Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөнгөж сая Соёлын дэд сайдаар ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилсон байна.
Харин Соёлын дэд сайдын алба хашиж байсан М.Батбаярыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилжээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байсан ч 2023 оны сүүлээрээ албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Уянгыг Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилжээ. Өмнө нь тэрбээр тус яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан аж.
Холбоотой мэдээ