр сарын 1-ний өдөр болсон газар хөдлөлтийн дараа 242 хүн сураггүй байна. Газар хөдлөлтийн дараа нурангид дарагдсан хүмүүсийг аврах боломжит хугацааг 72 цаг гэж заасан байдаг. Энэ хугацаа Пүрэв гаригт буюу өчигдөр дууссан. Тиймээс аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна.

Мөн өнөөдрийн байдлаар нас барагсдын тоо 92 хүрээд байна. Аврагчид Пүрэв гаригийн байдлаар 150 хүнийг аварчээ.

Японы өөрийгөө хамгаалах хүчин аврах ажиллагаанд оролцож буй цэргүүдийг тоог хоёр дахин буюу 4600 болгож нэмэгдүүлжээ.

Сүзү болон Важима хотуудад олон хүн нуранги дор одоо ч дарагдсан хэвээр байна. Эндэх модон байшингууд нь газар хөдлөлтийг тэсвэрлэх зориулалтаар баригдаагүй. Мөн хэдэн арван мянган хүн тоггүй, усгүй, замын эвдрэл, хөрсний гулгалтаас болоод тусламж авч чадахгүй хэвээр байна.

Ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр гамшгаас хамгаалах албаны хүмүүстэй уулзахдаа гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүрэхийн тулд чулуу нэг бүрийг сөхөж үзэхийг уриаллаа. Хохирогчдод туслахын тулд засгийн газраас 4.74 тэрбум иен төсөвлөжээ.

Нэмж дурдахад, газар хөдлөлтийн дараах цунамийн улмаас дор хаяж 120 га газар үерт автжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж