Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Этиоп улсууд энэ сарын 1-ний өдрөөс албан ёсоор БРИКС-ийн бүлэгт нэгдэв. Таван улсыг элсүүлэх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын 20-нд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан бөгөөд Аргентиныг мөн урьсан боловч арванхоёрдугаар сарын сүүлээр татгалзсан.
Хөгжиж буй орнуудын БРИКС-ийн бүлгийг 2006 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд байгуулж, 2010 онд Өмнөд Африк нэгдсэн. Энэ нь хөгжиж буй зах зээл болон хамтын ажиллагааны чухал платформ болсон юм. Гишүүдийн тоог анх байгуулагдсанаас хойш хоёр дахин нэмэгдүүлсэн нь тус бүлгийн дэлхийн тавцан дахь нөлөөг нэмэгдүүлэх зорилготой. Шинээр өргөжсөн БРИКС-ийн нийт хүн ам 3,5 тэрбум орчим болсон бөгөөд нийт эдийн засаг нь 28,5 тэрбум ам.доллар буюу дэлхийн эдийн засгийн 28 орчим хувийг эзэлж байна.
Бүлгийн өргөжилт нь геополитикийн төлөв байдалд өөрчлөлт оруулж магадгүй ч шинжээчид энэ нь БРИКС-ийн гишүүдэд тус болох уу, эсвэл саад болох уу гэдэгт эргэлзсээр байна. Зарим шинжээчид бүлэг доторх зөрчилдөөн нь шийдвэр гаргалт болон БРИКС-ийн хүчийг бүхэлд нь сулруулж болзошгүй гэж үзжээ.
Гэсэн ч БРИКС-ийн тэлэлт нь хөгжиж буй эдийн засгийг төлөөллийг нэмэгдүүлэх, ам.доллараас хамааралтай байдлаас салах боломжийг олгоно гэж найдаж байна. Бразилийн Ерөнхийлөгч өнгөрсөн оны наймдугаар сард БРИКС-ийн орнуудыг худалдаа, хөрөнгө оруулалтад нэгдсэн мөнгөн тэмдэгтийг батлахыг уриалсан.
Өмнөд Африк өнгөрсөн 2023 онд БРИКС-ийг даргалсан бол ерөнхийлөгчийн албан тушаалыг Орос улс Даваа гаригт хүлээн авлаа.
"Дэлхийн эрх тэгш хөгжил, аюулгүй байдлын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх нь" уриан дор Орос улс нэг жилийн турш даргалах бөгөөд ирэх аравдугаар сард Казань хотноо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн олон улсын санхүүгийн систем дэх үүрэг ролийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа "шинэ оролцогчдыг эв найртай нэгтгэхэд бид хүчин чармайлтаа харамлахгүй" гэж мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: AFRICA NEWS
Дорж 2024-01-03 192.82.65.175
нохой долоо
ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2
Харуулах боломжгүй.