"Өнгөрсөн онд гаргасан зөрчил, торгуулийг 50 хувь хөнгөлөхгүй"

Хуучирсан мэдээ: 2024.01.03-нд нийтлэгдсэн

"Өнгөрсөн онд гаргасан зөрчил, торгуулийг 50 хувь хөнгөлөхгүй"

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга Ц.Чинзоригоос тээврийн хэрэгслийн торгуулийн талаар тодрууллаа.


Тэрбээр "Өмнө нь Зөрчлийн тухай хуульд тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргасан бол 15 хоногийн хугацаанд сайн дураараа төлөх зохицуулалттай. Харин Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолоочид торгууль оногдуулснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө.

Жишээлбэл, та 20 мянган төгрөгөөр торгуулсан бол 10 мянган төгрөг төлнө. Энэ зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи торгууль хамаарна. Өмнөх 2023 онд гаргасан зөрчил, торгууль хамаарахгүй.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс торгууль 50 хувиар нэмэгдүүлэх заалт хэрэгжинэ. Өмнөх хуульд үйлчлэхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн үндсэн зарчим нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болсон бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Тиймээс өмнөх торгуулиуд 50 хувиар нэмэгдэхгүй.

Харин торгуулиа төлөхгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хязгаарлана. Тодруулбал, жолооны үнэмлэх шинээр авах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхэд торгуулийг заавал төлүүлнэ.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг шинээр нэмсэн. Энэ шийтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан журам батлагдаж, зохицуулна. Энэ журмаар хэзээний торгуулийг хамруулж, нийтэд тустай ажил хийлгэж, мөнгөн дүнг нь солих вэ гэдгийг тодорхойлно. Журмыг салбарын яаманд боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, их хэмжээний торгуультай иргэд нийтэд тусгай ажил хийнэ. Нэг удаа 240-720 цаг буюу 30-90 хоногийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдрийн ажлын цаг найман цаг байна. Найман цаг нь 15 мянган төгрөгөөр тооцож, торгуулиа төлөх боломжтой. Хэрвээ тухайн иргэн нийтэд тустай ажлаа хийхгүй бол эрх бүхий албан тушаалтан оршин суугаа газрынх нь харьяаллаар шүүхэд хандана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн иргэний банкны данс, эд хөрөнгөд хязгаарлалт хийнэ.

Торгуулийн мөнгөн дүн төлөөгүй иргэдийн тоо өндөр байгаа. Өнгөрсөн 2023 онд нийт торгууль 32.8 хувийн төлөлттэй байна. Өнгөрсөн 2015 оноос хойш торгуулийн хэмжээ 70 орчим хувьтай байна. Нийт 50 орчим төрлийн торгуультай 3000 иргэний дөрвөн тэрбум төгрөг төлөгдөөгүй байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж