Ким Мин Жэ Соны цувралыг зогсоож, Солонгосын шилдэг боллоо

Ким Мин Жэ Соны цувралыг зогсоож, Солонгосын шилдэг боллоо

Ким Мин Жэ Соны цувралыг зогсоож, Солонгосын шилдэг боллоо

Байерн Мюнхен багийн хамгаалагч Ким Мин Жэ 2023 оны Солонгосын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорчээ. Тэрбээр энэхүү шагналыг анх удаагаа хүртэж байгаа бөгөөд Сон Хын Миний дөрвөн жил дараалан хүртээд байсан цувралыг зогсоолоо. Солонгосын хөлбөмбөгийн холбооны гишүүд болон хөлбөмбөгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчид оны шилдгүүдийг тодруулсан аж. Ким нийт 137 оноо цуглуулсан бол Сон 113 оноо, ПСЖ-ийн И Кан Ин 84 оноо тус тус авчээ.

Тоттенхэмын довтлогч Сон Хын Мин Солонгосын шилдэг хөлбөмбөгчнөөр нийт долоон удаа тодорч байснаас 2019 оноос 2022 оны хооронд дөрвөн жил дараалан шилдгээр шалгарсан түүхтэй.

Ким Мин Жэ 2021 болон 2022 онуудад шилдгийн санал асуулгад аман хүзүүдэж байв. Тэрбээр 2023 оны зун Германы аварга Байерн Мюнхентэй нэгдсэн. Үүнээс өмнө Наполигийн 33 жил хүсэн хүлээсэн Италийн лигийн аваргын цомыг авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Өдгөө 27 настай Ким Мин Жэ 2015 оны Ким Ян Гвоноос хойш Солонгосын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тамирчин болсон анхны хамгаалагч болжээ.

Харин Солонгосын шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр 21 настай Чүн Гарам тодорсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-03 103.212.118.153

Хаха, Энэ ер нь Х. Кейнтэй холбоотой бус уу, Кейн Тотоос яваад Баейрнд очсон чинь багийнх нь кимчи солонгосын шилдэг болчихдог, хэн солонгосын шилдэг болохыг Кейн шийдээд байх шиг

Avatar

нефть 2024-01-03 66.181.166.134

Ким Мин Жэ Сон гэнэ үү? арай л биш ээ, боловсрол дутаж бна

Avatar

ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2

https://news.mn/r/2694322/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж