Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг "мунхаг зоригтой" гэж тохуурхжээ. Гэсэн атлаа Юн Сук Ёлын өмнөх либерал ерөнхийлөгч Мүн Жэ Инийг "маш ухаалаг" гэж нэрлэв. Энэ нь Өмнөд Солонгос дахь дотоод хуваагдлыг өдөөх зорилготой үйлдэл байж магадгүй аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл шинэ жилээр баярын мэндчилгээ хүргэхдээ Хойд Солонгосын цөмийн заналхийллийн хариуд Сөүлийн цэргийн чадавхийг бэхжүүлж, АНУ-тай эвслээ зузаатгана гэж хэлжээ. Тэр 2022 онд ажлаа хүлээж авснаасаа хойш олон удаа ийм мэдэгдэл хийсэн.
Энэ мэдэгдлийн хариуд Ким Ё Жон дээрх егөөдлийг хэлсэн байна. "Энэ хүн хүчилсэн энх тайвныг байнга уриалахын зэрэгцээ хориг арга хэмжээ болон Өмнөд Солонгос, АНУ-ын харилцааг нэмэгдүүлэхээр улайрч гүйцсэн. Хамтарсан цэргийн сургуулилалт нь нөхцөл байдлыг эцсийн туйлд нь хүргэж байна" гэж Ким Ё Жон хэллээ. Мөн "Юн Сук Ёлын мунхаг зоригтой байр суурь нь Хойд Солонгосыг цэргийн хөтөлбөрөө сайжруулахад хүргэсэн. Түүний шинэ жилийн мэндчилгээндээ хэлсэн үг Хойд Солонгост илүү их цөмийн чадавхитай болох үндэслэлийг дахин өглөө" гэв.
Дараа нь Юн Сук Ёлыг өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Интэй харьцуулжээ. Мүн Жэ Иний талаар хэлэхдээ "Түүний тайвшруулах бодлогын улмаас Хойд Солонгос зэвсгийн хөтөлбөрөө урагшлуулж чадахгүйд хүрсэн. Тэр маш ухаалаг бөгөөд зальтай" гэжээ.
Гэвч ийн Мүн Жэ Инийг магтсан нь түүний өмнөх мэдэгдлүүдтэй зөрчилдөж байна. 2021 онд тэр Мүн Жэ Инийг "Америкийн өсгөсөн тоть" гэж нэрлэж байв.
Эх сурвалж: AP
Зч 2024-01-03 139.5.216.201
америк ахынхаа савраас яаж гарах вэ
Нэргүй 2024-01-03 45.117.35.18
hachin g**** yu gene uu? haha
зочин 2024-01-03 103.57.92.215
Хамгийн гол асуудал харилцан ойлголцох сөргөлдөх зэвсгээр хөөцөлдөх ард иргэд хохирно сүүлийн ерөнхийлөгч зэвсгээр хөөцөлдөөд цөмын устөрөгчийн зэвсэгтэй орон
ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-03 66.181.187.180
Энэ гичийгийн Цаасан Бар болохыг нь жинхэнэ ёсоор мэдрүүлэх юмсан. Ямар их гарын үзүүр загтнаж байнаа. Их дарвалзвал Хойд Солонгост ердөө ганц л бөмбөг хангалттай. Хоцрогдсон пуужингаа харваж ч амжихгүй сүйрнэ. Маш жижиг газар нутагтай шүү дээ.
Нэргүй 2024-01-03 66.181.188.13
Чи ямар пуужингаар харвах вэ ! "Цаасан" пуужингаа "амаараа" харваад ч бүтэлтэй юм болохуу даа ?
Нэргүй 2024-01-03 103.212.118.131
Дарангуйлагч дэглэм хэзээ ч мөнх байдаггүй, нэгэн цагт унаж л таарна! Харин хэдий хэр хатуу харгис байна, төдий чинээ харгис ялд унадаг жамтай!! Жишээ нь Румыний Чаушеску яалаа?! Хойд Солонгосын дэглэм унахад Кимийн гэр бүл бүхлээрээ хядуулах байх даа??!!
Www 2024-01-03 59.153.113.114
munkh tur gej baikhgui ee.
Нэргүй 2024-01-03 202.9.46.103
Уйлах хүүхдийн хонго урд өдөр нь умалзана
зочин 2024-01-03 202.126.89.66
Өмнөх ерөнхийлөгч нь хоёр солонгосын харулцааг зөөлрүүлэхийг хичээж байсан бол одоогийн ерөнхийлэгч хурцатгах хандлагатай байна л гэжээ. Үнэнийг л хэлсэн байна
Нэргүй 2024-01-03 66.181.187.180
Хойдуул хэрээ мэдэхгүй их далжигнах юм байна шүү дээ. Зүгээр л байхад л пуужин харваад байгаа биз дээ. Хойд Солонгос руу довтлох гэсэн ер нь хэн байгаа юм бэ. Ядаж газрын тос, байгалийн хий байсансан бол бас яая гэхсэн. Хов хоосон гуйлагчингууд авахаар юм юу ч байхгүй шүү дээ. Зүгээр л ард түмнээ айдаст автуулж дэглэмээ хадгалж барьж байх гэсэн бодлого шүү дээ. Жишээ нь Орос руу хэн довтолсон юм бэ. Хэнч довтлоогүй биз дээ
Нэргүй 2024-01-03 66.181.188.13
Хойд Солонгосуудын дальжиганах ч яамай, тэд чинь бас цөмийн цэнэгт хушуутай, харин манайхан Оросыг өмөөрөөд мөн ч дальжиганаж дарвалзаж, онгирч омойтож өхиймаа, аятайхан хийцтэй чавх ч байхгүй байж…..