АН: Шинэ онд удирдлагын багаа 1990-ээд оны залуусаар сэлбэлээ

Хуучирсан мэдээ: 2024.01.04-нд нийтлэгдсэн

АН: Шинэ онд удирдлагын багаа 1990-ээд оны залуусаар сэлбэлээ

АН: Шинэ онд удирдлагын багаа 1990-ээд оны залуусаар сэлбэлээ

Ардчилсан намаас өнөөдөр /2024.01.04/ ээлжит мэдээллээ хийлээ.


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-Ардчилсан нам 15 дэд дарга томилсны 90 хувь нь 1980-аад оны залуус байлаа. Харин өнөөдөр шинэ оны босгон дээр удирдлагын багийн хүрээгээ намын нарийн бичгийн дарга нараараа тэлж, 1990-ээд оны залуусыг томиллоо. Эдгээр залуус салбар болгондоо хүлээн зөвшөөрөгдсөн, арвин туршлагатай, цаашид бодлогын хүрээнд залуус, эх орны тулгамдсан асуудлыг шийдэл гарцтай ярих залуусыг танилцуулж байгаадаа баяртай байна. Дахин хэлэхэд, өрийн, харийн, төрийн дарамтгүй улс эх орныг 2024 онд авчрах уу, эс авчрах гэдэг хариуцлагатай жил ирж байгаа шүү гэдгийг ард түмэндээ хэлье.

Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн:

-Ардчилсан намын хувьд таван шинэ залуу нарийн бичгийн даргыг томилсон. Нэг талаасаа улс төрийн намд хүний нөөцийн томоохон шинэчлэл хийж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаасаа Ардчилсан нам монгол хүний хөгжлийг хүн төвтэй бодлого, стратегийг боловсруулж байгаатай шууд холбоотой. Ардчилсан нам нээлттэй, олон талт гадаад бодлогыг тууштай дэмждэг улс төрийн хүчин мөн.

Миний үүрэг бол намын институцийг бэхжүүлэхэд олон улсын баруун төвийн үзэл баримтлалтай намуудтай хамтран ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлж, дотоод хүний  нөөцийг чадавхжуулах ёстой.

Геополитекийн хувьд хуваагдалтай байгаа энэ үед Ардчилсан намаас хамтын ажиллагаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, оновчтой бодлогыг тодорхойлоход залуусын хамтын ажиллагаа шаардлагатай. Тиймээс залуусын улс төр дэх оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэв.

Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв:

-Миний хувьд 12 настайдаа их сургуульд элсч, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан. Олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Монгол Улсын 3.5 сая иргэнд боловсролын салбар их бага хэмжээтэй оролцоотой байдаг онцлог салбар. Хүн болгон боловсролын асуудал, шийдэл ярьдаг.

Боловсролын чанар хүний хөгжилтэй шууд холбоотой. Бид 30 жилийн хугацаанд үндэсний хөтөлбөр боловсруулах гэж оролдсон.

Мөн гадаадын олон хөтөлбөр, туршлагыг туршсан ч хөрсөндөө бууж чадахгүй байна. Саяхан боловсролын салбар олон улсын PISA үнэлгээг хийлгэж, хангалтгүй үр дүн гарсан. Тиймээс бид дэлхийн хөгжингүй улс орнуудтай хэрхэн эн тэнцүү хөгжих боломжийг эрэл хайгуул хийж ирсэн. Нэг хүүхдийн боловсролд жилдээ 10 мянган ам.долларыг зарцуулдаг бол Монгол Улс нэг жил 1000 хүрэхгүй ам.долларыг зарцуулж байна. Боловсролын салбар нь монгол хүүхдийн бие даасан, сэргэлэн, суралцахуйд суралцсан, амьдрахуйд суурилсан чадварыг олгох нь чиг баримжаа юм байна. Бидэнд шийдэл, туршиж байгаа технологи бий гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж