Х.Болорчулууны популизм эдийн засгаа хорлосоор л!

Хуучирсан мэдээ: 2024.01.05-нд нийтлэгдсэн

Х.Болорчулууны популизм эдийн засгаа хорлосоор л!

Х.Болорчулууны популизм эдийн засгаа хорлосоор л!

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ "Гадаадын хөрөнгө оруулагчдын босгыг үгүй болгосноор жижиг Монгол Улсын дархлаа унах аюултай" гэв. Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчдад босгогүй болох гэж байна. Өмнөх хуульд 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч гэнэ гэж заасан байсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэр босгыг авч хаясан нь аюул дагуулж байна. Хөрөнгө оруулагч хүн олон удаагийн виз авах, Монголд байнга оршин суух эрх эдэлж байгаа. Энэ аюул дагуулж байна.

Жижиг Монгол Улсын хувьд дархлаатай байх ёстой. Энэ дархлаа үеийн үед байж ирсэн. Гэтэл хуулиар дамжин үндэсний дархлаа үгүй болох болгоомжлол байна.

Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хатуу хууль байхгүй. Жижиг машин оруулж ирсэн ч гадаадын хөрөнгө оруулагч болж, Монголд байнга оршин суух эрх эдлэх гэж байна. Ингэхэд 40, 50 жилийн дараа биш 10 жилийн дараа монголчууд газар нутаг дээрээ цөөнх болж үлдэнэ шүү. Ийм аюул нүүрлэнэ" гэсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.  Уг нь аль улсын хувьд хөрөнгө оруулалт татаж байж хөгждөг. Харамсалтай нь, манай популистууд хөрөнгө оруулагчдаа хөөж туусаар өнөөдрийг хүрсэн.

Чуулганы өнөөдрийн /2024.01.05/ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаарддаг 100 мянган ам.доллар, зарим салбарт тавигддаг шаардлагуудыг байхгүй болгосон. Мөн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж байгаа. Хэрэв гадаад хөрөнгө оруулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд олон улсын арбитрын шүүхэд хандах эрхийг нээлттэй болгож байна. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дайчлан хураахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан" гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж