326-р ангид амиа алдсан цэргийн задлангийн дүгнэлт гарчээ

326-р ангид амиа алдсан цэргийн задлангийн дүгнэлт гарчээ

326-р ангид амиа алдсан цэргийн задлангийн дүгнэлт гарчээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан. Тус хэргийн шалгалт үргэлжилж байгаа эсэх болон шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ.

Задлан шинжилгээний дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд дүгнэлтээр тухайн алба хаагч гадны нөлөөгүй нас барсан гэж.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргасан байна.

Эргэн сануулахад, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлж байв.

Ямартай ч эцсийн дүгнэлт гараагүй бөгөөд хэргийн мөрдөн шалгалт дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл ЦЕГ-аас өгөхөөс татгалзлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-05 202.131.225.197

Хөөрхий яаж тамлуулсан бол доо гэхээр дотор чичрэх юм

Avatar

Нэргүй 2024-01-05 202.126.89.76

Essentialist pig geed uu

Avatar

Нэргүй 2024-01-05 59.153.112.28

Путин ахын жишгээр орж бн даа. өөрөө сайн дураараа үхсэн гэж.

Avatar

Нэргүй 2024-01-05 158.59.146.30

aluurchid. aluurchdaa ingej hamgaalj bolohgui dee, dandaaa eruul saruul hucheer tseregt tataad dandaaa gadnii nuluugui nas beraad hachin shvv. uursdiinh ni huuhduuded iim zuil tohioldvol erheen tsagdaa bolon alban tushaaltnuud. tsergiin aluurchid ta buhen min yah basin bol???

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.160.3

ар гэр нь гэж үнэрээ ацын өрөөсөн дугуйнууд жамаараа явсан хүүхдийг тамалсан гарууд юм бишүү

Avatar

Нэргүй 2024-01-05 43.242.243.154

Цэргийн ангийн эмч гэж архичнгууд юу хийдэг юм бэ бие нь өвдсөн цэрэгт үзлэг хийдэггүй юмуу мэлээж эмчид хандсан л бж таараа яагаад юмны араар орж суух ёстой юм

Avatar

Нэргүй 2024-01-05 43.228.130.38

1 хэргийн /цогцос/ шүүх эмнэлэгийн дүгнэлт гарах хугацаа 2 сар орчим. Дүгнэлтээ бичих гэж удирдах ажилтнуудаасаа чиглэл зөвлөмж авах гээд хугацаа алдаад байдаг гэсэн үг үү.

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.160.3

энийг шүүхэд өг

Avatar

Нэргүй 2024-01-05 103.57.95.199

гадны нөлөөгүй бол нөлөөгүй л гэсэн дүгнэлт гарна ш дээ. заавал хэн нэгнийг буруутгах гээд улайраад байх юмаа.

Avatar

Нэргүй 2024-01-05 122.201.23.83

Дандаа ийм дүгнэлт гардаг юмаа дайн болбол бид гадний нөлөөгүй үхээд бх юм бн даа.

Avatar

Ахмад эмч 2024-01-05 66.181.160.3

ид хаягаар чин шалгуулна

Avatar

Нэргүй 2024-01-05 158.59.146.30

z**l shvv huuree, chinii huuhdiig tseregt alaad, chamd gadnii nuluugui gesen bichig ugvul chi yaa ve,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж