"Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн хязгаарыг тогтооно"

"Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн хязгаарыг тогтооно"

"Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн хязгаарыг тогтооно"

Хотын даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригтой 2024 оны нэгдүгээр сарын 8-наас хэрэгжих Түгжрэлийн тухай хуулийн талаар ярилцлаа.


-Иргэдийн зүгээс удахгүй хэрэгжих Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн талаар мэдээлэл багатай байна. Хуульд шинээр тусгасан заалт юу байна. Онцлох заалтаас дурдвал?

-Би та бүхэнд урьдчилсан байдлаар баталсан хуулийн төслөөс танилцуулъя. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хуулийн төслөө өргөн барьсан. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна. Үүний дараагаар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй холбогдуулан хэд хэдэн анхаарах зүйлс бий.

Хуучин үзлэг оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалд хуулийн зохицуулалт байхгүй байсан. Энэ удаа шинэ хуулийн зохицуулалт орж, агаарын бохирдлын төлбөр, зам болон замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж, торгууль оногдуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ заалтыг оруулсан.

Өөрөөр хэлбэл, жолооч Түгжрэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш торгуулиа бүрэн төлсөн байхыг шаардана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцоно гэж ойлгож болно.

Бас нэг заалт гэвэл, өмнө нь жолооч нар 15 хоногт торгуулиа сайн дураараа төлөх зохицуулалттай байсан. Үүнийг биелүүлэхгүй бол шүүхэд шилжүүлдэг байсан. Энэ зохицуулалт хэрэгжихгүй, торгууль төлөлт 38 хувиас дээш гардаггүй байсан. Энэ удаа уян хатан зохицуулалт орж, торгууль оногдуулснаас хойш 15 хоногт төлбөл 50 хувь хөнгөлнө. Хугацаа хэтэрвэл 50 хувь нэмж төлнө. Үүнтэй холбоотойгоор ХЗДХЯ болон Улсын ерөнхий прокурор хамтран журам баталж, мөрдүүлнэ. Журмыг боловсруулж байгаа. Ингэснээр жолооч нар хуулийн 15 хоногт торгуулиа төлөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг зохицуулна.

-Торгуулиа төлсөн эсэхэд цагдаа нар хяналт тавих юм уу?

-Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн кампанит ажлыг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар автомашины дугаарын хязгаарлалтаар зорчиход хяналт тавьж байгаатай адил бүсчилсэн гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулсан. Эдгээрт цагдаагийн албан хаагчийг ажиллуулна. Цагдаагийн албан хаагчид гар уншигчаар мэдээллийг шалгах юм.

-Түгжрэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр жолооч торгуулиа бүрэн төлсөн байхыг шаардана гэлээ. Нэг жолооч 20 мянган төгрөгийн торгуультай байсан ч хязгаарлана гэж ойлгох болох уу?

-Та өнөөдөр хэдэн төгрөгийн торгууль авсан байна тэр торгуулийг сайн дураараа төлөх 15 хоног нь хэтэрсэн бол хязгаарлана. Харин 15 хоног дотроо замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг торгуультай гэж үзэхгүй. Хэдэн төгрөгөөс дээш бол хязгаарлана гэж байхгүй.

Энэ зохицуулалттай холбоотой түр журмыг батлах байх. Өмнөх оных байна уу, энэ оных байна уу та хуулийн 15 хоногоос хэтэрсэн торгуультай л бол хөдөлгөөнийг хязгаарлана.

Статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 728 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрээс 436 мянган автомашин торгуультай байна. Шинэ оны гарсны дараахан Түгжрэлийн тухай хууль хэрэгжих гэж байгаатай холбоотойгоор жолооч нар татвар, торгуулиа идэвхтэй төлж байна гэх мэдээлэл ирсэн.

– Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Түгжрэлийн тухай хуулийн зохицуулалтын дагуу НИТХ-д нэг санал оруулна. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтооно. Үүнтэй холбогдуулан хотын даргаас НИТХ-д нийслэл дэх тээврийн хэрэгслийг тогтоох тогтоолын төслийг өргөн барина. Энэ сардаа багтаад хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Хэмжээний хувьд хэд хэдэн хувилбар бий. Эцэслэн тогтоогоогүй байна.

Харин Түгжрэлийн тухай хуулийн үзэл баримтлал дээр Улаанбаатар хотод төлбөртэй бүсчлэл тогтоох заалтыг тусгасан байсан. Хоёр дахь хэлэлцүүлэгт энэ заалтыг эргэн татсан. Энэ талаарх заалт огт байхгүй болсон гэсэн үг.

-Тэгвэл шинэ хуульд төлбөртэй авто зогсоолыг хэрхэн тусгасан бэ?

-Түгжрэлийн тухай хуульд төлбөртэй авто зогсоолын тухай заалтыг шинээр тусгасан. Улаанбаатарын хэмжээнд байгаа зогсоолыг өмчийн бүх хэлбэрээс үл хамаарч нэг стандарт, төлбөрийн системд шилжүүлнэ. Хувийн зогсоолын үйл ажиллагааг түр зогсоож, стандартад нийцүүлэх ажлыг хийнэ. Төлбөр тооцооны хувьд цахимжина. Улаанбаатарт ажиллаж байгаа зогсоол хамгийн доод тал нь нэг цагийн төлбөр нь 500 төгрөгөөс эхэлж байгаа.

-Нийтийн тээвэр, такси үйлчилгээний төлбөрийн системийг шинэчлэн тогтоох уу?

-Нийтийн тээврийн төлбөрийн системтэй холбоотой заалтад өөрчлөлтийг хийгээгүй. Хуучин байсан хуулийн зохицуулалтаараа явж байгаа. Харин хотын даргын зүгээс төлбөр төлөх системд шинэчлэлийг хийж, эхний улиралдаа батлах байх. Харин такси үйлчилгээний тусгай үйлчилгээ олгодог болно. Хэрэв зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүн, хуулийн этгэээдийг торгох зохицуулалт орж ирсэн.

Энэ зохицуулалт 2024 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэр болтол бэлтгэл ажлаа хангана.

Үүнд, “UB CAB” такси үйлчилгээг хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ компани такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй гэсэн үг. Үнэ тариф дээр хатуу үнэ тогтоохгүй. Одоогийн байдлаар энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 10 хүрэхгүй аж ахуйн нэгж бий.

 Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-01-05 103.57.95.58

zamguuree nemeed bariad uguu chee

Avatar

Зочин 2024-01-05 66.181.182.46

Хязгаарлана торгоно хорино баривчлана гэхээс өөрөөр сэргэж чадахгүй хулгайч нар юм тэр нүүрсний гэх мэт олон төрлийн хулгайч нараасаа мөнгөө гаргуулж зам гүүрээ янзлах ухаантан алга уу түгжрэл чинь ямарч дүрмээрээ явах нөхцөлгүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-05 202.126.89.233

Yostoi hodoonii ulaanbaatariin darga arai ooroor setgee

Avatar

Нэргүй 2024-01-05 202.21.107.27

хотод суудлын тоогоор хязгаарлалт тогтоох 20-дээш бол чөлөөтэй цөөхөн суудалтай машинуудыг цагийн хязгаарлалттай явуулах

Avatar

Бодлын хулгайч 2024-01-05 66.181.188.130

ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ШИЙДВЭР ГАРГАДАГАА БОЛЬЦГОО. ТА НАРТ Ч ГЭСЭН ХЭЦҮҮ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ….ДАРГА НАРТ ДОЛИГНОЖ УЛЫГ НЬ ДОЛООХОО БОЛЬЧИХООЧ…..ТА НАР БОЛ УЯАТАЙ НОХОЙ ШҮҮ ДЭЭ…..

Avatar

Алтай 2024-01-05 66.181.161.114

ийм сонин хүний эрхийн мэдрэмжгүй маанаг үгийг хэлээ д сууж байдаг дарга нэртэй хүмүүс байх аа ичээч. одоо юугаа унах эс унахаа бас заалгах нэ замаа давхарлаж хот шиг болгооч дэ хөдөөний Улаанбаатарын удирдагчид аа инээдтэй юма

Avatar

Нэргүй 2024-01-05 202.9.40.187

зөв зөв дэмжиж бна. Торгуулиа төлдөггүй хаа явсан газраа машинаа 1 р эгнээнд тавьж түгжээ үүсгэдэг, эгнээ байраа буруу эзэлдэг, гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг гэд асуудал гаргадаг бол торгуулиа төл тэгээд хөдөлгөөнд оролц.

Avatar

Ganbilguudei 2024-01-05 59.153.86.106

Ene hotiin orond suutsnii zogsooluud ezlej tavisan huuchin mashinhudad arga hemjee avbal, todorhoi hemjeenii zogsool bii bolno.

Avatar

Зочин 2024-01-05 103.212.116.251

нэртэйгээр нь нэг мөр бүх машиныг явуулахгүй явган алха гээч амар амар

Avatar

Hanson 2024-01-05 178.208.105.54

Би монгол хүн биш гэхдээ энд нэг юмыг бичье гэж бодлоо. Энд бичсэнээр, удахгүй энэ хотод, төрөлтийг бас хязгаарлах байх. Сэтгэцийн хувьд эрүүл гэж хэлхэд боломжгүй. Энэ хүмүүс яаж ийм албанд очидог нь маш гайхалтай.

Avatar

Нэргүй 2024-01-05 59.153.112.33

хаха, чи гадаад хүн биш бна. харин ч жинхэнэ орк монгол хүн, Хансон гуай

Avatar

Цагдаа нарт үйлчилгээ үзүүлэхгүй байгууллага 2024-01-05 66.181.179.49

Цагдаа нарыг бүгдээрээ тоож харьцахаа больцгооё. Жишээ нь үйлчилгээний газрууд үүдэнд цагдаад үйлчлэхгүй гэдэг бичиг нааж үйлчилгээ үзүүлэхгүй байцгаая. Өдөр болгон хоол цайгаар дайлдаг байлаа. Нэг өдөр зам дээрээ оншилгоо дуусчээ гээд явуулж байснаа араас сэм торгож нтр ард түний эсрэг нохой цагдаа нарт өнөөдрөөс манай байгуудлага үйлчлэхгүй!!!

Avatar

Mongol ulsiin irgen bi 2024-01-05 66.181.185.232

hoorhii Ene 76 garuud oorsdoo ulsiinhaa mongoloos tsadatlaa idej umhiirtlee bayjchaad. Ard irgeddee butsaagd toloh monggui bolohroo .Ard tumnee ingej shulhaas oor yaahvdee golognuud . tsagdaa nar n gj toriinhoo bogsiig doloosn nohoinuud p**a. Ard tumen chi. yduyrch bhd eh oron chin oodlohuu

Avatar

Би 2024-01-05 139.5.218.223

Эхлээд тэгвэл хуучин оных нь торгуулийг хүчингүй болгочоод шинээр хатуухан шиг эхэлээчээ малнуудаа

Avatar

Нэргүй 2024-01-05 202.55.188.108

энийг 6 сарын дараа хамгийн түрүүнд нь явуулах хэрэгтэй шүү

Avatar

Малнуудад 2024-01-05 139.5.218.223

Малнууд минь ард иргэдээ хавчиж шахаж дарамталж байхаар өөрсдийнхөө хулгай луйврын мөнгөө төл.

Avatar

Зочин 2024-01-05 139.5.216.186

Нямбаатахр бацана юу л хийгээд байнадаа отын даргыг удаан хийхгүйгээ мэдээд хэдэн сар самраад авах гэж байна

Avatar

Нэргүй 2024-01-05 43.242.243.3

Ард иргэд чөлөөтэй тааваараа алхаж хүүхэд багачууд том жижиггүй дугуйтайн нь дугуйтай явган нь явган алхаж байх нөхцөл бүрдсэн байх ёстой..
Хүндээ бүхнийг зориулсан байх ёстой шүү дээ.
Машинд зориулсан газар талбай чинь Төв цэнгэлдэх.Хүй долоод л утгаараа байна.
Энэ олон хүн амтай газар машинд газар талбай зориулагдах утгагүй байна.
Нийтийн тээвэртээ л хамаг анхаарал юмаа кориудсан нь дээр байна.
Хатуу чанга журам батлаад Дарга нараасаа эхлээд л дагаад мөрдчих тэгээд аажимдаа цэгцрэнэ ээ.

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.161.189

хязгаарал, цуцал. хорь … та нар 6 сарын дараа гороо амсах байхдаа!!!

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.182.83

Нийтийн тээврээ сайжруулчихвал машины хэрэглээ аяндаа буурна.

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.191.132

хотын дарга нямбаатахаа чи зайл битгий ард тмэнг торгууль гэж шоронжуулаад бай чамаас илүү хийчэх аавын хүүхдүүд олон би шүү

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.191.132

тээврийн газрын хөлдүү толгойлсон мөнгөний машинууд ард түмэн энэ торгуулийн хаагуур нь явах юм бэ битгий зорчдог замыг нь хүртэл шоронжуулаад бохир мөнгө угаадаг идэг хулгайлдаг хэрэгсэлээ хийгээд бай

Avatar

Нэргүй 2024-01-05 202.126.89.15

ard irged uursduu eh ornoo hugjuulne. jihsee ni uildver aj ahui negj bi boloh tusam chadaltai ni chadalguigee tejeegeed ajil hiilgeed/ulsuj uhguin tuld ajil hiine/ ene baidlaar hugjih baih.Tiim bolhoor aldaag bidnees bihs uursduu hai. tiimees mahsinyg sul tavi 1 hun heden mahsintai baisan ch hamaagui. ter tatvaraa ugjil baival bolno gej bodoj baina. het tulgan hsaardah ersdeltei gej bodoj b.na.

Avatar

Нэргүй 2024-01-05 202.126.89.15

uUuchilaarai. Alivaa yum 2
taltai erguuleed ersdel tootsoj uzvuu? 1dugeert Uvchilul hadvar avah. 2dugaart huuhed bolon huguhsuul avaart oroh asuudal geh met uur bus asuudal
tootsoj uzvuu aldaagaa ard irgedees bihs uursduusuu hai. ta
nar ahsigtaa talaa tootsooch zamaas mahs ih mungu ulsad orj baigaa.Tiim bolhoor hun bolgon ail bolgonyg heden mahsintai baih hamaagui chuluutei yavuul. Uuniigee dagaad amijirgaa deehsilne mun adr irged uursduu eh orn

Avatar

Нэргүй 2024-01-05 103.57.92.81

Хөөрхий толгойн ажилладаггүй малууд дарга болох юм. Монгол өргөн уудам нутагтай. Улаанбаатарт ганц амьдардаггүй.

Avatar

Sdddddd 2024-01-05 103.57.94.92

QR sistem suulgaj torguuli tatwariin mungu irgedeesee 15honogt bagtaaj awah uhaan siilj tarhi tolgoi n ajilladagaa sain l batalj haruulj bna.
yag ene ercheeree ajliin bair uildwerlel bii blgood uguuch lalruudaa. uur ym ene yawaa nasandaa guihgui . Ta nariinhaa ner aldraar andgailay sdddddddd

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.160.14

БАЯН ХҮН Л МАШИН УНАХ ЁСТОЙ ЯДУУС УНАХ ЁМГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-05 203.169.50.253

yaag

Avatar

Зочин 2024-01-05 139.5.217.156

түгжрэл бол бүхэл бүтэн хот 3 хан гүүртэй зам уулзварууд ойлгомжгүй бдлаас л болж байна дээрээс нь сэтгэлгүй хулгайч дарганцаруудаас бас

Avatar

Ard 2024-01-05 139.5.217.58

undsen huuliar olgoson erh zurchij bolohgui shu harin

Avatar

Ard 2024-01-05 139.5.217.58

nomeroo olgohoo boliod buruu uruultee tergee oruulhaa boliod shine mashin oruulj irdeg bolgoo ayanda tatrana tgheer

Avatar

Нэргүй 2024-01-05 59.153.115.121

iim Ard gej bdggui yum!

Avatar

Төв 2024-01-05 66.181.160.14

ДЭНДҮҮ ОЛОН ГУЙЛАГЧИНГУУД ИАШИН ЗЭЭЛЭЭР АВСАН ДАА

Avatar

Зочин 2024-01-05 66.181.187.181

Түй май шүү

Avatar

Зочин 2024-01-05 202.126.89.251

машинтай хүн Улаанбаатарт амьдарч болохгүй зөвхөн дарга феодалууд л амьарч болно гэсэн хууль өргөн барьна яадын

Avatar

Зочин 2024-01-05 139.5.218.46

зөв зөв. Ер нь түгжирэл боо бидний соёлгүйгээс л болоод байгаа шүү. урдуур орох гээд зүтгээд байна оруулахаар бүгд орно ээлжилэнэ гэж үгүй . дайраад шүргэлцээд түгжээд зогсчихно. эсрэг урсгалаар очоод түгжчихнэ

Avatar

Цэцэг 2024-01-05 79.134.37.76

Зөв зөв. Хувь хувьсгал гэлтгүй дүрэм журам хуулиа мэддэг мөрддөг хэрэгжүүлдэг баймаар бна.Хүн бүр машин унах соёлтой байя

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.188.222

Автомашин бол хувь хүн олон төрлийн байгууллага болон улсын өмч байдаг. Дэлхийн аль ч хотод очсон автомашины зогсоолууд нь дүүрэн машинтай байна. Гэвч бас түгжээд байдаггүй. Энд 2 зүйл байна. Ход машинаас болж түгжирдэггүй бөгөөд дэд бүтцээс улбаалан түгжирдэг байна. Нэг үгээр хэлэхэд өрх бүр Автомашин эзэмших нь заавал байх ёстой зүйл болсон. Харин Автомашинаа унах уу нийтийн тээвэр Метрогоор зорчих уу гэдэг нь тухайн хүний шийдэл байдаг.ХАРИН Бид юунаас болж сонголтгүй үлдэв?

Avatar

Зочин 2024-01-05 202.126.92.98

Нэгэнт түгжрэлээ бууруулж чадахгүйгээс хойш ээлжилж хөдөлгөөнд оролцох нь зөв

Avatar

зочин 2024-01-05 66.181.160.94

Алсуураа баян ядуугаараа их л ялгарах болохнэ… Ядуус хотын захаараа баячууд хотын төвөөрөө хольхилдох юм байна …
Ирэх сонгуулиар МАНыг заавал унагаах хэрэтэй

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.161.175

Тэгээд чинийхээр хэн ч хэнийгээ өөдлүүлэхгүй хамтдаа сайхан түгжрээд гацаад хамтдаа ядуураад байж байх юм уу? Ёстой х****а муу арчаагүй л**** чинь.

Avatar

Зочин 2024-01-05 202.126.89.251

ер нь хөрөнгтөн дарга нар л Улаанбаатарт амьдрана гээд хууль баталчихвал оновчтой юм бишүү

Avatar

Би МАН ыг 2024 онд дэмжихгүй 2024-01-05 66.181.177.34

700 мянган машин их тоо биш. УБ хотод гурван давхар зам метро барих барилгажуулах боломж байсан.Нүүрс Хөгжилийн банк Ногоон автобус ЖДУ БЗС ХАА дэмжих сангудаас алдсан мөнгөөр хотыг утаа түгжрэлээс салгах боломжийг хаасан одоо хариуцлагыг Х.Нямбаатар ард түмэнг засаглалаар хүч түрж байна .МАН шийдвэр гаргах эрх мэдэлтэй иргэн сонгох эрх мэдэлтэй.АН ерөнхийлөгч нүүрсний төмөр замыг танкаар айлгаж саатуулж хотын асуудлыг шийдвэрлэх алтан боломжийг 10 жилээр ухраасан Х.Баттулгын багийг дэмжихгүй

Avatar

Нэргүй 2024-01-05 139.5.218.247

nymbaatar nogoon autobusiig aanaachlaagui shu, bitgii hudlaa heher. sumtai bazar n**** l tenuun ogood uguu bizdee? harinch nymbaatar neelttei tender zarlaj, hymdhan gaigu autobus oruulj irsen, metro g bas l nymbaatar yrij bna, hudlaa nam mam gej hutsaj bolno gehdee ajil hiij bga huniig bitgii ingj bai orc uher mongolchuudaa

Avatar

Нэргүй 2024-01-05 59.153.114.78

komnist namiig 6 sard solii do amia teen chadah aa bolih n

Avatar

Дээрэм хийх нь 2024-01-05 202.9.46.29

Комминизм эргэн ирлээ хотод хэдэн машин явахыг хурган дарга нар тогтооно иргэд өөрийн өмчийн машиныг унах эрхээ хурган дарга нараас асууна.

Avatar

Нэргүй 2024-01-05 66.181.189.12

haltuur hiihgui chuluutei unaad yavj bno shd

Avatar

Нэргүй 2024-01-05 203.98.76.4

ОДОО 02/01-НЭЭС БУЦААД НУЛЬ ТҮГЖРЭЛ БОЛНОДОО ЯАНАДААА…….УБ ХОТ БОЛ УГААСАА Л 500,000 ХҮНИЙГ БАГТААХ ХОТ ЮМ БАЙНА. ХҮН АМ 1 САЯ ХҮРЭХЭД Л БҮХ ДЭД БҮТЭЦҮҮД ХҮРЭЛЦЭХЭЭ БАЙЖ ТОГГҮЙ, ТҮЛШГҮЙ, УСГҮЙ, ТЭЭВЭРГҮЙ БОЛЖ БНА….. ЯДАЖ БАЙХАД МОНГОЛД БҮХ ДЭД БҮТЭЦҮҮД НЬ ХЯМД, ТӨЛБӨРГҮЙ ШАХАМ, ТГГЭД БҮГДИЙН ТӨР ХАРИУЦДАГ….. АРД ИРГЭД НЬ ДЭД БҮТЭЦ АШИГЛАЖ АШИГЛАЧИХААД ТӨЛБӨР ТӨЛДӨГГҮЙ БА ТӨЛЛӨӨ Ч ТЭР НЬ ХАНГАЛТГҮЙ

Avatar

иргэн 2024-01-05 202.21.117.210

Ийм хэм хэмжээ бодож олдог хуульч байна гэхээр үнэхээр гутаж байна

Avatar

иргэн 2024-01-05 202.21.117.210

Нийтийн албанд хөлдүү нөхдүүд оршин байгаад дураараа хэм хэмжээ тогтоогоод байна гэхээр өмнөөс нь б**с улайж гутрах шиг болох юм. Хэлэх ч муу үг барагдсоон эд нарч яахав дур дураа голохгүй гэгчээр хүссэнээ л хийх биз энэ улс орон л хэцүү байнадаа

Avatar

Нэргүй 2024-01-05 122.201.23.83

Малаа яаж маллахаа марксизм аар заалгадаг байсан монголчууд машинаар хаагуур явахаа МАН ийн авилгалчидаар заалгана.

Avatar

T 2024-01-05 139.5.218.247

cham shig maluudad heregtwi huuli ashgui batlasan, torguulia toloogui tegsen hernee haltuur hj durem zurchij tugjrel uusgedeg, dugaariin hyzgaarlaltgui 12 sariin 29nd tag zogsson shuu, odoo garaad har hyzgaarlalttai tuldaa tag zogschihgui ywj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж