
Зуун тавь гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий мөнгөн гуйвуулгын Western Union байгууллага өнөөдрийн байдлаар 200 гаруй оронд байрлах 430 000 үйлчилгээний цэгээрээ дамжуулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хамгийн шуурхай, найдвартай түвшинд үзүүлж байгаа бөгөөд 1999 онд Монголын арилжааны банкуудаас анх удаа Голомт банк тус байгууллагын сүлжээнд нэгдэн орж, харилцагчиддаа гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж байна. "

8-р сарын 25-наас 9-р сарын 25-нийг хүртэл бүтэн нэг сарын турш Голомт банк мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээндээ урамшуулал зарлаж, гуйвуулга явуулсан харилцагчийнхаа гүйлгээний шимтгэлийг 20 хувиар хөнгөлж байна.
Western Union мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь шуурхай чанараараа буюу 10 минутын дотор нэгээс нөгөөд мөнгийг нь хүргэдэг, нөгөө талаар шилжүүлгийн мөнгөн дүн болон мөнгө илгээгч,хүлээн авагчийн мэдээллийг чанд нууцалдаг зэрэг олон давуу талтай бөгөөд та бүхэн гадаад руу мөнгө гуйвуулахаар бол Голомт банкны өөрт ойр байрлах салбарыг зориорой.