Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай төслийг өргөн барина

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай төслийг өргөн барина

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай төслийг өргөн барина

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.03/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл, арга хэмжээ байна. Жагсаалтад туссан нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, 2024 оны эхний хагас жилд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгож, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
Засгийн газар 2023 оны сүүлчийн хуралдаанаар “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар оны эхний 100 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан даалгавраар үүрэг болголоо.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.
Үүнд;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.
 
Товч мэдээ
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар  Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар  Пүрэвсүрэнгийн Баттөрийг,  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томиллоо.

Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.03/10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай, Засгийн газрын тогтоолын төсөл, Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын холбогдох байгууллага хооронд байгуулсан санамж бичгүүдийн талаар, Оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-03 66.181.179.211

нздтгазрыг утааны голомт баянхошууд аваачиж хордуул

Avatar

Нэргүй 2024-01-03 79.110.54.252

4 жил зүгээр л ярьдаг, нэг юм эхлүүлсэн дүр эсгээд орхичихдог засаг хэрэггүй. Ярьсан бол судалдаг, төлөвлөдөг, гүйцэтгэдэг, хянадаг, дуусгадаг, дүгнэдэг баймаар байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж