Ташуур нь торгууль, дээрэм нь татвар

Ташуур нь торгууль, дээрэм нь татвар

Ташуур нь торгууль, дээрэм нь татвар

САНАА АМАР НҮД АНИХГҮЙ НЬ…

Амьдралынх нь нугачаа бүрийг илтгэх үрчийсэн гараараа нүдээ нухлан мэдээ үзэж суусан өвгөн гунигтай нь аргагүй санаа алдаад бушуухан сувгаа солив. Тэтгэвэр өвлөгддөг боллоо гэх сайдын яриаг сонсоод маадгар гэгч нь ачаа үнэрлэж, сургуульд орохыг нь харахгүй байж мэдэх ч төлбөрт нэмэр болох тэтгэврийн мөнгө үлдээх нь гэж баярлан суусан сан… Гэтэл талаар болжээ. Магтаад, шагширсан тэтгэврийн өөрчлөлтөөр 20-оос дээш жил хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан ханьд нь л тэтгэврийнх нь 20 хувьтай тэнцэх мөнгийг олгох зохицуулалт хийсэн аж. Хөгшин дөрвөн жилийн өмнө ханиасаа хагацсан. Байсан ч базаахгүй, сардаа 100-хан мянган төгрөг л үлдээх байжээ. Ачийнхаа сургуулийн төлбөрт нэмэрлэнэ гэж тэтгэврээ хугаслан хадгалсан ч өдрөөс өдөрт төгрөг цаас болж, хуримтлал нь гавьсангүй. Амьдралын сайхан дурсамжийг нь санагдуулах хуучинд хир халдаадаггүй хөгшин хууль тогтоогчдыг бус арчидсан нийгмийг хараан зүхнэ. Хэзээ мөдгүй болсон өвгөн аргаа баран “үхэж болохгүй” гэж арга буюу бурхныг зөвшөөрөн залбирах ч хорвоогийн жам  хэзээний ирээд хаалга тогшсон. Орж ирэх нь цаг хугацааны л асуудал…

БАЯРЛАСАН ХЭРЭЭ БАРХИРАХ

Чадалгүй, тэнхээгүй болсон өтөл насны амьдралдаа зарцуулна гэж нийгмийн даатгал төлж буй өнөөгийн ажиллах хүчнүүд бас л бухимдалтай явна. Хувийн малаа маллаж буй малчин, түүний туслах малчны нийгмийн даатгалын шимтгэлийг өөрийнх нь төлсөн татвараас авах болохоор тэр. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь улсын төсвөөс сар бүр төлөхөөр хуульчилсан нь эрүүл ухаантай хүнд шударга бус байгаа. Ийм байдлаар малчид 5 жилийн хугацаанд тэтгэврээ бусдын татвараар төлүүлэх боломжтой болжээ.Морьтой ч болоосой.

Шатахуун бага иддэг, сэлбэг нь хямдхан, монголын өвөлд ажрахгүй гэхчилэн олон давуу талтай “Приус” машин хөлөглөсөн, улстөрчдийг нэг нүдээрээ хардаггүй залуус сошиал орчинд хамгийн ихээр улстөрчдийн золиос болсноо ухаарчээ. Тэгж байгаад өршөөгддөг гэж бат итгэсэн тэд саяар хэмжигдэх торгуулиа нэгдүгээр сарын 8-наас өмнө төлөх ёстой болов. Үгүй аваас түүндээ дүйх нийтэд тустай хөдөлмөр эрхэлнэ. Үгүй гэвэл машинаа унах эрхгүй болно. Торгуулиа заасан хугацаанаас нь өмнө төлбөл 50 хувь хөнгөлнө, хэтрүүлбэл нэмж торгоод нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлнэ. Нэгэн олигархын хэлснээр ажилгүй, орлогогүй, шатахуун үрж, түгжрэл үүсгэдэг иргэдээ ийнхүү хуулиар ташуурдаж байна. Хэрэвзээ Өршөөлийн хууль баталж, бурууг дэвэргэдэггүй байсан бол тэдэнд торгуулиа хуримтлуулах бодол төрөө ч үү, үгүй ч үү? “Морьтой ч болоосой” гэж залуус эрхгүй утасны цаанаас хуруугаараа товшин хошигнож байна. Морьтой бол малчинд тооцогдоно. Малчин тооцогдчихвол тэтгэврээ төлүүлж, татвараас чөлөөлөгдөж, мориндоо тэжээл үнэгүй авчихна тэд боджээ. Хийсэн нь хохирдог, зүгээр суусан нь завшдаг энэ тогтолцоонд яаж амьдрахаа тэд ойлгохгүй бухимдаж байна.

Нийслэлийн татвар энэ оноос эхлэн хоёр дахин нэмэгдсэн. Ажил хийдэг жирийн залуу өнөөдөр цалингийнхаа 11,5 хувийг нийгмийн даатгалд, 10 хувийг ОАТ-т төлдөг. Дээр нь худалдан авсан бүхэнд 10 хувийг НӨАТ, сэргэхгүй сэтгээгдэх эрчим хүчний татвар, кабелийн мөнгөө төлсөн атлаа үздэггүй телевизүүдэд татвар, эрх баригчдын дураараа гаргадгаас хэд дахин илүү инфляцид гээд цалингийн 50-аас илүү хувийг төрд дээрэмдүүлэх аж. Үүний хүчинд төрийн алба 300 мянган албан хаагчтай болжээ. Төрийн хулгай харин ДНБ-тэй дүйх хэмжээнд хүрсэн талаар пүү, паа болцгоож байна.

Энэ бүхэнд нам дагасан нэг хэсэг нь л ихэд баярлаж байх шиг. Нэг хэсэг нь торгууль, татвараас орж ирэх тэрбум, их наядаар тооцогдох мөнгөөр хэрхэн туйлах тухай бодож суугаа бол нөгөө хэсэг нь эдийн засгийн уналт, иргэдийн бухимдлаар эрх баригчдыг намнаад өөрсдөө ор суух тухай сэрүүн зүүдэлж сууна.

ФЕОДАЛИЙН НИЙГМЭЭС ҮГЭЭГҮЙ РҮҮ УРУУДАХ НЬ…

Үгээгүй ядуу гэгддэг бурангуй феодалийн үед ч үүнээс долоон дор амьдарч байсангүй.1914 онд Богд хааны зарлигаар тогтоосон бичигт "Засаг ноёдыг 20 хоньтой өрхөөс 1 хонь, 40 бол 2, Хоёр үхэртэй хүнээс нэг тогоо аму, 3 үнээтэй бол нэг ходоод сүү, 100 хоньтой бол нэг эсгий авна" гэж заажээ. Ингэхдээ жилд хонь 180, аму 180 тогоо, сүү 90 ходоод, эсгий 10-аас дээш авч болохгүй, дутуу авч болно гэж зохицуулсан байх. Харин бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулбал 5 хувийн татвар хураалгадаг нь өнөөгийн бидний төлж буй 10 хувийн НӨАТ-аас даруй хоёр дахин бага гэсэн үг. Бүдүүлэг, бурангуй гээд байсан феодалийн нийгэмд шүү дээ. Гэтэл өнөөгийн дундаж монгол 50 орчим хувийн орлогоо төрд татвар нэрээр дээрэмдүүлдэг бол улстөрчид Монгол Улсын төсвөөс ч давсан мөнгөтэй дүйх хэмжээний хулгайг экспортоос хийсэн байх жишээтэй.Тэгвэл бурангуй гэж Оросуудын хоногшуулсан Богдын үед гаалийн татвараас зайлсан хүнийг 50 ташуур занчиж, нуун дарагдуулсан бараа бүтээгдэхүүний үнийн 50 хувьтай тэнцэх мөнгийг улсын санд хураах бөгөөд түүний 25 хувийг нь гэрчид олгодог байжээ. Тухайн үеийн талаар Майскийн хийсэн тооцоогоор Монголд 125 мянган өрх байсан агаад нэг өрхөд дунджаар,

-Адуу 9

-Үхэр 8,4

-Тэмээ 1,8,

-Хонь, яамаа 56,2 ногдож байжээ.  Үүнээс хойш Монголын мал тогтмол өссөн үзүүлэлт архивын баримтаас дурайна. Харин Оросын мэдэлд орсон 1944-1948 онд 3,4 сая орчмоор буурсан аж.

Тухайн үед тэгшитгэх бодлого хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд чинээлэг өрхийг тоо буурч, дундаж малтай өрхийн тоо нэмэгджээ. Төр засгийн тэгшитгэх бодлого амьдрал дээр буруу болох нь батлагдсан бөгөөд үүнийг засахын тулд Маркс, Энгельс нарын  "Коммунист намын тунхаг" бүтээлдээ аж үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгааны нэг болох өсөн нэмэгдэх татварын зохицуулалтыг эргүүлэн хэрэгжүүлжээ. Эргүүлэн хэрэгжүүлсэн гэдэг нь тэгшитгэхээс өмнө энэхүү бодлогыг барьсан бөгөөд зарим тохиолдолд 120 хувийн татварыг авч байна. Энэхүү татварыг эрх баригчид 2023 оноос эхлэн хэрэгжүүлээд буй юм.

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би торгуультай 2024-01-04 46.135.28.2

сонгуулийн ажилд торгуулийн 5тэрбум нь их нэмэр болох байх даа.

Avatar

зочин 2024-01-04 59.153.115.66

Аль ч улсад торгууль, татвар байдаг. Төлөх ёстойг торгууль, татварыг төлөх л ёстой.
Бултаж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-01-04 206.0.75.14

тэнэг

Avatar

Зочин 2024-01-04 103.57.95.13

Улс орноор тоглосон хулгайч дээрэмчид л одооны засаг төр рүү дайраад байгааг бид мэдэхтэйгээ болсон. Ковид, дайн самууны хүнд үед улсаа аварч, энэ дээрэмчдийн унагасан улсыг хөл дээр нь босголоо гэж хараах аж. Сонгуулиар бол горьдолтгүй. Татвар торгуульгүй газар амьдарч харагдаач хулгайчид аа

Avatar

Зочин 2024-01-04 103.145.234.35

Энэ торгууль татвар бол дээрэм

Avatar

+ ЗАСАГЛАЛ НЬ ХУЛГАЙ 2024-01-04 146.70.190.114

ТАШУУР НЬ ТОРГУУЛЬ, ДЭЭРЭМ НЬ ТАТВАР, ЗАСАГЛАЛ НЬ ХУЛГАЙ.

Avatar

zochin 2024-01-04 203.91.115.247

Монгол хүн морио унадаг шигээ машинаа барихгүй ээ. Морь амьтай юм болохоороо үргэнэ, зайлна, машин тэгэж мэдрэхгүй учраас зайлахгүй. Торгууль бол замын хөдөлгөөнд буруу орсны шийтгэл, машинаа зөв жолоодоогүйнх. Тэгээд түүнийгээ төлөхгүй санаатай бол зам дээр амь насаа алдсан хүмүүсийг тэр тусмаа юугаа ч мэдэхгүй жаахан хүүхдүүдээ эргээд нэг саначихаарай.

Avatar

Харьцуулагч 2024-01-04 49.0.139.188

Энийг бисэн амьтан татваргүй, тогодоггүй газараа очиж жаргаа ч, монгол байгаа ч сольчих…. хуурамч

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.113.228

тэтгэвэр өвлүүлнэ ч гэх шиг. ийм балай юмаа болиочээ

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.185.253

Эхнэр эсвэл нөхөр нь НҮБ-ын professional ажилтан байсан бол нас барахад нь үлдсэн гэр бүлийн хүн нь тэтгэврийг нь өвлөж авдаг гэж би дуулсан. Яг үнэн эсэхийг нь мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.185.253

Хэвлэлийнхэн АНУ-ын даалгаврын дагуу төсвийг хасах тоонд байлгаад, улсыг дефольт болгох гээд байна. Бүх улсад татвар авдаг. Татвараа төлөхгүй юм бол төрийн үйлчилгээ битгий авцгаа, мөн иргэний үнэмлэхээ, гадаад паспортоо ба үл хөдлөхийн гэрчилгээнүүдээ хураалгацгаа!

Avatar

Зочин 2024-01-04 202.126.89.56

Бүгдийг нь төлөөд бичиг баримтаа авдаг ш д

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.113.228

маш зөв бичсэн бна

Avatar

Нэргүй 2024-01-04 103.212.118.131

Дани, Норвеги, Исланд г.м. улсуудын тэтгэврийн тогтолцооноос санаа авч, хуучин соц.нийгмийн тогтолцоогоо халж солих хэрэгтэй байна!! Яриад байх шиг л байдаг атлаа яагаад дороо хий эргээд огт урагш ахидаггүй юм бэ??? Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь нэг хүүхэн байх шиг байдаг, тэр бүсгүй яагаад юу ч хнийхгүй байнаа??!! Ажил хийхгүй бол зайлаад чаддаг хүнд нь өг л дөө!!

Avatar

Вold o 2024-01-04 66.181.189.161

за яахаа иргэд татвар төлөх нь ойлгомжтой..татвар өндөр төлөх тусам иргэн хүн аюулгүй тайван таатай орчинд амьдрах хэрэгтэй,эрхтэй…Монголд бид ийм эрхээ эдэлж сайхан амьдарч чадахгүй бна,,засгийн газар нь татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн тайван сайхан амьдрах орчиныг бүрдүүлж өгөх үүрэгтэй юм..гэтэл одоо энэ эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж,хумсалсаар өөрсдөө төрөөс төрсөн тэрбумтан болж,,харин татвар төлөгч ард иргэд нь ядуу хоосон амьдарч бна,,тэгэхээр хэн татвар төлөхийг хү

Avatar

Нэргүй 2024-01-04 202.126.92.98

Одоо удахгүй болох сонгуулиар л ИРГЭД МИНЬ энэ бузар булхай МАН -ыг МОНГОЛоос зайлах ёстой шүү

Avatar

Иргэн 2024-01-04 43.242.241.151

Ямар ч улс татвараа авч, торгуулиа төлүүлу, хуулиа сахиулдаг байгаа шүү. Монгол Улс ингэж элийрч явсаар бгаад бүх юм нь салан задгай, замбараагүй, иргэд нь дур зоргоороо болчихсон. АНУ, европыг болъёоо, Солонгос, Япон, Сингапурыг хүн болгон шүтдэг. Тэнд очоод архи уугаад машин бариад үзэх хэрэгтэй, гудамжинд нусаа хаяад үзэх хэрэгтэй. Мааш өндөр торгуультай учраас хэн ч шүлсээ хаядаггүй, тэр хэрээр улс орон нь хөгждөг шүү. Сэтгүүлч ухаантай юм бол битгий ингэж попорч, буруу зүйлд турхир

Avatar

Сонгогчдын төлөөлөл 2024-01-04 202.21.125.22

Нийгмийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10%-аар боддог байсныг шинэ хуулиар сэмхээн 7% болгосон байна. Өөрөөр хэлбэл 4 саяаас илүү цалинтай уурхайчин голдуу хэсгийн тэтгэврийг одоо авч байгаа цалингийн жишгээр биш бусадтай тэгшитгэн багаар тогтоох юм байна. Монголд тэтгэвэр хэзээ ч 2 сая орчмоос хэтэрч болохгүй бүгд адилхан ядуу өтлөх ёстой гэсэн бодлого явж байгааг хэн ч анзаарсангүй

Avatar

Монгол зочин 2024-01-04 66.181.165.88

ЛХАГВАА НАРАНТӨГС гуай Чи татварын мэдлэг хэр ,,,

Avatar

зочин 2024-01-04 202.126.89.66

Барууны орнуудын татвар ч, торгууль ч манайхаас хамаагүй их.Тэнд татвар 40-50 хувьд хүрнэ. Баячуудаас авах татвар үүнээс ч их. Хууль нь хатуу , хууль зөрчсөн үйлдэлд торгууль, шийтгэл, цээрлэлийг ёстой үлгэр жишээ амсуулна. Ийм аргаар л улс орныхоо хэвийн амьдралыг хангадаг гэж хэлж болно. Манай мэдээллүүд байнга үнэнийг гуйвуулсан, улс төрийн ашиг хонжоо ханхалсан, ,хууран мэхлэсэн шинжтэй байж юм. Иргэдийг мал гэж бодох юм.

Avatar

Зочин 2024-01-04 66.181.187.104

Манайд бүх зүйлийг мэдээллийг зөвхөн хар амиа бодсон хувийн эрх ашигт тааруулан мушгиж хуурч гүтгэж худлаа хэлдэг. Улс орны эрх ашгийг нулимж уландаа гишгэдэг.

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.113.228

ашгийн бус ТББ-аас татварын тайлан нэхэж дарамталдгийг өөрчлөөчээ!!!! Чөлөөт эдийн засагтай орон юм уу, эсвэл коммунист орон юм уу? Нягтлан ав гэх шиг. Орлогогүй байхад яаж нягтлан авах юм! Монголд хувийн хөдөлмөр эрхлэх боломж бну?!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж