Хятад улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсний импортын татвараа сэргээнэ гэж Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. Австрали болон АСЕАН-ы орнуудаас нүүрс импортын татвар тэг хэвээрээ үргэлжлэх бол Монгол, Орос, АНУ, Канад, Өмнөд Африк зэрэг орнуудын эрчим хүчний нүүрсэнд 6 хувь, антрацит, коксжих нүүрс, хүрэн нүүрсэнд гурван хувийн татвар ногдуулна.
Хятад улс эрчим хүчний хангамжийг баталгаажуулж, үнийн өсөлт, нийлүүлэлт тасалдалтай тэмцэхийн тулд 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэсэн.
Тэг тарифын бодлогыг хожим 2023 оны эцэс хүртэл сунгасан байв.
Эрчим хүчний нүүрсний импортын ихэнх тонныг Индонезээс авдаг тул бага хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Гэхдээ коксжих нүүрсний импортод Монгол, ОХУ-ын гол нийлүүлэлт нөлөөлж магадгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: SXCOAL
Нэргүй 2024-01-04 202.131.225.242
Монгол улсыг чангалах арга замаа хайж олж байгаа нь тэр л дээ.