Израилийн эрх баригчид Газын зурвас дахь палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр Конго улстай нууц хэлэлцээ хийж байна. Беньямин Нетаньяхугийн засгийн газар палестинчуудыг Конго аль эсвэл бусад улс оронд сайн дурын үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хайж буй тухай "The Times of Israel" мэдээллээ.
"Конго улс цагаачдыг хүлээж авахад бэлэн. Бид бусад улстай бас ярилцаж байна" гэж Аюулгүй байдлын танхимын нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.
Нетаньяхугийн ажлын алба нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг албан ёсоор зарлаагүй. Гэхдээ Даваа гаригт болсон уулзалтын үеэр Нетаньяху "Палестинчуудыг бусад улс руу сайн дурын үндсэн дээр цагаачлуулах ажлыг хөнгөвчлөхөөр хичээж байна" гэж мэдэгдсэн юм. АНУ-ын Төрийн департмент энэ мэдэгдлийн дараа палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр шахаж буй хэт барууны үзэлтэй хоёр сайд Израильд байгаа гэж онцолжээ. Мөн тэдний шаардлагыг өдөөн хатгасан, хариуцлагагүй үйлдэл гэлээ.
Дашрамд дурдахад, нүүлгэн шилжүүлэлт хийх бусад улсын сонголтод Саудын Араб мөн оржээ.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ