Усны газраас авто угаалгын газрын усан хангамжийн талаар өнөөдөр /2024.01.04/ мэдээлэл хийлээ.
Усны газрын дарга З.БАТБАЯР хэлэхдээ "2023 оны ус ашиглалтын дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Дүнг авч үзвэл 645 сая метр куб усыг улсын хэмжээнд ашиглажээ. Ирэх гуравдугаар сард эцсийн дүн гарна. 2022 онд зарцуулсан усны хэмжээ 606 сая метр куб байсан бол өнгөрсөн онд 40 сая метр кубээр өссөн байна. Ус сувгийн удирдах газраас Улаанбаатар хотыг жилдээ 48 сая куб усаар хангадаг. Тэгэхээр нэг жилийн дотор усны хэрэглээ нийт Улаанбаатарчуудын хэрэглэх боломжтой усны хэмжээгээр өссөн гэсэн үг. Сүүлийн таван жил усны хэрэглээ тасралтгүй өсч байна. Ингэж нэмэгдэж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай.
Нэгдүгээрт, хүмүүсийн усны хэрэглээ нэмэгдсэн. Хоёрдугаарт, өмнө нь ус ашиглалтад тооцдоггүй байсан хэрэглээг илрүүлсэнтэй холбоотой.
Улаанбаатар болон говийн бүсийн усны хэрэглээ маш их байна. Ганцхан жишээ дурдахад, говьд худгийн ус булаацалдсанаас эрүүгийн гэмт хэрэг хүртэл гарсан. Мөн говьд нэг литр ус 1000 төгрөг хүрсэн тохиолдол ч байна. Улаанбаатарт саяхан гэдэсний савханцар бүртгэгдсэн хотхонуудад ус зарж байгаа этгээдүүд литр усыг 1000 төгрөгөөр үнэлэх саналууд ч гаргасан. Энэ юуг илэрхийлж байна гэхээр усны хомсдолтой бүсүүдэд тэгш бус хуваарилалт үүссэнийг харуулж байна.
2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг урьдчилж хүргэж байна.
Хоёрдугаарт, барилгын ажил хийж байгаа компаниуд хөрсний усыг соруулдаг. Үүнийг өмнө нь бид ус ашиглалтад тооцдоггүй байсан ч энэ нь маш их алдагдалтай байсныг тогтоосон" гэв.
Нэргүй 2024-01-04 202.179.26.151
Батбаяр даргаа! хов хүргэе. 38-р сургуулийн хажууд баригдаж байгаа өндөр барилга зунжин, намаржин, өвөлжин гүний ус соруулж вокзалын арын садан дундуур хоолой татаж үерийн сувагруу цутгасан.
Зочин 2024-01-04 139.5.216.186
Батбаяр өчнөөн жил дарга явсан одоо л нэг жоохон юм энэ улсад хийх гэж байхшигээ ард түмэн дэмжих хэрэгтэй усны мэрэгжилтэн Монголд ховор шүү хоолны савнууд хулгайч нар олон хийх хүн өдрийн од шиг төрдөг болсон
Зочин 2024-01-04 139.5.216.186
үерлэнэ гээд бгаагаа шинэков хотын даргад ой тоонд нь ортол хэлээд орхиоч цаад нянбаа чинь метро ярьсан шиг хэт дээгүүр нисээд бна ядаж ус зайлуулах хоолой барь гээд 10давтаад хэл цаад цаасан онгоц нямбаадаа
Зочин 2024-01-04 43.228.130.188
Энэ нэг хэцүү хүн хаанаас гараад ирвээ.Хэрэглэсэн усыг дахин ашиглах сантехникийн систем манай улсад хийгдээгүй юм.Үүнийг хийхийн тулд сантехникийн бүх системд дахин нэг шугам хоолой нэмэж байршуулана тэгж тэр ашигласан усыг дахин ашигладаг юм. Шинэ барилга барихад хөрсний усыг зайлуулдаг энэ нөхөрийн яриад бгаа шиг тийм хэдэн сая тонн ус гарахгүй тэгвэл тэнд чинь булаг оргиж байх юмуу худлаа ярьсан нөхөр бн.Ийм нөхөд л дээшээ явдаг болждээ.
ХУДАЛ ХУУРМАГААР АМЬДРАХУЙ 2024-01-04 203.98.76.4
МОНГОЛД ГОЛ УС ХАРИУЦСАН "ШАНТААЖЧИН ХУДЛАА ХУУРАМЧ ТББ-НУУД " Л ДЭНДҮҮ ОЛОН БОЛОХООС БИШ ҮНЭНГЭЭСЭЭ ГОЛ УСАНДАА ЗОВДОГ, АЖЛАА МЭДДЭГ, ХИЙДЭГ НАМ ЗАСАГ БА ТББ-УУД БАЙСАНАН БОЛ ЗУНДАА ИНГЭЖ ҮЕРТ АВТАЖ ИРЭЭДҮЙД УУХ УСГҮЙ ГЭЭД СУУХГҮЙ ШҮҮДЭЭЭ……………
Нэргүй 2024-01-04 66.181.182.83
үерийн аюул дахин нүүрлэхээс өмнө эрсдлээс урьдчилан сэргийлэлтийн ямар ажил хийж байгаа вэ та????
Нэргүй 2024-01-04 66.181.182.83
Тэгээд үерийн далан дээр барьсан барилгуудаа нураагаач.
Зочин 2024-01-04 202.9.40.51
ийм рүмүүсээ сонгохгүй дээ мангасууд!
Нэргүй 2024-01-04 66.181.184.201
Nuurlene medeej
Зочин 2024-01-04 66.181.176.130
үүү
Ard 2024-01-04 139.5.217.58
ene nuhur undur hugjiltei ulsuudtai bidniigee haritsuulaad bhiin. ehleed ediin zasgaa daraan boldoo yamar ch har ajil hiij uzeegui gar
Нэргүй 2024-01-04 103.212.118.131
Хэрэглэсэн усыг цэвэршүүлэн дахин ашигладаг янз бүрийн арга байдаг, түүнийг яагаад манайх нэвтрүүлэхгүй, ус их хэрэглэж байгаагаа гаслан яриад л сууна вэ?? Манайх цэвэр усаар машинаа хүртэл угаадаг цамаан үрэлгэн улс шүү дээ?!! Энэ нөхөр ярианаас бодит ажилд шилжинэ байгаа?!!
Зочин 2024-01-04 66.181.160.116
энэ 1 сонин гар хаанаас гарч ирээд солиороод бдаг болчвоо
Зочин 2024-01-04 124.158.64.78
энэ нөхөр чинь нөгөө Ванга эмээ гэгч болчихоо юу? 2024 онд үер болноо гээд муу ёрлоод байх чинь. 2024 оны зун бороо бага орно ингэхээр үер болохгүй.
Цэвэр Ус хэмнэх маш бодит арга байна 2024-01-04 202.126.89.42
гар нүүрээ хувцас эдлэлээ угаасан усанд орсон усаа шууд крантруу нь гоожуулж асгаж байгаа нь хайран байна.тэр асгаж байгаа усаа асгахгүйгээр хадгалж тосч аваад жорлон руугаа хийдэг баймаар байна.тэгвэл жорлонгын татдаг маш их хэмжээний цэвэр усыг жорлонд алдаж хаяж байгааг хэмнэх боломжтой шүү.айл болгон ингэж хийвэл хэдэн зуун мянган литр цэвэр усаа хэмнэнэ шүү. эхэндээ жаахан эвгүй заваан ч гэсэн цаашаа хөгжүүлээд явж болно шүү
Нэргүй 2024-01-04 59.153.114.80
муу ёрын золиг минь…
Нэргүй 2024-01-04 139.5.217.58
baruun shig sangaa shiideh heregtei kk
Нэргүй 2024-01-04 103.57.95.207
hamgiin eco jorlon bol modon jorlon geh geed baina uu
Нэргүй 2024-01-04 203.98.76.4
Гол усны ТББ-уудааа тараа