ОХУ өөрийнхөө хотод санамсаргүй цохилт өгчээ

ОХУ өөрийнхөө хотод санамсаргүй цохилт өгчээ

ОХУ өөрийнхөө хотод санамсаргүй цохилт өгчээ

ОХУ-ын арми Украины амаржих газар, цэцэрлэг, худалдааны төвүүд рүү бараг шөнө бүр олон сая ам.долларын үнэтэй пуужингаар цохилт өгч байна. Гэвч Украинд цохилт өгөх гэж хэт яаран сандраад, хэн үхэх нь оросуудад хамаагүй болов бололтой. Тодруулбал, Оросын арми Мягмар гаригт Воронеж муж руу санамсаргүй пуужин харважээ. Пуужин Петропавливка тосгонд өглөөний 09:00 цагт унасан. Хүний амь нас хохироогүй ч зургаан байшин эвдэрч, сүйджээ.

Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад дэлбэрэлтийн улмаас газарт асар том тогоо үүссэн байна.

Оросын арми оросууддаа заналхийлж байгааг Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко хэллээ. "Оросын эрх баригчид өөрсдийнх нь пуужин Воронеж мужид унасныг баталлаа. Мэдээллийг Воронеж мужийн амбан захирагч Гусев албан ёсоор баталсан. Тэрбээр энэ үйл явдлыг онцгой тохиолдол гэж нэрлэсэн. Украин руу пуужингаар довтлох үед пуужингийн замд байгаа бүс нутгийн оросууд хоргодох байранд орох ёстой. Оросын арми оросууддаа заналхийлж байна" гэж Геращенко хэлэв. 

Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх асан Игорь Новиков энэ үйл явдлыг "үйлийн үр" гэж нэрлэжээ. "Энэ бол Украины эсрэг Оросын пуужингийн цохилтын үйлийн үр. Нэг пуужин хангалттай гэж үзээд Воронежийн тосгонд унажээ" гэв. 

Энэ өдөр ОХУ 99 пуужингаар Украинд цохилт өгсөн. Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин 72 пуужинг нь устгаж чаджээ. Эндээс 10 нь баллистик Кинжал пуужин байв. 

Нийслэл Киев хотын Соломянский дүүргийн өндөр байшин пуужингийн цохилтод өртсөнөөр нурангид дарагдан хоёр хүн амь үрэгдэв. Өөр 37 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. ОХУ сүүлийн гурван өдрийн дотор Украины эсрэг 170 шахед дрон, 99 пуужин харвасныг Зеленский хэллээ. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE, NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-03 202.55.188.35

Үнэн бол ганц шүү. Үнэнийг мэдээлдэг өдий төдий мэдээллийн эх сурвалж байхад зөвхөн нэг талын өрөөсгөл мэдээллийг тоть шиг давтахаа больчихооч

Avatar

Нэргүй 2024-01-03 124.158.65.140

тарвагын сайт шүү дээ энэ

Avatar

ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

Хот биш тосгон шүү дээ.

Avatar

зочин 2024-01-03 202.126.89.66

Манай хэвлэл, хэвлэл интэрнэтийн сайтууд орос хятадын эсрэг худал,гүтгэсэн мэдээлэл цацаж, бидний хооронд тогтоосон харилцааг хүйтрүүлж тасдахыг оролдож байна

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

1 лайк дарсан чинь автоматаар 2 лайк гараад ирэх юм? ккккккккккк

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

1 лайк дарсан чинь автоматаар 2 дислайк нэмэгдээд гараад ирэх юм? ккккккккккк

Avatar

Нэргүй 2024-01-03 88.230.48.227

Ард түмээн! Оросыг ч, Украйныг ч, Хятадыг ч, ер нь хэнийг ч үзэн ядаж тэнэгтэж мангартахаа больцгоовол яасан юм бэ?! Харин бид өөрсдөө ухаантайхан шиг байж, эдийн засагг, гэр орноо өөд нь татаж, хоёр их хөрш болон гурав дахь гэгдэж буй "Хөршүүд"-дээ залгиулчихгүйхэн шиг амьдарцгаахыг бодсон нь өлзийтэй. Хөршөө хэт их үзэн ядвал гадны хоол, тоглоом болдгийн жишээ нь Украйн гэдгийг ойлгоцгооё! Онгироод байвал хоёр хөршийн хувьд Монгол бол өдрийн будаалгын өмнөх зууш төдий шүү.

Avatar

Нэргүй 2024-01-03 59.153.112.28

Орос нь өөрөө хүлээн зөвшөөрсөн мэдээ.

Avatar

Нэргүй 2024-01-03 79.110.54.252

Нүүрс, хөгжлийн банк, боловсролын зээлийн сан, ЖДҮ, ногоон автобус гээд өчнөөнөөр нь зусалсан хулгайчдаа хүн шиг бариад шүүж чадахгүй байж хаа хамаагүй 2 улсын хэрүүл зодооныг шүүж хэрэлдээд ойгүй тэнэг улс шүү энэ монгоочууд

Avatar

Үнэн мангар гарууд шүү 2024-01-03 139.5.218.23

Оросууд үнэн мангар гарууд шүү. Соёлжсон Барууны иргэд оросуудыг харахаараа үргэлж жуумалзаж, шоолж байдаг. Ийм болохоор нь тэр байх.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.238.26

согтуу согтуу

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

Саяхан наад "Соёлжсон Барууны иргэд" чинь бүхэл бүтэн европ тивийг тэр чигт нь хорих лагерь болгоод хүн шатаах зуух ажиллуулан, хүүхдийн арьсаар цүнх, бээлий, цув хийж өмсөөд гангарч байлаа шүү дээ. Тосоор нь саван тэргүүтэй гоо сайхны бүтээгдхүүн хийгээд л. Хорих лагерьт хүүхдийн хөдөлмөрийг шулах шиг болж байсан даа.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

Украйны БХЯ-ны дэргэдэх мэдээлэл-психологийн тусгай ажиллагааны 72-р төвөөс тараасан фэйк ньюс (72-й ЦИПСО при МОУ. 72-й Центр информационно-психологических и специальных операций при МО украины).

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.238.26

чи өөрөө фшист оркийн БХЯ-ны худал мэдээлэл тараагч байна. Монгол хэл ч мэдэхгүй, зөв ч бичиж чадахгүй байж бас монголчуудыг путлерт итгэдэг тэнэг гэж бодоо юу

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

Уяахуяа люмпен нар аа, та нар минь ядаж л боловсролтой хүний дүр эсгэ л дээ. Бичиж байгаа юмнаас чинь авах юм түй ч алга.

Avatar

Зочин 2024-01-03 66.181.161.89

Цэргийн тусгай ажиллагаа->Санамсаргүй халдлага->Онцгой тохиолдол.

Avatar

Иргэн 2024-01-03 202.55.188.46

Их орны дээрэнгүй үзэлт оросыг сүйрүүлэхгүй бол бүх улс ирээдүйд горыг нь амсахгүйн тул нэгдэх хэрэгтэйг энэ дайн харуулж байгаа

Avatar

Зочин 2024-01-03 66.181.187.104

Чи өөрөө оросыг бут цохиод ялалтын алдараа мандуулаарай. Чи агуу зоригтой баатар хүн байна. Чамд алтаар хөшөө босгож бүх дэлхийн хаанаар өргөмжлөх болно. Чи чаднаа.

Avatar

Лхагва очир 2024-01-03 103.57.95.239

юу үнэн гэвэл орсын ялалт украйны ялагдал юм . харин цаг хугцааны хувьд хэр үргэлжлэх нь америкийн дэмжлэгээс шалтгаална.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.55.188.106

хаха орос ялахгүй. чи хараарай. орос ялагдахаар худлаа украин слава гэж унгана аа хаха
оросын эдийн засаг сүйрлээ удахгүй хараарай

Avatar

Нэргүй 2024-01-03 103.212.118.131

Путин галзуурсан нь гэдэг үнэн бололтой?!

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

– Обошлось без пострадавших, но разрушения зафиксированы, предварительно, в семи домовладениях. В них могут быть повреждены остекление и кровля, несущие конструкции. Информация уточняется, – написал Александр Гусев. В настоящее время на месте работает оперативная группа, устраняя последствия инцидента. Жителей нескольких улиц перевозят в пункты временного размещения. После того, как все работы по обеспечению безопасности будут проведены, ведомства приступят к оценке нанесенного ущерба.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.238.26

бас санамсаргүй гэчиж ээ. Угаасаа тэр пуужин нь байндаа тусахгүй наана нь туссан л гэж байна лээ ш дээ.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.245.243

Украйны ПВО пуужин чиглэлээ алдаад 15 давхар орон сууцан дээрээ уначихдаг нь байнга тохиолддог л үзэгдэл. Бүр хил давж, дэмий тэнээд польшийн 2 тракторчинг алчихаж билээ.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.126.88.174

Гоё

Avatar

Нэргүй 2024-01-03 122.201.23.83

Оросууд үйлийн үрээ эдэлх болно.

Avatar

Зочин 2024-01-03 139.5.218.224

Он гарсанаас хойш сонссон хамгийн ХУДАЛ мэдээлэл Элэг авсан мэдээ бнаа.

Avatar

зочин 2024-01-03 66.181.160.94

Худал мэдээ гэдэг зөвхөн Оросд л байдаг нийгмийн өвчин

Avatar

зочин 2024-01-03 103.212.119.215

Элчингийн угаадас долоогч ганц мэдээ уншаад боож үхэхдээ тулж бор шийдэмс хайж байн уу..? кк

Avatar

Маанаг бөгөөд имангар дайнч орос 2024-01-03 139.5.218.23

Маанаг ч юм шиг, мангар юм шиг, ер нь аль аль нь байхаа даа, энэ оросууд. Дайн хийх дуртай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж