Иргэн халтирч гэмтвэл ААН-ийг 500 мянгаар торгоно

Иргэн халтирч гэмтвэл ААН-ийг 500 мянгаар торгоно

Иргэн халтирч гэмтвэл ААН-ийг 500 мянгаар торгоно

Ирэх долоо хоногоос хүйтний эрч буцаад чангарч, давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүсэх эрсдэлтэйг анхааруулж буй. Энэ тухайд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд анхаарч ажиллахаас гадна аж ахуй нэгжүүдийг ч идэвхтэй байхыг зөвлөжээ. Учир нь, аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн бүсийн талбайн цас мөсөө цэвэрлээгүйгээс иргэн унаж бэртвэл хохирлыг барагдуулахаас гадна торгуулах заалттай байна.

“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:

-Цаг агаар хүйтэрсэн үед зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гардаг. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлах нь бага. Тиймээс өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй.

Түгжрэл ихтэй үед цэвэрлэгээний машин ирэхгүй, ажил удааширдаг.

Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлсэн.

Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарь гэж байдаг.

Үүний дагуу дүүргүүд болон байгууллагууд цэвэрлэгээгээ хийгээд явбал иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэх боломжтой. Хот тохижилтын газар болон УБЗАА-тай гэрээтэй 15 хувийн байгууллага бий. Үүнээс гадна 23 байгууллага зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажиллаж байна. Зуны улиралд цэвэрлэгээний ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг бол өвлийн улиралд 06:00 цагаас эхэлдэг. Харин ойрын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа.

ИРГЭД ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ

Аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд өөрийн байгууллагын ойр орчмын 50 метр зам талбайн цас, мөсийг арилгах үүрэг хүлээдэг, арилгаагүйгээс хүн халтирч бэртсэн бол хохирлоо барагдуулах эрхтэй. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд "Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй" хэмээн заасан байдаг.

Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай.

Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу "Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан" хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг зохицуулалттай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-04 202.179.25.243

Сүхбаатарын талбай дээр халтирч унаад гэмтвэл хэнийг торгох вэ?Хотын захиргааны үүдэнд халтирч унаад гэмтвэл хажууханд нь байдаг GS25 торгуулах уу?Бүтэрч унаад гэмтвэл бас торгууль ногдуулах уу?Хариулт авмаар байна?

Avatar

з 2024-01-04 202.126.89.132

эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн гэнэ үү

энэ их давс бодис хүрээлэн буй орчинд яаж нөлөөлж байгааг мэдэж байгаа юу

Avatar

Нэргүй 2024-01-04 103.212.118.131

"Эрдэнэс нуусан гар" гэдэг дээр үеийн орос кинонд гардаг А.Миронов шиг худал хальтирч унаад мөнгө нэхвэл яах вэ??

Avatar

ЗОЧИН 2024-01-04 66.181.185.17

МӨНГИЙГ НЬ ТӨР Л АВНА ШҮҮ ДЭ. УС ЦАЦДАГТАЙ АДИЛХАН.

Avatar

Цас мөсөө цэвэрлэдэг байцгаая ! 2024-01-04 103.212.117.47

цэвэрлээгүй зам дээр хальтраад унасан бол хохиролийг нь барагдуулэ л таарна !
цэвэрлэсэн зам дээр унавал тэр унасан хүн өөрөө л хариуцна шүү дээ !

Avatar

ЗОЧИН 2024-01-04 66.181.185.17

НӨГӨӨ МАШИНААР УС ЦАЦУУЛААД ИРГЭН ХОХИРООД ТӨР ЗАВШДАГТАЙ АДИЛХАН ЮМ. ТӨР ЭНЭ МЭТ МӨНГӨ СААХ АРГАА ОЛОХТОЙГОО.

Avatar

Иргэн 2024-01-04 203.169.48.150

Сүхбаатарын талбайн хойморт хальтирч унаад, гэмтэж бэртвэл Засгийн газар хариуцлага хүлээх үү, эсвэл УИХ хариуцлага хүлээх үү

Avatar

Нэргүй 2024-01-04 5.64.145.39

ордон руу 50 м ойртож хальтрана шүү хөө Чи ч нүнжигтэй газар унах нь дээ . хөгшин чинь миний дэлгүүрийн үүдэнд унасан … юу ч байхгүй шүү

Avatar

ААН 2024-01-04 203.169.48.150

Нийслэлээс хийсэн хальтирдаг зам талбай дээр хальтирсан иргэн, Нийслэл 2 буруугүй, муусайн аж ахуйн нэгж буруутай айн. Дарамттай төр

Avatar

ҮНЭН ҮНЭН ! 2024-01-04 103.212.117.47

Жил бүр л сольж угсарч байдаг явган хүний ихэнх замууд цасыг нь цэвэрлэсний дараагаар Улам бүр хальтиргаа нь ихэсдэг ! тийм дөрвөлжин хэлбэртэй улаан хүрэн, шар угсардаг замууд бол цасандаа дарагдаад байж байсан нь дээр, хальтиргаа багатай байдаг ! Зун бороо орох үед ч хальтирдаг Хурд сааруулж хөгжлийн садаа болсон муухай замыг хуулж хаяаад Чанартай гоё зам тавих ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж