Англид гялалзаж явсан ч одоо ажилгүй топ 10 чөлөөт агент

Англид гялалзаж явсан ч одоо ажилгүй топ 10 чөлөөт агент

Англид гялалзаж явсан ч одоо ажилгүй топ 10 чөлөөт агент

Европын хөлбөмбөгийн өвлийн солилцоо, наймааны цонх нээгдэж, багууд ч эхнээсээ нүүдлээ хийж эхэллээ. Үүнтэй холбогдуулан цагтаа Английн Премьер лигт гялалзаж явсан ч одоо чөлөөт агент байгаа арван тамирчныг танилцуулъя.


Давид Де Хеа

Үедээ бол дэлхийн шилдэг гэж тооцогдож явсан испани хаалгач одоогоор баггүй явж байна гэхээр гайхмаар. Өдгөө 33 настай Де Хеа өнгөрсөн зун Манчестер Юнайтедаас явснаас хойш мэргэжлийн хөлбөмбөг тоглосонгүй. Сүүлд гарсан мэдээллээр Премьер лигийн дундаж багуудаас санал тавьсан сурагтай. Тээр жилийн өвөл Юнайтедынхан бичиг баримтыг нь цагт бүрдүүлсэн бол Де Хеа өдийд Реал Мадридад байж байхыг үгүйсгэхгүй.

Жесси Лингард

Сүүлд Ноттинхем Форест клубд харагдсан Лингард энэ өвөл багтай болох шинжтэй. Английн ирээдүй гэгдэж байсан залуу саяхан 31 нас хүрсэн.

Райан Бертранд

Челситэй Аваргуудын лигт түрүүлж, Саутхемптонд оргил жилүүдээ үдсэн жигүүрийн хамгаалагч одоогоор баггүй явна. Сүүлд Лэйстерийн өмсгөлтэй хоёр улирал тоглохдоо ердөө 11 тоглолтод оролцжээ. Түүнийг өнгөрсөн зун Манчестер Юнайтед руу явна гэж цуурсан ч удалгүй намжсан.

Данни Рөүз

Бэртэл гэмтэлгүй үедээ Премьер лигийн шилдгүүдийн тоонд орж явсан Данни Рөүз энэ чигээрээ явбал зодог тайлах шинжтэй. Сүүлд түүнийг Английн тавдугаар лигийн Йорк Сити багтай бэлтгэл хийсэн гэх мэдээлэл гарсан ч гэрээ байгуулаагүй.

Шкодран Мустафи

Сүүлд Испанийн Левантед тоглож харагдсан Мустафи өнгөрсөн зун багаасаа чөлөөлөгджээ. Дэлхийн аваргад Германы шигшээтэй түрүүлж, Арсеналын арын шугамыг багагүй хугацаанд манасан тэрбээр одоо дөнгөж 31 настай.

Маруан Феллайни

Хятадад хангалттай мөнгө олсон Феллайни эргэн Европд тоглохыг хүсч байгаа гэх. Уг нь ч дундаж багийн төвийн шугамд тоглох хангалттай хэмжээний чадвар, бололцоотой билээ. Түүний агент ч үйлчлүүлэгчээ зодог тайлах болоогүй гэж мэдэгдсэн.

Вильфрид Бони

Суонси Ситигийн Бони ч ганган довтлогч байсныг Премьер лигийн үнэнч фанатууд сайн санаж байгаа байх. Англи дахь дебют улиралдаа л 25 гоол оруулж байсан гайхалтай үзүүлэлттэй. Гэхдээ 2015 онд том тайз, их мөнгө хөөж Манчестер Ситиг зорьсноос хойш түүний сураг алдарсан. Сүүлд Саудын Араб, Нидерланд, Боливийн лигт тоглож байсан аж.

Хавьер Эрнандес

Чичаритогийн талаар олон зүйл бичээд илүүц биз. Түүнийг Премьер лигт ямархуу довтлогч байсан бэ гэдгийг авсан шагнал, оруулсан гоолууд нь хангалттай хэлээд өгнө. Лос Анжелест гурван жил бөмбөг өшиглөсөн мексик эр нутгийнхаа лигт тоглоно гэх мэдээ сүүлийн үед гарчээ.

Хатем Бен Арфа

Ньюкаслын Бен Арфа бол хамгаалагчдын толгойны өвчин, шүдний хорхой байлаа. Дэндүү ганган, гайхалтай ирээдүйтэй гэгдэж байсан франц хүү хүлээлтэд хүрч, хүн бүрийн таалалд нийцэж чадаагүй. Сураг сонсоход падел теннисний тамирчин болж, нэг жилийн хугацаанд 70 тэмцээнд орсон гэнэ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж