Токиогийн Ханэда нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Ханэда хүрэх 100 гаруй нислэг цуцлагдах төлөвтэй байна. Энэ нь 20 мянга орчим зорчигчид нөлөөлнө гэж "NHK" мэдээллээ. 20 мянган зорчигчийн 9250 нь "Japan Airlines"-ын зорчигч юм.
Цуцлалтад Японы "All Nippon Airways"-ын 54 орон нутгийн нислэг, олон улсын нэг нислэг, "JAL"-ын орон нутгийн 50 нислэг багтжээ. Тиймээс Японы Төв төмөр замын компани нэмэлт галт тэрэгний үйлчилгээ үзүүлэх болов.
Осол гарсан орой нисэх буудлыг бүх зурвасыг хэдэн цагийн турш хааж, ирэх очих 226 нислэгийг цуцалжээ. Үүний улмаас 40 мянга гаруй зорчигч хохирсон байна. Өнөөдөр гурван нислэгийн зурвасыг эргэн нээсэн ч 100 гаруй нислэг цуцлагдах төлөвтэй хэвээр байна.
Эх сурвалж: XINHUA
Хариуцлагагүй 2024-01-03 66.181.182.69
Олон улсын нисэх буудал дээр ийм бүдүүлэг алдаа гаргасан япончуудыг зөвхөн үхэр монголчууд л магтаж суух.
Нэргүй 2024-01-03 66.181.177.218
гоёоо
ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2
Харуулах боломжгүй.