Монгол Улс залуучуудын өвлийн олимпод ямар амжилт үзүүлж байсан бэ?

Монгол Улс залуучуудын өвлийн олимпод ямар амжилт үзүүлж байсан бэ?

Монгол Улс залуучуудын өвлийн олимпод ямар амжилт үзүүлж байсан бэ?

БНСУ-ын Ганвон мужид залуучуудын өвлийн IV олимпийн наадам нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд болно. “Ганвон-2024” олимпийн наадамд 79 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас зургаан дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин гүйлтийн цана, биатлон, уулын цанын төрөлд өрсөлдөх аж.

Гүйлтийн цанын төрөлд А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нар уралдах бол биатлоны төрөлд О.Оюуцолмон, Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа цэц сорих юм. Харин уулын цанын төрөлд Х.Халиун, М.Манлайжав нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Тус олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олимпын эрх авах цуврал тэмцээний зардалд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс нийт 447 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэнэ.

Тэгвэл Монгол Улс залуучуудын өвлийн олимпод ямар амжилттай оролцож байсан бэ?

Инсбрук – 2012

Анхны наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн тамирчин А.Энх-Ариун нар оролцсон. Д.Өсөхбаяр 10 км-ын зайд 42 дугаар байр, спринт төрөлд 48 дугаар байр эзэлсэн бол А.Энх-Ариун 500 метрт 14 дүгээр байр, 3000 метрт 14 дүгээр байр, масс гараанд 20 дугаар байр тус тус эзэлж байжээ.

Лиллехаммер – 2016

Хоёр дахь удаагийн наадамд Монгол Улс анхны медалиа хүртсэн түүхтэй. Тодруулбал, тэшүүрийн тамирчин Б.Сумъяа холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Итали, Өмнөд Солонгос, Хятадын тамирчидтай нэг баг болон 1:57.85 гэсэн амжилттай багийн төрөлд түрүүлжээ. Харин ганцаарчилсан 500 метрт 21 дүгээр байр, 1500 метрт 24 дүгээр байр, масс гараанд 21 дүгээр байр тус тус эзэлсэн юм.

Тэгвэл гүйлтийн цанын төрөлд А.Очирсүх 10 кмын зайд финалд өрсөлдөж, 41 дүгээр байрт орсон амжилттай.

Лозанн – 2020

Гурав дахь наадамд монголчууд илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар өрсөлдсөнөөс Э.Энхсайхан хөвгүүдийн ганцаарчилсан ангилалд 12 дугаар байр, Ч.Бямбасүрэн охидуудын спринт ангилалд 83 дугаар байр эзэлжээ.

Харин гүйлтийн цанын төрөлд Б.Хонгор, Л.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо гэсэн дөрвөн тамирчин оролцож, 72-57 дугаар байр эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.188.13

Юм уншдаггүй, мэдлэг мэдээлэл муутай сэтгүүлчдэд их хэрэгтэй зүйл гаргасан бна.
Лондоны олимпийн Байт сурын харвааг сурвалжилсан монголын сэтгүүлч хүүхэн шууд эфирээр "Манайх байт харваагаар амжилтын уламжлалгүй юмаа" гэж хэнэгчгүй авдагийм. Гэтэл манайх чинь дэлхийн аварга цолыг анх Байт сураар авч байсан юмшүү дээ!
Ямрав дээ, та минь ээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж