Газын зурвас дахь палестинчуудыг өөр улсад нүүлгэн шилжүүлнэ

Газын зурвас дахь палестинчуудыг өөр улсад нүүлгэн шилжүүлнэ

Газын зурвас дахь палестинчуудыг өөр улсад нүүлгэн шилжүүлнэ

Израилийн эрх баригчид Газын зурвас дахь палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр Конго улстай нууц хэлэлцээ хийж байна. Беньямин Нетаньяхугийн засгийн газар палестинчуудыг Конго аль эсвэл бусад улс оронд сайн дурын үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хайж буй тухай "The Times of Israel" мэдээллээ. 

"Конго улс цагаачдыг хүлээж авахад бэлэн. Бид бусад улстай бас ярилцаж байна" гэж Аюулгүй байдлын танхимын нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ. 

Нетаньяхугийн ажлын алба нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг албан ёсоор зарлаагүй. Гэхдээ Даваа гаригт болсон уулзалтын үеэр Нетаньяху "Палестинчуудыг бусад улс руу сайн дурын үндсэн дээр цагаачлуулах ажлыг хөнгөвчлөхөөр хичээж байна" гэж мэдэгдсэн юм. АНУ-ын Төрийн департмент энэ мэдэгдлийн дараа палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр шахаж буй хэт барууны үзэлтэй хоёр сайд Израильд байгаа гэж онцолжээ. Мөн тэдний шаардлагыг өдөөн хатгасан, хариуцлагагүй үйлдэл гэлээ.

Дашрамд дурдахад, нүүлгэн шилжүүлэлт хийх бусад улсын сонголтод Саудын Араб мөн оржээ.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2024-01-04 202.5.202.2

Өөрийнхөө шууд баялаг, гаргаж ирээд боошгинд хийгээд шууд зардаг баялаг нефтийг л хятадуудад өгчихсөн, нөгөөдөх нь 150 литр савалсан газрын тосыг дундажаар 80 доллар авчихаад монголд 150х250 төгрөг =37500 төгрөг буюу 10 долларын АМНАТ төлж бна шүү дээ. Эргүү байхад ёроолтой болмоор бнаа монголчуудаа… ДАВААСҮРЭНД БАЯР ХҮРГЭЕ!!!!!!! https://ikon.mn/n/31nt

Avatar

Иргэн 2024-01-04 49.0.139.188

Одоо ч бөмбөж байгаад, жаал талчихаад газрыг нь булааж байдаг болж дээ.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.188.13

Одооны юм бишээ, аль хэзээнээс л ингэсээр ирсэн юм. ХХҮ|| зуунд Оросууд Монголын зүүнхойд газар нутгийг түрэн эзэрхийлж өөртөө нэгтгэснийг Манж гүрэн сөрөн зогсоож, 1688 онд Нэршүүд оростой гэрээ байгуулан тогоосон юм шүү ! Манж нар тэхдээ бидэнд хайртайдаа биш өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөний улмаас тийм алхам хийсэн билээ. Яг л ХХ зуунд Оросууд биднийг Хятадын түрэлтээс хамгаалсан шиг….

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.188.13

Тэгсэн мөртөө бидэнд Манж бол эзлэн түрэмгийлэгч, Орос бол авран хамгаалагч гээд зааж сургасан !

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.188.13

Тэхгүй яадын, тэр түүхийг чинь Оросууд бидэнд бичиж өгөөд цээжлүүлчихсэн юм чинь !

Avatar

Нэргүй 2024-01-04 47.227.179.89

Хуцдаг х*******н шээс минь Шанси муж руугаа тонил!1688 онд Монгол улс,Манж улс гэж байхгүй Хятадын Чинь улсын хязгаар нутаг болсон Ойрад улсыг Чинь улсын харьяанд чам шиг юмнууд оруулах гээд бэлдэж байсан үе.

Avatar

documentaarz 2024-01-04 216.38.195.74

-U;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж