Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс 4 өдөр санал авна

сонгууль-2024

Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс 4 өдөр санал авна

Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс 4 өдөр санал авна

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд товлосон бол гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөрт багтаан авахаар хуульчилсан. Тодруулбал, зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд гадаад дахь монголчуудаас санал авахаар заасан юм.

Энэ жил болох УИХ-ын сонгуулиар парламентад 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ  48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох бол 78 нь томсгосон тойргоос сонгогдох юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн санал авах хуудас хоёр хэсэгтэй байх юм.  Нэр дэвшигчийг сонгох, намыг сонгох гэсэн.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэнэ. Мөн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар хуульд тусгасан. Мөн намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоод буй.

Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа 17 хоног байхаар заасан. Монгол Улсын хэмжээнд 1500-1600 орчим сурталчилгааны самбар байршина гэж тооцоолж буй.

УИХ-ын сонгуулийн дүнг үндэслэн суудал хуваарилахдаа сонгуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх шаардлагыг хуульд тусгаад буй.

УИХ-ын сонгууль болохтой холбогдуулж, иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 29-нд хааж, ирэх зургадугаар сарын 29-нд нээнэ.

Хууль тогтоогчдын хувьд сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор бусдын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг нийгмийн сүлжээг ашиглан тарааж, олон нийтийг төөрөгдүүлэх асуудал гарч буй тул таслан зогсоох чиглэлээр холбогдох байгууллагууд арга хэмжээ авах боломжтой эсэх асуудлыг хөндөж тавиад буй.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдын тайлбарласнаар цахим орчин, нийгмийн сүлжээн дэх хуурамч хаягуудыг илрүүлэх зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг 80 хүнтэй газар болгон өргөжүүлсэн.  Гэсэн ч технологи өдөр тутам шинэчлэгдэж байгаа тул зэрэгцэж ажиллахын тулд техникээ шинэчлэх, сайжруулах шаардлага тулгарч байгаа. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирсэн даруйд хуурамч цахим хаягийг хамгийн багадаа 1 минутын дотор илрүүлэх боломжтой.

Харин хиймэл оюуны технологид суурилан зорилготойгоор, хуурамчаар бүтээсэн дуу, дүрс, зураг, бичлэг зэргийг 30 секундээс 3 цагийн хугацаанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх боломжтой.

Тодруулбал, хуурамч цахим хаяг байна, хиймэл оюун ухаан ашиглаж, дуу хоолойг нь дууриалгасан байна гэдгийг мэдэгдэх боломжтой ч тухайн хуурамч мэдээллийг цацаж байгаа сошиал хаяг зэргийг хаах боломжгүй. Харин олон улс болон Монгол Улсын хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдсөн зориулалтын төхөөрөмжийг интернэтийн сүлжээнд тавибал хуурамч хаягийг цаг алдалгүй хаах боломжтой гэдгийг мэдэгдэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-05 202.126.89.214

монголор гададад Суугаа гж хэлнэ

Avatar

Нэргүй 2024-01-05 158.59.146.30

gadaadad bega humuus sanal uguud yağ yamar ach holbogdoltoi yum be. hend heregtei yum be
gadaadad bega humuus sanal uguud yağ yamar ach holbogdoltoi yum be. hend heregtei yum be
gadaadad bega humuus sanal uguud yağ yamar ach holbogdoltoi yum be. hend heregtei yum be

Avatar

Батсайхан 2024-01-05 59.153.112.164

Гадаадад саналаа өгөх хүмүүсийг аль тойрогт хамааруулах вэ?

Avatar

Батсайхан 2024-01-05 59.153.112.164

Гадаадад саналаа өгсөн хүмүүсийг аль тойрогт хамааруулах вэ?

Avatar

Нэргүй 2024-01-05 1.230.76.219

Гадаадууд юу гэж монголд ээлтэй юм хийхэв

Avatar

Нэргүй 2024-01-05 1.230.76.219

Солонгост 1 монгол бас 1 монгол найзтайгаа архидаж байгаад эцэг эхийг нь доромжилдог гэж хутгалсан хэрэг гарчээ гэж мэдээллээ. үнэн үү гүтгэлэг үү гэдгийг шалгаач. гүтгэж шоронд хийгээд элэг бөөрийг нь зардаг юм та нарын хайртай өмхий х***а нар чинь

Avatar

Зочин 2024-01-05 172.56.105.155

Хар машин хэрэггүй

Avatar

Оноч 2024-01-05 202.5.205.34

Гадны хөрөнгө оруулалт гэж мөнгөө бариад орж ирээд БАЯЛАГ БҮТЭЭХ-ийг хэлдэг юмаа… тэрнээс авдранд байгаа баялгаа хүнд хямдаар өгөх, зарахаар нь 5 хувийн АМНАТ авахыг хэлдэггүй юмаа…Алтыг монгол хүн ухвал мөнгө нь монгол хүнд очиж, АМНАТ-аа төлнө. Гэтэл гадаад хүнд хямдаар өгчихөөд өөрсдөө 5 хувийн АМНАТ-тай хоцорч бна. Эргүү байхад ёроолтой байя. ДАВААСҮРЭНД БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Оноч 2024-01-05 202.5.202.2

Өөрийнхөө шууд баялаг, гаргаж ирээд боошгинд хийгээд шууд зардаг баялаг нефтийг л хятадуудад өгчихсөн, нөгөөдөх нь 150 литр савалсан газрын тосыг дундажаар 80 доллар авчихаад монголд 150х250 төгрөг =37500 төгрөг буюу 10 долларын АМНАТ төлж бна шүү дээ. Эргүү байхад ёроолтой болмоор бнаа монголчуудаа… ДАВААСҮРЭНД БАЯР ХҮРГЭЕ!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж