Хотын ерөнхий менежерээр М.Баярааг 2023 оны нэгдүгээр сарын 3-нд томилж байсан бол өчигдөр /2024.01.03/түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилсон байна.
Ц.Төрхүү нь 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль, 2007 онд Удирдлагын академийг төгссөн. Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байжээ.
Хотын ерөнхий менежер М.Баяраагийн хувьд 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч, 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал,2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд нэг жилийн хугацаанд Улаанбаатарын ерөнхий менежерээр ажилласан юм.
бөб 2024-01-04 139.5.216.222
Энэ шинэ халтар бол бүтэхгүйэ хөөрхий.
Нэргүй 2024-01-04 73.133.249.233
энэ сонгино хайрхан дүүргийн хүмүүс дандаа дэвшдэг юм уу эсвэл бүгд хоорондоо хамаатнууд юмуу
Зочин 2024-01-04 124.158.71.42
Баяраа менежер мэргэжил, боловсролоороо энэ халтар царайтаас 100% дээр байсан юм. Усны иненер усны асуудлаа л шийдээд явар ёстой гэтэл усны асуудал нь хамгийн муу мэдээгээр дүүрэн байхад энэ инженерийн чадвао 0 гэдэг нь харагдаж байна н**ш юмаа
ZA HARJ L BAIYADAA 2024-01-04 103.57.95.239
YARMAGIIN ZEVTEI USNII ASUUDLIIG ONTSGOILON ANHAARAH HEREGTEI BNAA MERGEJLIIN HUN BNADA
Буруу томилгоо 2024-01-04 66.181.160.10
М.Баяраа мэтийн шийдвэр гаргаж чаддаггүй, үлбэгэр, туулайн зүрхтэй малнууд бол ажлын садаа. Аль эрт зайлуулах байсан юм. Хотын ажил муу байсан олон шалтгаануудын нэг нь ажил даах чадваргүй хүний оронцогуудыг албан тушаалд томилсонтой шууд холбоотой. Д.Сумъяабазар бол бөхийн дасгалжуулагч хүн болохоос сайд, дарга хийх ямарч чадваргүй хүн. Нямбаатар ч гэсэн Сумкагаас ямарч ялгаа байхгүй, сайн менежер огт биш.
Нэргүй 2024-01-04 124.158.107.35
Удирдлагын академийг төгссөн Энэ бол хоосон цаас
Нэргүй 2024-01-04 124.158.107.35
Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Ийм худлаа юм бичихээ хэзээ болихым бэ
Нэргүй 2024-01-04 103.212.116.156
Баярааг солиод ч өөдлөх болов уу даа. Хөдөө аж ахуй төгссөн энэ юу л шалиа аж.
Нэргүй 2024-01-04 66.181.177.79
Яармагийн зэвтэй усны трубагаа солих ажилдаа сайн бэлтгээрэй.
Хотын уугуул иргэн 2024-01-04 59.153.113.72
М.Баяраа гэх хүн бол урьд нь хотын ажлын ямарч туршлага байхгуй хүн байж. Тэгээд аж ахуйн ажил огт хийж байгаагүй нөхрийг яагаад хотын ийм хариуцлагатай аж ахуйн ажилд томилсон нь ёстой гайхалтай. Ийм байхад хот үер усанд автагдаж, хогоор дүүрэх нь ойлгомжтой.
зочин 2024-01-04 66.181.176.178
хөөрхий
Нэргүй 2024-01-04 202.126.88.235
bayaraa ner devshine
Нэргүй 2024-01-04 118.241.249.65
Зэвтэй ус уудаг иргэд чинь таны анхны шийдэх асуудал байна