Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Татварын хөнгөлөлтийг эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаанд төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого болохыг гэрчлэх баримт байх шаардлагатай. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Жишээлбэл, иргэд орон сууц худалдан авсны татварын хөнгөлөлт зургаан сая хүртэлх төгрөг буцаан авах юм.
Татвар төлөгч иргэн 2023 оны ХХОАТ-ын тайлангаа 2024 оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахимаар илгээж, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахыг татварын албанаас мэдээлж байна.
Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ зургаан сая төгрөг хүртэл байна.
Буцаан олголтыг татварын албаны хуульд заасан тайлан хүлээн авах хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх ба буцаан олголтыг дараагийн жилийн хоёрдугаар улиралд багтаан олгох аж.
ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэх нь зөв байна. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.
Харин гадаадад суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна.
Хэрэв суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж.
Оноч 2024-01-05 202.5.202.2
Өөрийнхөө шууд баялаг, гаргаж ирээд боошгинд хийгээд шууд зардаг баялаг нефтийг л хятадуудад өгчихсөн, нөгөөдөх нь 150 литр савалсан газрын тосыг дундажаар 80 доллар авчихаад монголд 150х250 төгрөг =37500 төгрөг буюу 10 долларын АМНАТ төлж бна шүү дээ. Эргүү байхад ёроолтой болмоор бнаа монголчуудаа… ДАВААСҮРЭНД БАЯР ХҮРГЭЕ!!!!!!!
Оноч 2024-01-05 202.5.202.2
Харуулах боломжгүй.
3 2024-01-05 202.21.102.222
шивэх заавар оруулахгүй бол ойлгомжгүй юм байна
Нэргүй 2024-01-05 202.179.21.212
Йотүүб дээр заавар зөндөө бий. Олныг үз.