Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Нэгдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 5-нд төв болон зүүн аймгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уурч Б.ЖАРГАЛАН:

-Агаарын температурын хувьд олон жилийн дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 26-30 градус хүйтэн, Увс нуур Дархадын хотгороор 30-34 градус байдаг бол Алтайн өвөр говь болон Говийн бүсээр 12-18 градус, бусад нутгаар 18-24 градус байна. Хур тунадасны тухайд Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2-4 мм тунадас ордог бол бусад нутгаар 0-2 мм ордог. Агаарын болон хур тунадасны олон жилийн дунджаас харахад 2019 оноос хойш нийт нутгаар 1-1,5 хэмээр дулаарч байгаа юм.

2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр нутгийн зүүн хойд хэсэг буюу төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар олон жилийх дунджаас хүйтэн байна.

Нутгийн баруун өмнөд хэсэг буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дулаан байна. Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байна. Хур тунадасны хувьд, Говийн аймгуудын ихэнх, Зүүн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундажтай адил хэмжээний цас орох төлөвтэй.

Энэ сарын эхний 10 хоногт дулаан, хоёрдугаар 10 хоногоос сарын сүүл хүртэл ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Хур тунадасны тухайд нэгдүгээр сарын 10-даар ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна.

Хоёрдугаар сарын ерөнхий төлөвөөр мөн төвийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун хэсгээр дулаан байх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонин 2024-01-04 202.55.188.85

туулай жилийн өвөл гэдэг ном бичиж зардаг юмуу яадаг юм чааваасдаа түлээ түлшгүй хүмүүс л унших байхдаа тэдэнд юуны мөнгө байх вэ дээ тэгээд гишүүд шиг үнэгүй тараая гэхээр надад ч бас мөнгө байхгүй ингээд миний ном бичих ажил цэгцэрч ашиг олох ч дүүрлээ

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.161.228

Хэзээ арваннэгэн сар вэ ирэх 11.р саруу тэр хүртэл хүйтэн болох юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж