Талбайн мөсөн гулсуураас хүүхдүүд унаж бэртжээ

Талбайн мөсөн гулсуураас хүүхдүүд унаж бэртжээ

Талбайн мөсөн гулсуураас хүүхдүүд унаж бэртжээ

Төв талбайд жил бүрийн өдийд мөсөн хотхоныг уламжлал болгон засдаг. Стандартын дагуу барьдаг гэх мөсөн гулсуураас хүүхдүүд унаж бэртсэн тохиолдолд хариуцлага хүлээх хүн байдаггүй байна. Тухайлбал, хоёр ч хүүхэд төв талбай дахь мөсөн гулсуур дээр тоглож байгаад унаж, бэртсэн ч хариуцлага хүлээсэн хүн байхгүй гэлээ.

Нийслэлийн соёл урлагийн газар тус мөсөн гулсууруудыг хариуцаж байгаа бөгөөд стандарт алдаагүй, эцэг эх, асран хамгаалагчдын хяналтгүйгээс хүүхэд унаж гэмтсэн байж болзошгүй гэх тайлбарыг өгч байгаа юм.

Улаанбаатарт нийт 10 гаруй байршилд төв талбайнхтай ижил мөсөн тоглоомуудыг хийсэн байна. Мөсөн тоглоомыг 14 хоногийн хугацаанд хийсэн бөгөөд ашиглаж эхэлснээс хойш хүүхэд хүнд бэртсэн нэг тохиолдол, унасан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Төв талбайн мөсөн тоглоомын хэсэгт харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтарч хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.

Тус тоглоомноос хүүхэд унаж бэртсэн осол тав хоногийн өмнө гарсан бөгөөд харьяа дүүргийн цагдаагаас шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-04 202.179.25.10

Мөсөн гулгуурыг стандартын дагуу хийгээгүй аан, буюу хувь хүнтэй хариуцлага тооцдоггүй юм уу?

Avatar

Нэргүй 2024-01-04 202.179.26.150

Иргэд халтирч гэмтвэл ААН үүд 500.0 р торгуулах журамтай болохоор хүүхдүүд гэмтэхэд Хотын захиргаа торгуулах уу

Avatar

Иргэн 2024-01-04 49.0.139.188

Унах үед нь засгийн газрын сайд зогсож байх хэрэтэй л дээ, тийм ээ. оцруул тийм ээ, хэ, хэ, сэвж байна аа

Avatar

daryi damjyyl ; ? 2024-01-04 216.38.195.74

CJ

Avatar

xonots zailyyl ? 2024-01-04 216.38.195.74

– ## -;

Avatar

Нэргүй 2024-01-04 202.179.25.243

За УИХ?Засгийн ордон 500,0 торгууль төлөх нь дээ

Avatar

Нэргүй 2024-01-04 59.153.114.158

МӨСӨН ДЭЭР хальтрахгүй яадгийн. Эцэг, эх нь хүүхдээ хараач. угаасаа өвөл наад гудамж, талбай чинь ч битүү мөс. гэртээ сууцгаа.

Avatar

Нэргүй 2024-01-04 202.179.21.203

ИРГЭН ХАЛТИРЧ ГЭМТВЭЛ ААН-ИЙГ 500 МЯНГААР ТОРГОНО. Хууль журам хэрэгжих л байх даа. Харж л байх үлдлээ.

Avatar

Нэргүй 2024-01-04 202.21.108.13

Huuhed unaval tsasan deer bish hulduu chuluun deer. Jaahan medremjtei baildaa ergen toiron dahi tsasiig ni tseverleh bish zuzaalaach malan durakuudaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж