Сулейманийн бунхны ойролцоо бөмбөг дэлбэрч, 95 хүн амиа алдав

Сулейманийн бунхны ойролцоо бөмбөг дэлбэрч, 95 хүн амиа алдав

Сулейманийн бунхны ойролцоо бөмбөг дэлбэрч, 95 хүн амиа алдав

Ираны генерал Касем Сулеймани 2020 оны нэгдүгээр сард АНУ-ын дроны халдлагад өртөж амь үрэгдсэн. Түүний нас барсны дөрвөн жилийн ой өчигдөр /2024.01.03/ тохиолоо. Энэ үеэр түүний бунхны ойролцоо хоёр бөмбөг дэлбэрснээр дор хаяж 95 хүн амиа алджээ. Мөн 211 хүн шархадснаас 27-ынх нь биеийн байдал хүнд байна. 

Керман хотын Сахеб аль-Заман сүмийн ойролцоо болсон уг дэлбэрэлт нь сүүлийн 42 жилийн хугацаанд Иранд гарсан хамгийн том халдлага боллоо. Тухайн өдөр олон хүн цугларч, Касем Сулейманид гашуудал илэрхийлэн, жагсаж байсан. 

Амь үрэгдэгсдийн тоог анх 103 гэж мэдээлсэн ч сүүлд нь 95 болж буурчээ. Учир нь зарим хүний нэрийг санамсаргүйгээр хоёр удаа бүртгэсэн байсан гэж Ираны Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи энэхүү халдлагын хариуг хатуухан авна гэж амласан юм. Харин Иран дахь зэвсэгт бүлэглэлүүд энэ талаар хэн ч ам нээгээгүй байна. Энгийн иргэд болон аюулгүй байдлын хүчнийхэн рүү халдлага үйлддэг Арабын салан тусгаарлагчид болон Исламын улс зэрэг суннит жихадист бүлэглэлийг энэ хэрэгт сэжиглэж магадгүй байна.

Сулеймани нь Ираны дээд удирдагчийн дараа орох улсынхаа хамгийн хүчирхэг хүнд тооцогддог байв.

Ираны хэвлэлд мэдээлснээр эхний бөмбөг орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Сахеб аль-Заман сүмийн дэргэдэх Шэхигсдийн цэцэрлэгт хүрээлэнгээс 700 метрийн зайд дэлбэрсэн. Хоёр дахь дэлбэрэлт нь үүнээс 15 минутын дараа оршуулгын газраас нэг км орчим зайд болжээ. Тэсрэх бөмбөгийг алсын удирдлагаар дэлбэлсэн байж магадгүй аж. 

Гэрчийн мэдээлснээр хүмүүсийг оршуулгын газар руу алхаж явтал тэсрэх бөмбөг агуулсан хогийн сав дэлбэрчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-04 185.220.101.80

orosuud bumbug teselsen suragtai baina. ** jazeera medeellsen baina daa

Avatar

Нэргүй 2024-01-04 203.98.77.101

Сербийн үзмэрч Вероница Орбеновичийн хэлснээр 2024 онд хүн төрөлхтөнд цэвэрлэгээ явагдана, олон гамшигт үзэгдлүүд болж дэлхийн бүтэц эргэшгүйгээр өөрчлөгдсөнөөр дэлхийн газрын зурагнуудад өөрчлөлт орно гэсэн байсан. 2024 он луу жилд галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт маш их болно гэв. Францын Каэдэ Убер бас Иран Ойрхи Дорнодод цэргийн ажиллагаа явуулж Палестиныг хамгаалсан эвслүүд Израйльтай урт хугацааны тэмцэл өрнүүлнэ гэсэн. Тэрний эхлэл бололтой. Youtube-ээр үзэцгээгээрэй

Avatar

Нэргүй 2024-01-04 203.98.77.101

Улс төрийн хувьд Ираны хувьд Израйль руу халдана гэсэн бөгөөд энэ нь 2030 он хүртэл үргэлжлэх магадлалтай, Африкийн Марокко болон Иран, Сири, Изоаил, Саудын Араб, Йемен, Катарын хооронд зөрчлүүд үүссэнээр Африк , Ойрхи Дорнодоос дүрвэгсэд Европ тив рүү нүүж уг тив дүрэвгсэдээр дүүрнэ гэсэн. Швед улс усан дор орно, Итали улс 2 хуваагдаж, Франц хамгийн их бужигнаан, зөрчил тэмцэлтэй болж Европын баячууд ийш тийшээ зугатана гэсэн байна лээ.

Avatar

Нэргүй 2024-01-04 203.98.77.101

Энэ ч их эвгүй л юм цаашдаа болох байх аа даа. 2023 оны сүүлээр Энэтхэг, Франц, Сербийн зөнчид 2024 оныг хүн төрөлхтөний хувьд маш том туршилтын жил болно гэж үзэж байгаа ба ялангуяа усны гамшиг, цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтүүд их олон удаа гарч зарим арлын болон далайн эргийн улсууд усан дор орно гэж мэдэгдсэн байдаг.

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.161.144

YouTubees hend ch hereggui yum uzej baihaar hund heregtei yumiig n olj uzej suraach. medlegee teleh, yum surah uchnuun video baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж