13 настай хүү тетрисийг ялсан анхны хүн болжээ

13 настай хүү тетрисийг ялсан анхны хүн болжээ

13 настай хүү тетрисийг ялсан анхны хүн болжээ

Нинтендо компанийн классик видео тоглоом болох тетрис анх гарснаас хойш 30 гаруй жилийн дараа бүх үеийг нь давж, ялсан хүн бүртгэгджээ. "Blue Scuti" гэх стрийминг нэрээр олонд танигдсан 13 настай америк хүү тетрисийг ялсан анхны хүн болсон байна. Уиллис Гибсоны тус тоглоомыг ялсан бичлэг энэ нэгдүгээр сарын 2-нд "YouTube"-д байршчээ.

Тэрбээр тетрисээр тогтоосон дэлхийн дээд рекордыг эвдэж, бүх үеийг давж, онооны шугамыг дүүргэсэн байна.

Сонгодог тетрисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гүйцэтгэх захирал Винс Клементе "Энэ үнэхээр итгэмээргүй зүйл боллоо. Тоглоомыг хөгжүүлэгчид хэн ч ийм хол явж чадна гэж бодоогүй бөгөөд тетрисийг албан ёсоор ялсан хүн гарч ирлээ. Өмнө нь зөвхөн хиймэл оюун ухаант компьютерийн программ л Тетрисийг ялж байсан" гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж