Хэрэглээ дээд цэгт хүрвэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Хэрэглээ дээд цэгт хүрвэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Хэрэглээ дээд цэгт хүрвэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт бус цахилгааны хязгаарлалт тодорхойгүй хугацаанд хийнэ гэдгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Тус шийдвэрт иргэдийн зүгээс бухимдалтай байгаа. Тэгвэл эрчим хүчний хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх эсэхийг Диспетчерийн үндэсний төв болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодрууллаа.

ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ БОЛОМЖГҮЙ

Орос улс эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай талаар Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилж мэдэгдэж, Диспетчерийн үндэсний төвд мэдээлж тохирдог зохицуулалттай сүүлийн 10-аад жилд цахилгаан импортолж байгаа аж. Хүндэрсэн нөхцөл байдалд хийх хязгаарлалт дээр хугацаа заагаагүй байна.

Диспетчерийн үндэсний төвтэй холбогдоход, өрхийн хэрэглээний цахилгааныг аль болох хязгаарлахгүй байхаар ажиллаж байгаа.

Манай компани бол эрчим хүчний системийн оператор нэгж буюу дамжуулах сүлжээ, эх үүсвэрийг хариуцдаг. Эрчим хүч хязгаарлах хуваарь гаргах боломжгүй гэсэн юм.

Харин Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр, цаг хугацааны хувьд шахуу байгаа учир хэрэглэгчдэд цахилгаан хязгаарлах хуваарийг урьдчилж хүргэхэд хүндрэлтэй байгаа. Хэрэглээ дээд цэгтээ хүрвэл хязгаарлалт шууд хийхээс өөр аргагүй. Хязгаарлалтыг оргил цагуудад хийж байсан бол цаашид хэрэглээ дээд цэгтээ хүрсэн тохиолдолд цаг хамаарахгүй хийнэ гэсэн юм.

Ямартай ч эрх бүхий байгууллагуудын өгч байгаа мэдээллээр цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг цаашид ч үргэлжлүүлэх аж. Иймд хэрэглээндээ хязгаартай хандаж, цахилгаанаа хэмнэхийг анхааруулж байна. Доорх зурган мэдээлэлд Диспетчерийн үндэсний төвийн хэрэглээний нөхцөл байдлыг харууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2024-01-04 202.126.89.132

цахилгаан станц бариачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж