Хятадын олон мужид өтгөн манан татаж, Шанхайн нислэгүүд хойшлов

Хятадын олон мужид өтгөн манан татаж, Шанхайн нислэгүүд хойшлов

Хятадын олон мужид өтгөн манан татаж, Шанхайн нислэгүүд хойшлов

Хятадын хэд хэдэн мужид өнөөдөр өтгөн манан татсанаас үзэгдэх орчин нь хумигдаж, хурдны замууд хаагджээ. Мөн Шанхай хотоос гарах нислэгүүд хойшлогдож, цаг уурчид олон тооны сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргалаа. Шанхайн Пудун олон улсын нисэх онгоцны буудлаас гарах хуваарьт олон арван нислэг сүүлийн гурван цагийн турш хойшлоод байна гэж FlightView.com-ийн нислэгийг хянах программ мэдээллээ.

Өтгөн манан Шандун, Хубэй, Хунань, Жианси, Фүжянь мужуудад нөлөөлж, үзэгдэх орчин 200 метр, өмнөд Жянсу болон Аньхуй мужийн өмнөд хэсгийн зарим хэсэгт үзэгдэх орчин 50 метрээс доош  байгааг Хятадын Үндэсний цаг уурын төв мэдээллээ.

Цаг уурын төв ажиглалтын төвөөс мэдээлснээр Баасан гаригт ихэнх нутгаар манантай байна гэж анхаарууллаа. Аньхуй мужид манангаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарласан байна. Хятад улс өтгөн манангаас сэрэмжлүүлэх гурван түвшний өнгөт кодын системтэй бөгөөд улаан нь хамгийн ноцтой, улбар шар нь эрсдэлтэй, шар нь анхааруулах гэж ангилдаг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж