Онцгой байдлын ерөнхий газар өнгөрсөн хоногт гал түймрийн дуудлага, цасан шуургад төөрсөн талаарх дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хувийн өмчид гарсан:
- Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст 1 дүгээр багийн Уурхайчин 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 09:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3×4 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсэг 45 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-иийн 10х15 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 4х10 метрийн хэмжээтэй гараашийн дотор тал, эд зүйлс, “Хьюндай Старекс” загварын автомашин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, Хандгайтын 27 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х7 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Дорноговь аймаг, Сайншанд сум 2 дугаар багийн Эрүүл мэндийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 23.09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төөрсөн, сураггүй болсон:
- Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн "Полигон" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 44 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т Тус сумын харьяат иргэн Э, У нар мотоциклоор адууны эрэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Э /42 настай, эрэгтэй/, У /43 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.03-ны өдрийн 01:41 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 08:09 цагт сумын төвөөс урд зүгт 30 км зайтай эсэн мэнд олсон.
- Архангай аймаг, Өгийнуур сум Зэгстэй багийн “Хөөвөр” гэдэг газар /Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүг 210 км, Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн хойд зүг 80 км/Архангай аймгийн Өгийнуур суманд нүүрс хүргээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд зорчин явсан автомашинтай 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийналба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 01:25 цагт Зэгстэй багийн “Хөөвөр” гэдэг газар иргэн О “Хюндай Портер” загварын автомашинтай цасанд суусан байсныг олж 40 минут ажиллаж татан гаргаж, автомашинийг чирч Хархорин сумын төвд хүргэсэн.
- Архангай аймаг, Өгийнуур сум Зэгстэй багийн сумын төв /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км/ 01.03-ны өдрийн 17:20 цагийн орчим автомашинтай 4 иргэн Өгийнуур сумаас гараад одоог хүртэл сураггүй алга болсон гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 03:25 цагт Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Хөлийн нуур” гэдэг газраас иргэн Э-ийн “Акуа” загвартай автомашин /4 зорчигчтой/, М-ийн “Премио” загварын автомашин /2 зорчигчтой/ тус тус цасанд суусан байсныг олж 30 минут ажиллаж автомашинуудыг татан гаргаж, иргэдийг сумын төвд хүргэсэн.
Цас шаварт суусан:
- Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум 4 дүгээр багийн "Цахлай нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ "Буянт" нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Дэлүүн сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн А-ийн /34 настай, эрэгтэй/ “Лексус-470” загварын суудлын автомашин “Буянт” голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.
- Өвөрхангай аймаг, Хужирт сум 1 дүгээр багийн “Дуут гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойшоо 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 9 км/-т автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн /26 настай, эрэгтэй/ “Бонго-3” загварын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг автомашиныг гаргах боломжгүй болсон тул үлдээж, 3 зорчигчийг Хужирт сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум Малчин багийн “Хавцал” гэдэг газар Автомашинтай 3 иргэн цасанд боогдсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Тоёота Вокси” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг автомашиныг гаргах боломжгүй болсон тул үлдээж, 3 зорчигчийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
- Хэнтий аймаг, Баянхутаг сум Цантын хоолой багийн “Баян-Эрхт Уулын Энгэр” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 33 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т Т тус аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.04-ний өдрийн 00:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Г-ын /40 настай, эрэгтэй/ “Эдвэн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж автомашиныг татан гаргаж Дорнод аймгийн чиглэлд төв зам руу хүргэж өгсөн.
Хаалга цоож нээх:
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр байрны 3 дугаар орц 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г/8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ