NҮ Times: Монгол циркчид эх орноосоо бусад газарт “од”

NҮ Times: Монгол циркчид эх орноосоо бусад газарт “од”

“New York Times”-ын сэтгүүлч Дэвид Пьерсон Улаанбаатарт ирэхдээ Монголын циркийн сурагч, багш болон мэргэжлийнхэнтэй уулзжээ. Түүний Монголын циркийн талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Хана нь цуурч, тааз нь хөгцрөн, тамхины нэвширсэн үнэр шингэсэн Монголын циркийн сургууль хөргөгч адил хүйтэн. Нурах шахсан энэ барилга нэгэн цагт бахархал, бардамналын илэрхийлэл байв.

Жавар хургасан энэ байшинд өсвөрийн акробатчид дасгал сургуулилалтаа хийхийн зэрэгцээ алдаа гаргах тоолондоо багшдаа загнуулж, зэмлүүлэх аж. Тэднийг агаарт эргэлдээд, үсэрч буух тоолонд тоос пургих юм.

Барилгын гадаах шороон зам дээр тогтсон тогтоол усан дунд 11, 13 настай охид уран нугаралтын хамгийн хэцүү үзүүлбэр болох “Маринелли нугаралт”-ыг хийж байв. Тэд төмөр тавиурын үзүүрт бэхэлсэн арьсан зуултыг хазаж, эрүүгээ ашиглан биеэ өргөнө. Өгзөгөө дагзан тус газраа аваачиж, хөлөө хилэнцэт хорхойн сүүл адил нүүрнийхээ өмнө гаргахын тулд тэд багагүй хүч зарцуулах аж.

Тэдний ур чадвар, зориг тэвчээрийг харахад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Cirque du Soleil”, “Ringling Brothers” зэрэг томоохон циркэд монголчууд яагаад нэрээ дуурсгадаг нь тодорхой. Төрийн дэмжлэг дутмаг, сургалтын материаллаг бааз хомс хэдий ч 83 жилийн түүхтэй энэ сургууль нь оюутнууд, мэргэжлийнхний бэлтгэлээ базаадаг ганц газар.

“Дэлхийн тавцанд бид эрэлттэй байгаа ч эх орондоо бэлтгэл хийж чадахгүй байна” гэж акробатчин, циркийн захирал асан Юндэнгийн Гэрэлбаатар хэллээ. Түүний өгүүлснээр Хойд Америк, Европт 1300 орчим монгол циркчин ажиллаж байна.

Алясктай дүйцэхүйц газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан улс хэрхэн ийм авъяаслаг циркчидтэй болж, гадаадад тэднийгээ илгээх болсон нь хуучин Улсын циркээс эхтэй. Нэгэн цагт Улсын циркт нь маш олон мэргэжлийн жүжигчид хэрэгтэй байв. Гэвч Японы сумог байлдан дагуулсан их аваргад циркээ зарсантай холбоотойгоор жүжигчид нь гадагшаа дүрвэх болжээ. Монголын нандин уламжлалыг сэргээнэ гэсэн амлалтдаа тэр хүрч чадаагүй.

Монголын урлан нугараачид олон зууны турш ихэвчлэн язгууртнуудад үзүүлэх зорилгоор энэ урлагаар хичээллэдэг байсан бол 1931 оноос эхлээд үзүүлбэрээ хөгжим, алиалагч, амьтад, акробатчидтай хослуулж эхэлсэн. Энэ нь Оросын циркчид Монголд аялан тоглолт хийсэн үе гэсэн үг.

Оросын циркчид монголчуудын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул оюутан залуусыг Москвад илгээж, тэдний үзүүлбэрийг өөриймшүүлж эхэлсэн юм. Москваг зорьсон оюутнууд 1940 онд буцаж ирээд Монголын анхны циркийг байгуулсан нь өдгөө нурсан балгас болоод буй бөмбөгөр оройтой циркийн сургуулийн байр.

Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 1971 онд Румын улсын тусламжтайгаар Монголд олон мянган хүний суудалтай орчин үеийн цирк барьжээ. Энэ нь Улаанбаатарын төвд зөвлөлт маягийн өнгө үзэмж болон сүндэрлэсэн цэнхэр бөмбөгөр оройтой Улсын цирк юм. Хөгжиж буй орны хувьд цирк нь урлаг уран сайхны гол төв болжээ. Гял цал хувцас, найрал хөгжим, үхлээс үл хальрах эр зориг монголчуудыг гайхшруулж, үе үеийн залуусын үзэж сонирхдог шоу болсон.

“Орчин үежсэн учир хүмүүс их дуртай байсан. Уламжлалт урлагаас ялгаатай цоо шинэ зүйл байлаа” гэж 1980-аад оны үед циркт тоглож байсан Ю.Гэрэлбаатар дурсан ярьсан юм.

1990 оны арьдчилсан хувьсгалын дараанаас төрөөс хамааралтай тогтолцоо нь өөрчлөгдөж, цирк хүндхэн цаг үетэй нүүр тулсан. Дараагийн 10 жил улсаас циркт засвар үйлчилгээ хийх боломжгүй болж, худалдан авагч хайж эхэлжээ.

Асашёорюү нэрээр алдаршсан Японы мэргэжлийн сумогийн аварга Д.Дагвадорж тухайн үед нэр алдар нь ид түгж байв. 2000-аад оны ихэнх хугацаанд сумогийн дэвжээг эзэгнэсэн тэрбээр Японд харийнхныг үзэн ядах хандлагын бай ч болж байсан. Тэрбээр ялсныхаа дараа хөөрцөглөх, халуун усанд орохдоо ахмад бөхчүүдийг хүндлээгүй зэргээр сумогийн хатуу ёс жаягийг зөрчиж байв.

Тухайн үеийн Монголд Асашёорюү шүтээн байлаа. Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч байсан юм. Улмаар 2007 онд Асашёорюү өмнөх алдар нэрийг нь сэргээнэ гэсэн амлалттайгаар циркийг худалдан авсан. Ингэхдээ жүжигчдийг орчин үеийн сургуульд үнэгүй хамруулж, цалинг нь нэмнэ гэж амласан. Мөн циркийн нэрийг Аса цирк болгон өөрчилсөн юм.

Энэ дуулианаар шинэ боломж эрэлхийлэн хилийн чанадад циркчинээр ажиллаж байсан Н.Дашдэндэв эх орондоо эргэн иржээ.

Гэвч циркийн шинэ эзний амлалт үнэндээ гавьсангүй. Дашдэндэвийн хэлснээр Асашёорюү циркчидийг цалингүй ажиллахыг шаардаж эхэлжээ. Мөн жүжигчдийн бэлтгэлийн талбайд нэвтрэх эрхийг хатуу хязгаарласан байна. Цөөн хэдэн жүжигчин л нэг жилийн хугацаатай баталгаагүй гэрээ байгуулсан аж. Асашёорюүг худалдаж авах үед аль хэдийнэ үйл ажиллагаа нь доголдоод байсан цирк олон сарын зайтай цөөн хэдэн үзүүлбэр л үзүүлжээ.

Өдгөө 38 настай Н.Дашдэндэв “Бүгд л хэдэн жилийн дараанаас бууж өгч эхэлсэн. Бидний өв соёлыг булаан авч байгаа юм шиг санагдаад маш гунигтай байсан” гэж ярив.

Асашёорюү болон Монгол Улсын Соёлын яамнаас тайлбар авахыг хүссэн ч  хүсэлтэд хариу өгсөнгүй.

Сүүлийн жилүүдэд жүжигчид бэлтгэл сургуулилалт хийх газартай болохын тулд засгийн газарт хүсэлт тавьж эхэлсэн ч тусыг эс олов. Гэтэл энэ хугацаанд Аса циркийг циркийн тоглолт, бэлтгэл сургуулилалтад бус концертод л ашиглаж байлаа. 2018 оноос хойш засвар хийгдэж буй тус барилга одоо граффитаар дүүрч, хашаагаар хүрээлэгджээ.

Энэ байдал Лас Вегас дахь “Cirque du Soleil”-д ажиллаж буй уран нугараач Э.Цацрал зэрэг жүжигчинг бухимдуулсан юм. Залуу жүжигчдэд суралцах аюулгүй бөгөөд цэвэр газар гаргаж өгөхгүй бол монгол циркийн уламжлал эцэстээ үгүй болно гэж тэд эмээж байна. Гиннесийн дээд амжилтын номонд "Маринелли нугаралт"-аар нэрээ бичүүлсэн 36 настай Э.Цацралын хэлснээр Монголын циркийн сургуулийн байр халуун усгүй, гэрэл, халаалт нь хангалтгүй байдаг аж. Тэнд хүүхдүүд байх нь аюултай. “Хэрвээ Монголд төрийн дэмжлэгтэй үндэсний цирк байсан бол эх орондоо уран бүтээлээ хийх байсан. Гадаадад тоглохоос өөр аргагүй байна” гэж тэр хэллээ.

Залуу жүжигчдийн хувьд эх орноо орхин явах хүнд байдаг. Гэтэл зарим нь үүнийг далимдуулан тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийх гэж оролддог аж.

Монголтой харьцуулахад эрс тэс цаг агаартай Лас Вегас руу нүүхэд Э.Цацралд ч амар байгаагүй. Тэр ирснийхээ дараа Д аминдэмийн дутагдалд орсон бөгөөд халуунаас зайлсхийхийн тулд гадаа ч ховорхон гардаг байв.

Түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж буй монгол эмэгтэй олон бий. Энэ нь гэрээсээ хол байгаа түүнд дэм болдог аж. Тэд өөрсдийгөө “Монголын уран нугаралтын мафи” гэж хошигнон нэрлэдэг. Амралтын өдрөөр тэд хамтдаа монгол хоолоо идэж, сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцдаг.

“Бид хамтдаа байгаа ч гэрээ маш их санаж байна. Миний мөрөөдөл бол Монголын залуу үед багшлах. Тэгж байж тэд энд ирж тоглож чадна. Гэтэл би хаана тэдэнд заах билээ?” гэж Э.Цацрал ярилаа.

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.87.59

Цирк сайхан байж ээ.
Цирк: хүч тамир, ур ухаан, тэсвэр тэвчээрийн гайхалтай урлаг мөнөөс мөн. Монгол гэсэн өөрийн үзүүлбэртэй сайхан салбар байлаа. Яагаад хувид гаргасан юм болоо. Гадаадын жуулчид Монголын циркыг эх оронд нь үзэхийн тулд ирдэг салбар болгож хөгжүүлсэн бол, эдийн засагт маань их хөрөнгө оруулах салбар байсан да.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.168.8

ЯДАЖ БАЙХАД МУУХАЙ БАЙШИНДАА ЯМАР н**ш НЬ ТАМХИ ТАТААД БАЙДГИЙН ТАМХИНЫ ҮНЭР НЭВШСЭН ГЭЖ БАЙХ ЮМ

Avatar

Нэргүй 2024-01-04 76.67.107.193

МОНГОЛ УЛСЫН ЗААН ДОЛГОРСҮРЭН ГУЙГ ТЭР ЦИРКЭД НЭГ ОРУУЛЖ XАРУУЛААЧ НҮД АНИXААС НЬ ӨМНӨ.
XҮҮXДИЙНXЭЭ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСНЫГ НЬ XАРААД ТАЙВАН НҮД АНИГ, ЗАЙЛУУЛ !!!

Avatar

Зочин 2024-01-04 103.57.95.13

Социализмын үед хүүхэд хөгшидгүй цирк үздэг байлаа. Байнгын тоглолттой, их эрэлттэй танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Циркийн урлаг хоцрогдож байгаа гэж дээрэмчид нь яриа худлаа шүү.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.184.49

цирк бар болсоон

Avatar

Зочин 2024-01-04 172.58.229.239

Монголын төр авилгалын хулгайч нараас хураасан мөнгөө цирк, эмнэлэг, сургууль,цэцэрлэг, асрамжийн газар барихад зарцуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-04 188.162.254.45

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-04 103.212.116.234

ДОЛГОРСҮРЭНГИЙН ХЭДЭН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ БАНДИ НАРЫГ АХИЖ ӨНДИЙЛГӨЖ БОЛОХГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУДАА АХ НЬ ЦАВЧАА НОГООН ДҮҮ НЬ МОНГОЛЫН ЦИРКИЙГ САМАРЛАА ХҮҮХДҮҮД ЦИРК ҮЗЭХГҮЙ БОЛСОН БУЗРУУД СОНГИНОД НЭР ДЭВШЭЭД ШААХАД НЬ УНАГААД АВНА ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-01-04 103.57.95.207

оркуудад цирк мирк хамаа байхгүй. хэдэн цаас, гурил будаа өгөхөд л саналаа өгнө

Avatar

sadaanyyd Ubjtei xogbe; 2024-01-04 216.38.195.74

mal show tamlj chez

Avatar

Нэргүй 2024-01-04 202.9.46.216

Манай циркчид нэг л их тунирхсан, Дагвадоржийг хараасан нөхдүүд. Дагвадорж ч бай, өөр хэн ч авсан байсан ялгаагүй. Үнэндээ цирк нь эдний мэдэлд байсан ч орчин үед хүн цирк үзэхгүй л дээ. Долоо хоногт ганцхан тоглолт хийсэн ч яваандаа хүн үзэхээ болино. Хоцрогдоод сөнөж яваа урлаг шд. Амьтан тамладаг нтр гээд ихэнх улсад адлагдаад үзэн яддаг болсон. Соц үед улирлын амралтаар хүүхдүүдэд хүчээр билет шахдаг байсан нь үнэн шд. Хэрвээ гадаадад эрэлттэй байгаа бол тэндээ л ажилла. Юу нь муу байгаа юм!

Avatar

БНМАУ :) 2024-01-04 202.131.225.242

Цирк бол……………….. ёстой ЦИРК түүхэн кино болоод л дууссан. Тэрхүү цэнхэр өргөө "Цирк"-ийг Давагдорж эдлэх ёстой, авах ёстой ч юм бил үү? Яагаад гэж үү? Өөрсдөөсөө асуух л хэрэгтэй. Яагаад авах болсон? Сүмогоор сайн барилдсан болохоор уу? Үзүүлбэр үзүүлсэн хүнд энэхүү соёлын түүхэн салбарыг тэр чигт өгөх ёстой байсан юм уу? Монголчууд яагаад эрдэмтэн эсвэл хүн амьтаны амь аварсан хүнийг шагнаж чаддагүй мөртлөө бөхчүүдэд ингэтлээ юм хумаа өгч байдаг юм?

Avatar

зочин 2024-01-04 66.181.189.100

Долгорсүрэнгийн хэдэн өлөн бөөснүүд эх орныг минь самарч дууслаа л даа

Avatar

Зочин 2024-01-04 124.158.68.153

Хэлээд яахав. Өсөхийн өлөн хогнууд Долгорсүрэн гэдэг гайгийн үр хүүхдүүд…

Avatar

Нэргүй 2024-01-04 139.5.219.85

Жоохон байхдаа цирк нилээн үздэг байсан маань сэтгэлтд тод үлдэж. Монгол циркчдийн ур чадвар ч ярих юмгүй сайн. Тийм болохоор л гадны улсад амжилттай ажиллаж байгаа шүү дээ. Цэвэр өөрсдийнх нь хөдөлмөр. Гэтэл зүв зүгээр байсан газрыг очиж очиж Дагвадорж аваад зүгээр л уушийн газар болгочихсон байсан. Одоо бол харахаас ч нүд хальтирмаар болгосон байна лээ. Яаж ч их засвар ороод өмнөхөө гүйцэж чадахгүй.Үнэхээр харамсалтай.

Avatar

Нэргүй 2024-01-04 202.72.245.121

Бүхэл бүтэн нэгэн том цэцэглэн хөгжих салбарыг ингэж муухай нухчин дарах ч гэж дээ. Цирк хөгжвөл урлаги гоо зүйн соёл хөгжиж монгол улсыг эерэгээр сурталчлах том сурталчилгаа болох байв. Монгол хүмүүсийн ур чадвар аювьяас билэг байсаар л байна. Тэднийг муухай удирдлага мөнгөтэй шуналууд л үгүй хийж байна даа. Асашерю бол тэдний том төлөөлөл

Avatar

Нэргүй 2024-01-04 5.64.145.39

нэг улсын циркийн урлагийг алга болгох гэмт хэрэг хийсэн циркийн байрыг нь авсан өгсөн хүмүүст хариуцлага тооцож , гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй үндэслэлээр хуулийн дагуу улсад буцаан олгох ёстой ! хохирогч монгол улсын соёлын яам нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэх хууль зүйн бүрэн үндэстэй шүү дээ? ямар хулчгар хүмүүс төр засагт , яасан хандаггүй дэв шунал Долгорсүрэн гуайн хүүхдүүдэд байна аа ?! Хайран сайхан нэр алдар

Avatar

Зочин 2024-01-04 124.158.67.185

Долгорсүрэнгийн Дагвадорж, Сумьяабузар нарыг тэнгэр ниргээсэй. Монголын ард түмэнд циркийг буцааж өг!!!!!!!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2024-01-04 59.153.113.72

Дагвадорж, Сумьябузар нарааас циркээ буцааж авья.

Avatar

Нэргүй 2024-01-04 139.5.216.186

hhha

Avatar

Нэргүй 2024-01-04 202.55.188.89

манай цирк гадныханд сонирхолтой л байх.манайд бол одоо сонирхолгүй нөгөө л нугаралт дээс мээсхэн байдаг.

Avatar

Нэргүй 2024-01-04 103.212.118.131

Асашёрюу чи энэ циркээ засч янзлаад циркчидээ ажиллах боломжоор хангаад өг л дөө?!

Avatar

Зочин 2024-01-04 66.181.176.103

Монгголын ард түмэн " хүүхэд залуучуудын театр" , "Улсын цирк "" – ээ Соёлын яамны удирдлага . мөнгөтэй хүмүүсийн хувилдаанаар хувьчлал нэрээр алдаж олон жил урлаг , соёлын бүтээлүүдийг өөрийн ороны болон гадаадын тоглолтуудыг үзэх эрхгүй болж хохирч байна. Монголын ард түмэн яагаад соел урлага үзэх эрхгүй , хохирч байх ёстой юм Хувилдаан , хахуулийн хувьчлал болсон бол буцааж болдоггүй юм, тэдний эрх ашгийг ард түмний эрх ашгаас илүүд үзэж хамгаалаад байгаа юм. арга хэмжээ аваач

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.183.48

Циркийн хувьчлалаар авч чадаагүй тал нь жүжигчдээ сумлаад тал хүмүүсээ аваад гарсан гэж ойлгодог шдээ. тэр үеийн үйл явцыг санадаг хүн байдгийн болуудаа.

Avatar

Нэргүй 2024-01-04 103.80.211.42

ene zasag tiim shudraga yum bol cirkee bucaaj avaach

Avatar

Нэргүй 2024-01-04 202.9.46.216

Цирк урлаг биш

Avatar

Нэргүй 2024-01-04 5.64.145.39

хөөх тэгээд юу юм бол оо ? та дөрөвөөс ухаантай хүн ч үнэндээ алга болж ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж