Израилийн тагнуулаар ажилласан 34 хүнийг Турк баривчлав

Израилийн тагнуулаар ажилласан 34 хүнийг Турк баривчлав

Израилийн тагнуулаар ажилласан 34 хүнийг Турк баривчлав

Израилийн тагнуулын албаны нэрийн өмнөөс ажилласан байж болзошгүй 34 хүнийг Турк баривчилжээ. Туркт ажиллаж, амьдарч байгаа Палестин, Хамастай холбоотой хүмүүсийг Израиль онилох гэж оролдвол ноцтой үр дагаварт хүрнэ гэж Режеп Тайип Эрдоган саяхан анхааруулсан. Турк улс нь Хамасыг террорист байгууллага гэж үздэггүй бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд олон удаа Исламын бүлэглэлийн улс төрийн удирдагчдыг хүлээж авсан байна. 

Баривчлагдсан 34 хүний ​​дийлэнх нь гадаадын иргэд байжээ. Истанбулын прокурорын газраас нэмж 12 сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж. 

Газын зурвас дахь мөргөлдөөн эхэлснээс хойш Турк, Израилийн харилцаа тасарсан. Тус улс Израилийн удирдагчдыг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээр шүүн хэлэлцэхийг шаардаж буй. Түүнчлэн ерөнхийлөгч Эрдоган Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг хамгийн хатуу үгээр шүүмжлэх болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тэрбээр Нетаньяхуг Адольф Гитлертэй зүйрлэж, барууны орнуудыг терроризмд дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг шаарджээ. Мөн Тель-Авив дахь Анкарагийн Элчин сайдыг эргүүлэн татсан байна. 

Истанбулын гудамжинд Даваа гаригт Израилийн засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаал хүртэл болсон.

Эрдоган, Нетаньяху нар есдүгээр сард Нью-Йоркт болсон НҮБ-ын уулзалтын үеэр уулзахдаа энэ онд албан ёсны дээд хэмжээний уулзалт хийх талаар ярилцсан байсан. Гэвч аравдугаар сард нь Хамас бүлэг Газын зурваст халдлага үйлдсэн билээ. 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-03 103.57.92.31

туркүүд ч хоёр үзүүртэй зүү л гэсэн үг. найдалтгүй хувирамтгай улс.

Avatar

Нэртэй 2024-01-03 103.57.95.110

Яг Монгол шиг уу. Угаасаа манайхаас гаралтай нөхдүүд л дээ

Avatar

ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2

Харуулах боломжгүй.

Avatar

cmi; 2024-01-03 216.38.195.74

-uzpaul zub yygyyl ni ondoo xadan baishin zeregtsej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж