Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн хооронд ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ болон САЛБАР эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1262 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгааг мэдээллээ. Тодруулбал, осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол эрс нэмэгдсэн байна.
Баярын өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ.
Тухайлбал:
Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 36 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
0 сэтгэгдэл