Цана чарганаас унасан хүмүүс яаралтай тусламж авах нь ихэсчээ

Цана чарганаас унасан хүмүүс яаралтай тусламж авах нь ихэсчээ

Цана чарганаас унасан хүмүүс яаралтай тусламж авах нь ихэсчээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30ы өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 01ий өдрийн хооронд ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ болон САЛБАР эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1262 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгааг мэдээллээ. Тодруулбал, осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Баярын өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал:

ХАЛТИРГАА (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 01-ний өдөр 67)
ЦАНА ЧАРГА  (30-ны өдөр 6, 31-ний өдөр 9, 01-ний өдөр 111)
ОСГОЛТ ХӨЛДӨЛТ йн 12 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 36 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж