Хамасын дэд удирдагч дэлбэрэлтээр амиа алджээ

Хамасын дэд удирдагч дэлбэрэлтээр амиа алджээ

Хамасын дэд удирдагч дэлбэрэлтээр амиа алджээ

Хамасын дэд удирдагч Салех аль-Арури Ливаны нийслэл Бейрутэд дэлбэрэлтэд өртөж амиа алджээ. Түүний амь насанд халдсан явдлыг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна.

Израилийн тал мэдэгдэхдээ “Энэ бол Ливанд чиглэсэн халдлага бус Хамасын удирдагчдын эсрэг хийсэн халдлага” гэв. Хезболла бүлгийнхэн энэ халдлагыг Ливаны бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж тодорхойлжээ. Харин Ливаны ерөнхий сайд хэлэхдээ “Израиль улс Ливаныг сөргөлдөөнд татан оролцуулахыг хүсч байна” гэлээ. Тэгвэл Хамасын улс төрийн жигүүрийн тэргүүн Хание энэ халдлагыг “Хулчгар, террорист үйлдэл. Ливаны бүрэн эрхт байдалд халдаж, түрэмгийллийн хүрээгээ тэлж буй явдал” гэв.

Нисгэгчгүй онгоцны цохилтоос үүдэлтэй дэлбэрэлтийн үеэр Салех аль-Аруригаас гадна Хамасын өөр хоёр командлагч, дөрвөн гишүүн амь үрэгдсэн байна.

Бейрутын өмнөд хэсэгт орших Дахие хотын захад Хамасын оффис руу Израиль нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн. Дахие нь Хезболлагийн түшиц газар гэдгээрээ алдартай.

57 настай Салех аль-Арури нь Хамасын зэвсэгт жигүүр Кассам бригадын гол хүн, бүлгийн удирдагч Исмаил Ханиегийн ойрын холбоотон байжээ. Тэрээр Ливанд Хамас, Хезболла бүлгүүдийн хооронд холбоо тогтоох ажилтай явж байсан. Аравдугаар сарын 7-ноос хойш амь үрэгдсэн Хамасын дайчдын хамгийн ахмад зүтгэлтэн нь Салех аль-Арури болов. "The Times of Israel" сонин түүнийг Иран болон Хезболлатай хамгийн ойр Хамас бүлэглэлийн албан тушаалтнуудын нэг байсан гэж бичжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-03 202.126.89.45

Super👍

Avatar

Зүгээр байсан улс руу дайрсаны гор 2024-01-03 139.5.218.23

Зүгээр байсан улс руу дайрч, хэдэн мянгаар нь эхэлж алж,, хэдэн зуугаар нь барьцаалах шийдвэр гаргасан хүмүүсийн нэг. Үйлийн үр, хийсэн үйдлийнхээ горыг амсаж байна

Avatar

Нэргүй 2024-01-03 185.220.101.80

удаанаар а**х байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж