Тролд дайруулах уу, цагдаад цагдуулах уу?

сонгууль-2024

Тролд дайруулах уу, цагдаад цагдуулах уу?

Тролд дайруулах уу, цагдаад цагдуулах уу?

2024 оны УИХ-ын сонгууль томсгосон/бүсчилсэн/ тойргоор явахаар 2024 оны өмнө хуулиа баталсан. Уудам газар нутагтаа таран байршсан орон нутагт нэр дэвшигч сонгогчидтой ганц ганц удаа л уулзаж, сурталчилгаа хийх боломж гардаг байсан бол ирэх сонгуульд нэг ч тойрч чадахгүй нь. Дүнсэн тамхиа болиод янжуур татдаг, сонинг 00-д ашиглахаа байгаад ариун цэврийн цаас авдаг болсон өнөө цагт хэвлэмэл сурталчилгааг хэн ч тоож харахаа байжээ. Дээр нь улстөрчдийн увайгүй хулгай жирийн иргэдийн жигших дээд хязгаарыг давсан болохоор тэднийг цуглуулж, ухуулна гэдэг барахгүй даваа болжээ.

УИХ-ын гишүүд "Орон нутагт ажиллаад, тойргийнхоо иргэдтэй уулзаад ирлээ. Тэгж байна…" гэж томорч байгааг та зурагтаар харсан л байх. Үнэн хэрэгтээ тэднийг хөдөөний хүн байтугай нохой тоож шиншлэхээ байжээ. Бие төлөөлөгчид нь мотоцикль, гар утасны сугалаа амлаж байж гэмээнэ сая иргэд цугладаг болсон гэнэ. Тиймээс энэ удаагийн сонгуулийн гол "дайн" сошиал талбарт болох аж. Үүнийг эрх баригчид мэдээгүй гэвэл гонж. 2017 онд ялсан хүнд ялагдаж, далайсан газар нь далд орж, далласан газар нь гарахгүй бол сошиалаар хэрхэн намнуулахыг буй биеэрээ мэдэрсэн тэд 2020 оноос хамгийн гол анхаарлаа үүнд хандуулсан. Трол хийж байгаад баригдан нутаг буцсан Хятадын 400 иргэнийг хэн ашиглаж, хаана анх байруулж байсан учгийг хөөвөл цагаан ордны зүг жим зурайх вий.

Тиймээс зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр өчигдөр СЕХ-ны гишүүнээр УБЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг томилох сонсголын үеэр тэдний хамгийн их санаа алдсан асуудал бол цахим орчныг хэрхэн хянах байв.

Ногоон автобуснаасаа болж давхар дээрээ дан болгосон сонсгол даргалагч Ж.Сүхбаатар сошиал орчныг хэрхэн хянах тухай хамгийн их асуув. "Цахим сурталчилгааны дайн буюу улс төрийн захиалгат хуурамч мэдээлэл юм. Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын хажууд СЕХ-ны үйл ажиллагааны хүчин чадал сул харагддаг, тиймээс дээрх нөхцөл байдалд ажиллах чадвар бий юу…" гэхээс гадна "Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг залуус том бүлэг, баг байгуулж сонгуулийн үеэр нөлөөлж ажиллана гэж яригдаад байна. Энэ чинь бараг тусгаар тогтнолын асуудал болсон" гэхчилэн асуухдаа хөгжилтэй орнуудын жишээг авна лээ. Хөгжилтэй орнуудын улстөрчид нь мэдээллийн аюулгүй байдал, улс орныхоо төлөө ийм алхам хийж буй бол манайхан арай өөр зорилго байх шиг.

Учир нь асуугч өөрөө ямар үнээр ямар автобус оруулж ирснийг уншигч андахгүй. Тиймээс л энэ орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай гэхээсээ үзэл бодлоо илэрхийлвэл хэрхэн хорьж, цагдан, хянах тухай хуульд болгонд тусгахыг санаархаж ирсэн.

Ялангуяа үгэнд ордоггүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү дайрсан гурван ч хуулийг санаачилж байв.

Түгжрэлийн сайд асны эмзэглэлд Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд "Таны хэлээд байгаа асуудалд ганцхан л арга ашиглаж шийдвэрлэж болно. Тэр бол интернэт үйлчилгээний олон нийтийн сүлжээний сувгуудад хяналт тавих л арга байна. Хэрэв тэгвэл сошиалаар бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, хуурамч мэдээлэл тараах боломжгүй болно. Үүнд харилцаа холбооны зохицуулах хорооноос хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх бий. Харин бид хуурамч хаягийг хаах эрхгүй ч таны хэлсэнчлэн төсөв мөнгөндөө тааруулаад технологийн чадвар, хүний нөөцөө нэмж байна. Эхний гурван сарын байдлаар хүн хүчээ сургачихсан, технологио сайжруулахаас гадна хуулийн дагуу мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах болно. Гэхдээ шаардлагатай мэргэжилтнүүдийн нөөц боломж хангалтгүй байгаа ч бид чадлаараа л тэмцэнэ" гэв.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр хяналт тавих ямар боломж байгааг тэрбээр зааж өгсөн бөгөөд хүн, хүчээ нэмж байгаад тэмцэх тухай ярьсан юм. Ийм тийм тролыг олж ингэж хариуцлага тооцлоо гэж өнгөрсөн хугацаанд ганц удаа мэдээ гарсан бил үү? Үгүй л болов уу! Харин хичнээн улстөрчдийг хамгаалж, хуурамч мэдээлэл тараасан гэдгээр энгийн иргэдийг эдийн засгаар нь хохироосон тухай байнга л зарлан залхааж буй.

Тиймээс ч сонгуулийн үеэр тролууд бүр галзуурах бол энгийн иргэд эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө цагдаад дуудагдах нь цаг хугацааны л асуудал болох нь. Иргэний бүргэл, цагдаагийн дарга нарыг СЕХ-ны гишүүнд томилох зохицуулалт нь сонгуулийг шударга явуулахаас илүүтэй  иргэдийг хянаж, цагдахад хамгийн сайн баг бүрдүүлэхэд л оршиж байсан нь улам тодорхой болох шиг. Шүүхээс наана цагдаагийн үзэмжээр энэ бүхнийг шийдэх бөгөөд эцэстээ иргэн эрхээ сэргээлгэсэн ч чоно цатгалан, сүрэг бүрэн үлдсэн байх тухай л яриад буй хэрэг.

Тролын эсрэг тэмцэх ямар ч хууль эрх зүйн орчин байхгүйг ЦЕГ-ын дарга хэлсэн нь өнөөг хүртэл энх баригчид тэдний ард байсныг батлахгүй ч дэмжих маягтай, хуруугаа хөдөлгөөгүй нотлох шиг. Тиймээс ирэх сонгуулийн өнгийг судалгаа, хэвлэл мэдээлэл, энгийн иргэд ч биш. Тролууд тодорхойлох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 2024-01-03 103.212.119.22

DYYDLGN MERGJLN80O55877

Avatar

Нэргүй 2024-01-03 103.212.119.22

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2024-01-03 66.181.182.83

Хуурамч хаягуудыг устгахад л болно. Цахим сүлжээг хааж боогдуулах нь буруу. ИРгэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, хуультай.

Avatar

Нэргүй 2024-01-03 146.70.20.83

Энэ жил Мананг гаргахгүй, Бүгд Найрамдах нам, ХҮН нам ялж нүүрсний хулгайчдыг шоронд хийнэ!!!

Avatar

Нэргүй 2024-01-03 66.181.182.83

Шүүх засаглал намаас хараат бус л даа.

Avatar

Нэргүй 2024-01-03 188.162.254.60

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-03 202.9.40.173

МАН засаг төрийн эрхийг барьж байгаа тулдаа эх орон минь тайван амгалан байна.АН засгийн эрх барьж байсан бол хил гааль нь хаалттай, бензин тос байхгүй, юмны үнэ нэмэгдчихсэн, нөөцөндөө хэдхэн доллартай АНУ-аас бензин ирэхийг хүлээгээд сууж байх байсан боловуудаа. Ядаж байхад бензинийг нь Орос болон Хятад улс нутаг дээгүүрээ явуулахгүй гэнэ. Их л хэцүү дүр зураг бууж байна. Яахав АНУ болон барууны орнууд биднийг Оросын эсрэг тэмцдэг мундаг орон шүү гэж хөөрөгдөнө. Тэгээд л болоо

Avatar

Нэргүй 2024-01-03 202.72.245.206

хөгшин төгцөг хувцсаар л байна уу

Avatar

Нэргүй 2024-01-03 146.70.20.83

2 хон нам бдым уу Монголд? Хүмүүс энэ жил Бүгд Найрамдах намыг сонгоно. Манан энэ улсыг авч явах чадваргүйг сүүлийн 34 жил батлан харууллаа.

Барууны жишгээр бүгд найрамдахчууд олонхи болж, баруун лугаа хөгжинө. 2025 онд Буянгийн Жагаа ерөнхийлөгч болно.

Avatar

ЗОЧИН 2024-01-03 60.41.246.196

ЭНЭ ОДОО ЮУ ВЭ.СЕХ-д УБЕГ,ЦАГДААНИЙН ДАРГА ОРНО ГЭНЭ ҮҮ.ТЭГВЭЛ Ч ДУУСАА.ЭНЭ СОНГУУЛЬ СОНГОЛТ БИШ,МАН-аас СОНГУУЛИЙН ДҮНГ ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР ӨӨРЧЛӨХ ЗАМ НЭЭГДЭХ БОЛНО.УБЕГ НЬ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛ ГАРГАЖ ӨГӨӨД Л ХАРААД ХЯНААД,ЦАГДААГИЙН ДАРГА ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЭД СЕХ-ны ГАДНА БАЙХ ЁСТОЙ.СЕХ-ны БҮРЭЛДЭХҮҮНД ЭНЭ 2 ДАРГА ОРЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ.ОУ-ын ЖИШИГ Ч ИЙМ БАЙДАГ. 24 ОНЫ СОНГУУЛЬ БҮР ЭХНЭЭСЭЭ ҮХ-ийн ӨӨРЧЛӨЛТ,СОНГУУЛИЙН ХУУЛЬ,ТОЙРОГ ХУВИАРЛАЛТ,СЕХ-ноос ЭХЛЭЭД БУРУУ ЗАМААР ЯВЧИХЛАА

Avatar

Нэргүй 2024-01-03 66.181.185.253

Гадаадын трол гэх мэт үгийг хэрэглэвэл нөлөөтэй гэж бодсон байна. Тэгвэл цэвэр цусны Монголчууд АНУ-ын троллууд юм.

Avatar

ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2

https://news.mn/r/2694322/

Avatar

Нэргүй 2024-01-03 103.57.95.199

АН хамаагуй дээр юм бнаа

Avatar

A 2024-01-03 103.212.119.22

S XNE XUSNEE80955877

Avatar

Нэргүй 2024-01-03 103.212.118.131

Үг үсэг, хэллэгийн бөөн алдаа!!

Avatar

Нэргүй 2024-01-03 202.126.89.192

Ньюс.мн өөрөө тролл сайт шд. Хэрээний хараа гайхаж гэнэ🤣

Avatar

Зочин 2024-01-03 103.57.95.13

За луйварчид, эрлийзүүдийн төлөөлөл шалтаг тоочиж эхэллээ. Дараа нь яах нь харагдаж байна. Энүүст сонгуульд ялах ямар ч сеанс байхгүй муугаа мэдэж байнаа. Сурталчилгааны хувьд олон арга байж болно. Нэг нэр дэвшигч бүх сумыг тойрох албагүй. Төлөөлөгчөө сумдад явуулж болно. Сумуудаа хувааж аваад ажиллаж болно. Аймгийн төвд бүгд биечлэн ажиллана. Мөн нийслэл, аймгийн төвийн мэдээллийн хэрэгсэл гол үүрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж