Оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино

Оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино

Оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино

"Улаанбаатар смарт карт" компаниас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна" гэжээ.

Ингэснээр их дээд сургуульд суралцаж буй оюутан залуус нийтийн тээврээр төлбөртэй зорчиж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдэгдэж байгаагаар нийтийн тээврээр үнэ төлбөргүйгээр хязгааргүй зордчог байдлыг хязгаарлах зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн шинэ дүрэм мөрдүүлэхээр болжээ. Тодруулбал, нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд, оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог. Тэгвэл ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх дүрмээр ахмад настнуудад сар тутамд карт олгох юм байна. Өдөрт дөрвөн удаа үнэ төлбөргүй зорчих эрхтэй байна.  Хэрвээ дөрвөөс дээш удаа нийтийн тээврээр зорчих бол тав дахь зорчилтоос эхэлж төлбөрөө төлнө.  Оюутнууд мөн ялгаагүй хязгаартай. Илүүгээ өөрсдөө төлнө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, донорууд мөн адил өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байна. Эдгээр иргэдэд зориулагдсан картыг худалдах ажлыг 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Нэг ёсны автобусаар зорчиж байгаа хүн бүр картаа уншуулна. Картаа уншуулаагүй тохиолдолд дохиолол дуугардаг төхөөрөмжүүдийг бүх автобусанд суурилуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-04 103.80.211.125

70 аас дээш настангууд хаана очиж билетээ авах вэ бодоод үзээч хэ хэ

Avatar

Нэргүй 2024-01-04 103.80.211.125

нөгөө хүмүүсээс хэмнэсэн мөнгө нь сар бүрийн билет хэвлүүлэхэд зарцуулагдана ха ха ха эдийн засгийн тооцоог яаж хийдэг юм болоо

Avatar

Нэргүй 2024-01-04 103.80.211.125

билетний үнээ нэмнэ гэхээсээ өмнө жолоочид бэлэн мөнгө өгдөгийг болиул ингэж чадвал компани д чинь маш их мөнгө орж ирнэ

Avatar

Анхаа 2024-01-04 66.181.184.188

Зөв мөнгөө төлөөд явцгаа. Энэ их хайр халамжийн үр дүнд нийтийн тээврийн салбар яаж дампуурч бгааг бид саяны хэдэн сар амслаа. Ахмад настан, оюутнуудад харин ч өдөрт 4 удаа зорчих хөнгөлөлт олгосон байна ш дээ боож үхмэрүүдээ.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.184.166

Ахмадууд, ХБИргэдийн авдаг мөнгө дээр автобусны мөнгө гээд 100к нэмээд болно.Сар бүр карт хэвлэнэ гэж юу яриад байгаан бусад хүмүүс оюутнууд төлбөртэй зорчих хэрэгтэй ,тэгвэл тэдгээр хүмүүс ажил хийх сонирхолтой болно.

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.86.91

Оюутнууд мөнгөө жолооч нарт л өгнө

Avatar

Зочин 2024-01-04 66.181.188.129

Зөв шүү

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.182.83

Хүүхэд төлбөртэй зорчиж байхад оюутан төлбөртэй зорчих нь зөвөөсөө зөв шүү.

Avatar

Уншигч 2024-01-04 202.9.46.40

Сар болгон карт авна гэдэг нь их л чирэгдэл учруулах нь дээ.

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.112.227

Ахмадууд сар болгон очиж карт авч чадахгүйг сайн мэдэж байна шүү нямбаатар

Avatar

зочин 2024-01-04 192.82.66.30

зөв бүх иргэд зохих төлбөрөө төлж зорчих ёстой

Avatar

Нэргүй 2024-01-04 103.212.118.131

Aхмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь бүгд төлбөртэй зорчих хэрэгтэй!! 1970-1980-аад оны оюутнууд төлбөртэй явдаг байсан!! Халамж хэтэрлээ!!!

Avatar

Зочин 2024-01-04 66.181.179.211

иргэд ээ энэ МАН нам ингэж л нохойтоно шүү дахиад сонгох эсэхээ бодож үзээрэй

Avatar

зочин 2024-01-04 59.153.84.210

халамжаар амьдрагсад уурлах нь аргагүй, гарч ажил хөдөлмөр хий муу залхуу минь

Avatar

Нэргүй 2024-01-04 202.131.238.26

Эмгэн, өвгөнөө мөнгөө төлөөд зорчдог болгооч ээ. Нэг л их автобусаар тэнэж, 90-ээд онд наймаачин байснаа мэдэхгүй, бүтээн байгуулалт хийж явсан гэж худлаа ярьсан хүмүүс

Avatar

ЗОЧИН 2024-01-04 60.41.246.196

х** ГЭВЭЛ ГОМДОХ УУ, НЯНБААТАР АА. ТЭД ЧАМАЙГ БАЙТУГАЙ ТӨРИЙГ ЭРГҮҮЛЖ ЧАДАХ БАЙХ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2024-01-04 202.131.238.26

чи Юу ха ха ха

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.179.155

Тийм л шудрага юм бол автоусаар явдаггүй бол мөнгийг нь өг

Avatar

Лантуу 2024-01-04 103.57.94.52

Ахмадуудад сар болгон карт олгоно гэдэг их хүндрэлтэй болно. Удаан хугацааны картад л 4 хүртэл удаа явах программ оруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.182.83

Ахмад болон ХБИ-дэд автобусны мөнгийг нь тэтгэвэр тэтгэмж дээр нь нэмж өгөөд, автобусаар бүгд мөнгөө төлөөд явдаг болох нь зүйтэй.

Avatar

зочин 2024-01-04 66.181.185.176

гадны оюутнууд ийм байсан бол тэмцэнэ манай оюутнууд н**ш

Avatar

Lol 2024-01-04 202.55.180.106

chi yvj temts bi endee ajilaa hiiy

Avatar

Нэргүй 2024-01-04 202.131.238.26

гоё хэллээ. худлаа хүний гараар могой бариулж, өөрсдөө сонгуульд гарч идэж уух гэсэн юмнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж