"Өнгөрсөн онд гаргасан зөрчил, торгуулийг 50 хувь хөнгөлөхгүй"

"Өнгөрсөн онд гаргасан зөрчил, торгуулийг 50 хувь хөнгөлөхгүй"

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга Ц.Чинзоригоос тээврийн хэрэгслийн торгуулийн талаар тодрууллаа.


Тэрбээр "Өмнө нь Зөрчлийн тухай хуульд тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргасан бол 15 хоногийн хугацаанд сайн дураараа төлөх зохицуулалттай. Харин Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолоочид торгууль оногдуулснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө.

Жишээлбэл, та 20 мянган төгрөгөөр торгуулсан бол 10 мянган төгрөг төлнө. Энэ зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи торгууль хамаарна. Өмнөх 2023 онд гаргасан зөрчил, торгууль хамаарахгүй.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс торгууль 50 хувиар нэмэгдүүлэх заалт хэрэгжинэ. Өмнөх хуульд үйлчлэхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн үндсэн зарчим нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болсон бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Тиймээс өмнөх торгуулиуд 50 хувиар нэмэгдэхгүй.

Харин торгуулиа төлөхгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хязгаарлана. Тодруулбал, жолооны үнэмлэх шинээр авах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхэд торгуулийг заавал төлүүлнэ.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг шинээр нэмсэн. Энэ шийтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан журам батлагдаж, зохицуулна. Энэ журмаар хэзээний торгуулийг хамруулж, нийтэд тустай ажил хийлгэж, мөнгөн дүнг нь солих вэ гэдгийг тодорхойлно. Журмыг салбарын яаманд боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, их хэмжээний торгуультай иргэд нийтэд тусгай ажил хийнэ. Нэг удаа 240-720 цаг буюу 30-90 хоногийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдрийн ажлын цаг найман цаг байна. Найман цаг нь 15 мянган төгрөгөөр тооцож, торгуулиа төлөх боломжтой. Хэрвээ тухайн иргэн нийтэд тустай ажлаа хийхгүй бол эрх бүхий албан тушаалтан оршин суугаа газрынх нь харьяаллаар шүүхэд хандана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн иргэний банкны данс, эд хөрөнгөд хязгаарлалт хийнэ.

Торгуулийн мөнгөн дүн төлөөгүй иргэдийн тоо өндөр байгаа. Өнгөрсөн 2023 онд нийт торгууль 32.8 хувийн төлөлттэй байна. Өнгөрсөн 2015 оноос хойш торгуулийн хэмжээ 70 орчим хувьтай байна. Нийт 50 орчим төрлийн торгуультай 3000 иргэний дөрвөн тэрбум төгрөг төлөгдөөгүй байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-03 202.9.46.230

капиталын ундармаашаас 40 тэрбумаа ваад наадахаа төль

Avatar

коммунист диктатур 2024-01-03 46.135.28.2

банкны данс, эд хөрөнгөнд нь халдах нь хүний эрх чөлөө, нууцад халдаж бна, торгуулийн 5 тэр бум нь сонгуульд л хэрэг болно.

Avatar

Энхээ 2024-01-03 66.181.185.67

хатуу байх нь зөв жолооч нар алхам дутамдаа аюулгүй байдал үүсгэдэг

Avatar

Энхээ 2024-01-03 66.181.185.67

өршөөл гэж тэнэг зүйл байх ёсгүй ан намын пүрэвдорж баттулга нараас ийм балай санал гарчирсэн

Avatar

Хараа 2024-01-03 202.179.21.224

50 хувь хөнгөлсөн УИХын тогтоол байгаа даа Түүнийг журамаар зохицуулан өөрчилж болохгүй л байх даа. Тэгэхээр тэр өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байх.

Avatar

Нэргүй 2024-01-03 59.153.114.134

Түй май

Avatar

ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2

https://news.mn/r/2694322/

Avatar

иргэн 2024-01-03 202.9.47.56

Энэ бас тогуулиа хүлээн зөвшөөрөхгүй байхад торгодог Жишээ нь: Ямар нэгэн захирамж ч гэнэ үү хэлээд торгож байгаатай санал нийлэхгүй байна. Хэний хэзээ гаргасан Ямар захирамж торгох үндэслэлтэй байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад дарамтлах үнэмлэх хураах зэрэгээр хүчээр торгож байгаатай санал нийлэхгүй

Avatar

уншигч 2024-01-03 66.181.185.172

4 тэрбумын торгуультай оркуудаа журамлаач ээ

Avatar

Иргэддээ ямар ч ээл ... сэтгэл байхгүй шүү... 2024-01-03 202.179.27.15

Ард иргэдээ үргэлж л дарамтлаж байх санаатай юм. Трргоно л гэхийн барина л гэхийн хорино л гэхийн . Яацарцан тар үасаг вэ. Турж үхэх гээд байгаам шиг зан гаргахын … Торгуулын орлого л бэлэн зэхээний хоол харагдаад байгаам шд.

Avatar

зочин 2024-01-03 59.153.84.210

зөрчил гаргахаа л больчих хэрэгтэй шдээ

Avatar

Нэргүй 2024-01-03 103.50.206.95

Яг үнэн. Зөрчил гаргахгүй л бол торгууль төлөх шаардлага байхгүйшд

Avatar

70191319 2024-01-03 66.181.161.97

хуцалгүй 70191319 утсаа ажиллуулаачээ. Хаа хамаагүй торгууль бичсэн байна Дундговь д. амьдралдаа тийшээ явж үзээгүй байхад

Avatar

S 2024-01-03 103.212.119.22

SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2024-01-03 202.9.40.178

40 тэрбум долларын хар алтны хуйлгайд хуулийн хэрэгжллт хийж блгоо нуу,

Avatar

Нэргүй 2024-01-03 103.212.118.131

"… эрх зүйн байдлыг дээрдүүлсэн … хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж уг зарчмын яг эсрэгээр ярьжээ!!!

Avatar

Нэргүй 2024-01-03 139.5.218.43

Цагдаа зогсоолоо – торгуулиа төлөөгүй байна, тэгээд яахын? Ачигч дуудаад шууд ачуулахын муу? Тодорхой ярилдаа . . .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж