Г.Дамдиннямын цагаан сараар мөнгө тараах заль бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2024.01.04-нд нийтлэгдсэн

Г.Дамдиннямын цагаан сараар мөнгө тараах заль бүтэлгүйтэв

Г.Дамдиннямын цагаан сараар мөнгө тараах заль бүтэлгүйтэв

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2024.01.04/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын асуултыг сонссон УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг мөнгө тараахаа боль гэж зэмлэв. Учир нь, УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Удахгүй цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу" гэж мэдэн будилснаа "Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Хэвлэл мэдээллийг яах ёстой вэ" хэмээн хов зөөв.  Чуулганы танхимд хэрүүлийн үг хэлж, "битгий шаа" гэх хочтой болсон тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа хэвлэлээр үнэ хөлсгүй хийлгэх гэсэн нь бүтэлгүйтсэн үү, ямартай ч хэвлэл мэдээллийг мөнгө төгрөггүй үйлчлэх ёстой гэсэн бодлоо нуусангүй.  Албаар мэдэн будилсан түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн хариулт нь  "УИХ-ын гишүүн Г.Дамдинням сонгуулийн жил эхэлчихсэн байхад мөнгө тараахаа боль. Сонгуулийн жил эхэлчихсэн байхад бетон сав, мөнгө тараахыг авлига гэж тооцно. Хамаатан садантайгаа золгож болох уу гэсэн юм асуугаад байх юм" гэж ундууцлаа. Хуулийн цоорхойг ашиглаж, сар шинээр ах дүү, нутгийн олонтойгоо золгох нэрээр мөнгө тараах Г.Дамдиннямын заль бүтэлгүйтэх тийшээ хандлаа. Харин МАН-ын төлгөн коммунистуудын хувьд бүхнийг үнэгүй дээрэмдэж, нурааж, хурааж авна гэж ойлгодог бололтой.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж