Японы гол арлын баруун эрэгт Даваа гаригт болсон газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 57 хүрээд байна. Мөн эхний газар хөдлөлтөөс хойш 200 орчим чичирхийлэл мэдрэгджээ. Ойрын өдрүүдэд илүү хүчтэй чичирхийлэл мэдрэгдэх магадлалтайг Японы Цаг уурын агентлаг анхаарууллаа.
Түүнчлэн Токиогийн Ханэда нисэх буудалд тусламж хүргэхээр явж байсан эргийн хамгаалалтын онгоц "JAL"-ын арилжааны нисэх онгоцтой мөргөлдсөн хэрэг өчигдөр гарав. "JAL Airbus A350″ онгоцны 367 зорчигч, багийн 12 гишүүнийг бүгдийг нь аюулгүй нүүлгэн шилжүүлжээ. Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлснээр зорчигч тээврийн онгоцонд явсан 17 хүн бэртэж гэмтсэн байна. Харин эргийн хамгаалалтын онгоцны ахмад зугтаж чадсан ч өөр таван гишүүн нас баржээ.
Токиогийн их сургуулийн гамшгийн чиглэлээр мэргэшсэн профессор Тошитака Катада хэлэхдээ "Дэлхий дээр япончууд шиг гамшигт бэлэн байдаг хүмүүс байхгүй. Гэхдээ нөхцөл байдал найдваргүй, урьдчилан таамаглах аргагүй хэвээр байна" гэв.
Мягмар гаригт баруун эргийн зарим хэсэгт цунамийн бүх сэрэмжлүүлгийг цуцалсан. Гэхдээ зам эвдэрсний улмаас Ното хойгийн хойд хэсэгт нэвтрэх боломжгүй байна. Түүнчлэн терминал эвдэрсний улмаас Ното нисэх онгоцны буудалд 500 орчим хүн гацжээ. Албаныхан гамшгийн бүсэд нэвтрэхийн тулд газар, агаар, далайн тээврийн бүх хэрэгслийг дайчилж байна.
Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Ишикава мужийн 27 мянга гаруй хүн 336 нүүлгэн шилжүүлэх байранд хоргодож байна. Мөн тус мужийн 45700 өрх тог цахилгаангүй хэвээр байгааг Хокурику цахилгаан эрчим хүчний компани мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN, ABC
Нэргүй 2024-01-03 192.82.92.204
2 жил номын дуу сонсож ногоотой шөлийг нь ууж байлаа энэ улсад, япончууд үнэхээр хөдөлмөрч дайчин, шудрага хичээгүй ард түмэн. Гүн эмгэнэл илэрхийлье, та бүхэн чаднаа
Нэргүй 2024-01-03 192.82.92.204
Зам гэж чанар юмаа
Зочин 2024-01-03 66.181.183.81
Харамсалтай үйл явдал болжээ. Ум ма ни бад мэ хум
Нэргүй 2024-01-03 203.98.77.114
Эмгэнэл илэрхийлье, Тэр замын зузааныг ээ, бараг 1 метр байх шиг байна