“Оюутнуудын автобусны картын хөнгөлөлтийг түдгэлзүүлсэн”

“Оюутнуудын автобусны картын хөнгөлөлтийг түдгэлзүүлсэн”

“Оюутнуудын автобусны картын хөнгөлөлтийг түдгэлзүүлсэн”

Улаанбаатар смарт карт компаниас автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны картыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар мэдэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгаа гэлээ.

Оюутны картын хөнгөлттэй зорчилтыг түр зогсоох шийдвэрийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар смарт карт компанид хоёр хоногийн өмнө хүргүүлсэн байна.

Боловсролын тухай хуулийн 43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох гэсэн заалтын дагуу оюутнууд 2016 оноос эхлэн сар бүр 22 удаа үнэгүй зорчиж байв. Засгийн газрын 2023 оны “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111-р тогтоолын дагуу Оюутнуудын нийтийн тээврийн картаар зорчих эрхийг 22 байсныг 44 болгож, мөн "И-Монголиа" цахим платформыг ашиглан оюутнууд цахимаар захиалга өгөх боломжтой болсон. Харин 2023 оны долдугаар сард батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад 43.2.5 энэхүү заалтыг хассан учраас 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм.

Оюутны хөнгөлөлттэй зорчих картын эрхийг түр зогсоосон бөгөөд шийдэл, арга хэмжээ авах боломжтой гэсэн үг гэдгийн албаныхан онцоллоо.

Улаанбаатар смарт карт компаниас тодруулахад, Нийтийн тээврийн газраас асуух нь зүйтэй. Дээрх шийдвэрийн талаар өмнө нь мэдэгдэх ямар ч боломж байгаагүй. Нэгдүгээр сарын 3-ны орой ирүүлсэн албан бичигтээ 01/01-ний өдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түдгэлзүүл гэсэн байсан. Мэдэгдэл дээр тодорхой бичсэн байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.160.3

даварсан ацнууд бар сав хэсхээр мөнгөтэй мань мэт картын системийн үед ч мөнгөө төлдөг байлаа

Avatar

zochin 2024-01-05 103.215.14.2

zowoo.bar saw heseh ni bagasana

Avatar

Ард 2024-01-05 202.126.88.100

Хууль журмын байж байгааг нь. Нэг нь батлаад нөгөө нь хасаад .Ийм л хууль үйлдвэрлэх болж

Avatar

хулан 2024-01-05 66.181.167.191

Зөвөө, 10 хүн зогсоолоос суухад 3 нь оюутан, 2 нь хүүхэд, 2 нь хөнгөлттэй зорчигч, 2 нь ахмад настан. Үлдсэн 1 л баярлалаа гэсэн үг сонсогддог шд. Нийтийн тээврийн байнгын үйлчлүүлэгч, баярлалаа гэсэн үг сонсдог иргэн байна.

Avatar

Яах 2024-01-05 139.5.218.17

Оюутнуудад эр бяраа гаргаж яах вэ дээ. Сөрөг л санал өгөх нь нэмэгдэнэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж