Япон: Хохирлын хэмжээ, хохирогчдын тоо өссөөр байна

Япон: Хохирлын хэмжээ, хохирогчдын тоо өссөөр байна

Япон: Хохирлын хэмжээ, хохирогчдын тоо өссөөр байна

Японы баруун эрэгт 7.6 магнитуд газар хөдөлснөөс хойш аврах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Барилга, байшингийн нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа учраас харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн тоо ч өсч, 73-д хүрээд байна. Түүнчлэн хасах температуртай өвлийн хүйтэнд нүүлгэн шилжүүлэгдсэн олон мянган хүн тусламж хүлээн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж.

Амь үрэгдсэн хохирогчид бүгд газар хөдлөлтийн голомт Ишикава мужийн оршин суугчид юм. Гамшгийн бүсээс 33 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн бол 100 мянга орчим хүн ундны усны хангамжгүй нөхцөлд байгааг орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Хүйтэн жавар, аадар бороотой цаг агаарын нөхцөлд мянга мянган аврагчид нурангин дор үлдсэн олон хүнийг гаргахын тулд цаг нартай уралдан ажиллаж байгаа ч авто зам нурсны дээр гамшигт хамгийн их өртсөн бүс нутгийн алслагдсан байршил нь тэдний хүчин чармайлтыг улам хүндрүүлж байна. Энэ нь Японд 2016 оноос хойших хамгийн их хохиролтой газар хөдлөлтөд тооцогдов. Гэвч газар хөдлөлтөөс хойш гурав хоногийн дараа ч хохирол, хохирогчдын бүрэн хэмжээ тодорхойгүй хэвээр байна. Газар хөдлөлтөөс хойш 600 орчим чичиргээ бүргэгдсэн байна.  Хойгт газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр  байгаа нь хөрсний гулгалт болон дэд бүтцэд хохирол учруулах эрсдэлтэй байгаа аж.

Японы засгийн газар тусламж хүргэхийн тулд далайн замыг нээж, зарим том ачааны машинууд алслагдсан зарим бүс нутагт хүрэх боломжтой болсон гэж Ерөнхий сайд Фумио Кишида гамшгийн эсрэг үндэсний уулзалтын дараа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-04 66.181.190.96

Манайхан нэг туслах болсон байхаа манайд зөндөө л тусласан ш дээ

Avatar

Зочин 2024-01-04 202.131.240.147

Тэр жил Японд газар хөдлөхөд Шадар сайд агсан Ч.Пүрэвдорж гуай бараг хамгийн түрүүнд тусламжийн бараа аваачиж өгчихөөд ирж байсан даа. Нэг их ПиАр хийлгүй, дарга нартай нь ч уулзалгүй, даруухан яваад ирсэн санагдана. Гэхдээ япончууд их үнэлсэн шүү.

Avatar

зочин 2024-01-04 103.254.123.174

Маш харамсалтай юм болжээ.Япон улс бидэнд үргэлж л тусалж байдгийг хэн хүнгүй л мэднэ.Тиймээс бид хэдий цөөхөн хүн амтай буурай орон ч чадах ядахаараа тусламж үзүүлмээр байна.Манайхаан хандив_тусламжийн дансаа нээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж