Г.Ёндон “Эрдэнэт” үйлдвэрт “цэвэрлэгээ” хийнэ

Г.Ёндон “Эрдэнэт” үйлдвэрт “цэвэрлэгээ” хийнэ

Г.Ёндон “Эрдэнэт” үйлдвэрт “цэвэрлэгээ” хийнэ

Ялсан намын “саалийн үнээ” болж ирсэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт өнөө жилээс их цэвэрлэгээ хийх нь ээ. Энэ тухай тус үйлдвэрийн захирал Г.Ёндон мэдэгдээд байна.

Тэрбээр “ Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл байдал тогтмол хүндэрч байгаа энэ нөхцөлд чадварлаг, цомхон бүтцээр ажиллах шаардлага тулгарч байна. Иймд зөвхөн сонгон шалгаруулалтаар хүмүүсээ ажилд авна. Хоёрт, ажлын байранд шинэчлэл хийж, үр ашигтай ажиллуулах шаардлага үүсч байгаа. Үүний тулд ажлын байранд тохирохгүй мэргэжлээр ажиллаж байгаа асуудлыг тодорхой болгоно.

Боловсрол, шинжлэх ухааны яаман дээр дээд боловсролын дипломын бүртгэлийн асуудлыг шалгаж нягталж байна. Энэ онд үйлдвэрийн хэмжээнд бүх ажлын байранд чиг үүргийн шинжилгээг хийнэ. Өмнө нь хийлгэхэд нийт ажилчдын гуравны нэгийг нь цомхотгох хэрэгтэй гэсэн дүн гарч байсан. Тиймээс бид дахин энэ шинжилгээг хийж, илүү цомхон мэргэжлийн хүмүүсийг сонгож авдаг чиглэл рүү орно. Уурхайчин хүмүүс хүүхдүүдээ сайн боловсролтой болгохын төлөө явах ёстой болохоос биш ажлын байр өвлүүлдэг тогтолцоо байх ёсгүй” гэж мэдэгдээд буй юм.

"Эрдэнэт" үйлдвэр нь нийт 5800 гаруй ажилтан, албан хаагчтай. Тэдний гуравны нэгийг цомхотгоно гэж үзвэл дор хаяж 1000 гаруй хүнийг чөлөөлөх шаардлагатай болж байгаа билээ. Гэхдээ энэ онд УИХ-ын сонгуультай. Засгийн газар солигдох бүрийд "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагыг сольдог зуршилтай. Тиймээс шинээр бүрэлдэх Засгийн газрын тэргүүн хэн байх вэ гэдгээс мөн олон зүйл шалтгаална. УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тэдгээр нь "Эрдэнэт" үйлдвэрт хамаатан садан, найз нөхөд, авгай хүүхдээ ажилд оруулна гээд "чичирцгээчихгүй" бол давхардал үүсгэж буй ажлын байрыг цомхотгох нь зүй ёсны хэрэг юм. Харамсалтай нь, төрийн өмчит компаниудад цомхотгол хийх сонирхол МАН-д байдаггүй. Яаж төрийн өмчит компани руу "шахаа" хийж, хэдэн төгрөг унагаж авах вэ, яаж хүнээ "шахаж" цалин өндөртэй ажилтай болгох вэ гэдэг нь нэгдүгээр асуудал байсаар ирсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УЙХ 2024-01-03 66.181.184.58

сайн цэвэрлэж авилгачидийн гар хөлийг мухарлаад өгөөч…
хуучин дарга эрх мэдэлтэй авилгачидийн хүүхдүүд ах дүү нар гээд хулгай авилга шахаа хийж амьдардаг хэсэг бүлэг этгээдүүд олон жил шимэгчилж байгаа Эрдэнэт үйлдвэрийг маш сайн цэвэрлээрэй

Avatar

Иргэн 2024-01-03 43.242.243.3

эрдэнэт үйлдвэрт ажилд орох ч амаргүй даваа шүү.
Сүүлийн жилүүдэд дан шахааны чадваргүй том гарууд олноор орж хэл ам таталдаг болсон.
Эрх мэдэлтэй нөхдүүд өөрсдийн хамаарал бүхий гаруудыг олноор нь шахаж бүүр хэрэггүй зохиомол орон тоо гаргуулж цаг нөхцөасөн дүр эсгэгч бөглөөсүүд олширсон.
сүүлийн таван жилд 2000 шахам тавиулууд шахуулууд орж ирсэн.
огтын шаардлагагүй ч месть байж л байна.
зоригтой алхам хийх нь зөв шүү.

Avatar

Нэргүй 2024-01-03 46.135.28.2

энэ 2 МАН АН аас залхаж байна, бүгд хулгайч урвагчид.

Avatar

Монгол 2024-01-03 103.57.92.253

Ёндон дарга аа
та төрийн сайд хийж байсан асуудлыг томоор нь хардаг аа бас таны хэлснээр зүрхээ, толгой доторх мэдлэг тооцоогоо чагнадаг хардаг хүн инженер мөн бол таныг маш их дэмжиж байна, Эрдэнэт үйлдвэрт хэрэггүй, давхардсан бүтцэт
ийн нэгж оог тоо маш их тул их цэвэрлэгээ зайлшгүй хэрэгтэй. та зоригтой хийгээрэй, айх хэрэггүй нэг хэсэг нт тань руу жаахан дайрна, доромжилно, тэгээд тун удахгүй маш хэрэгтэй юм хийлээ гэцгээнэ, бүү шантар, бүү ай

Avatar

nuuts 2024-01-03 202.179.21.213

Darga nariin tantaluud ni tseverelegeend l lav orohgui tegeheer hen bh uu ajilchdaas l gesen ug

Avatar

v 2024-01-03 202.179.21.213

shahaa hiigeed bayajsan darga naraa yahiin mungiig ni barj chadahgui sagsalzsan ehneruud ni ichmeer yumdaa

Avatar

chadaach 2024-01-03 202.179.21.213

tataas ,tulhees ,tulaastai humuust hamaaralgui tanilgui bol esvel mungu uguugui bol yavaarai l gesen ug,ingej tanegtej bhaar HAB -n shalgalt avdag shigee uursduu suuj bgaad meddeg humuusee bailgaj bgaad shalgaach chaddag yum bol tegvel 5800-s 1000 uldene dee

Avatar

Нууц 2024-01-03 66.181.160.115

Удирдлагууд өөрсдөөсөө эхлэж цомхотголоо явуулбал таарна. Хуурамч мэргэжлийн үнэмлэхтэй ах дүү хамаатан садангуудаа шинээр орон тоо гаргаад удирдах албан тушаалд чихдэг!.

Avatar

Нэргүй 2024-01-03 43.242.243.23

Урд урдны Эрдэнэт үйлдвэрээс тэр бумаар нь идсэн өөрсөндөө тэр бумын хаус бэлэглэж алтан картаар бөөлждөг байсан удирдлага нэртэй намын пистагуудаа шалгаач баривчилмаар юм. Ёндон өөрөө ч хулгайч биздээ. Ямар сайндаа Ёндондох гэдэг үг гархав дээ. Ер нь сонгуулаар энэ одоо байгаа бүх ноохойнуудаас 1ш хүн битгий сонго муу лууварчид

Avatar

Нэргүй 2024-01-03 103.215.14.2

7 мянга гаран ажилтантай, ар гэр аав ээжээ тэжээж жирийн дундаж амьдралаар зүтгэж яваа ажилтнууд дийлэнх нь дээ, тэдний авч буй цалин нь нүүрс ЖДҮ Хөгжлийн банк гэх мэт цөлөмсөн луйварчдын идсэн мөнгөний хажууд өчүүхэндээ чааваас…

Avatar

Зочин 2024-01-03 66.181.179.24

ард тумэн МАН идүүрчдээ бүрэн явуулах газарт явуулсны дараа сонгууль өгөх, өгөхгүйгээр шийднэ, иймэрхүү учир битүүлэг хандаад байвал ӨГӨХГҮЙ БОЛУУ. Ёр нь ээдрээтэй жил өгсөн ч %-даа хүрэхгүй тарчлаах болуу!

Avatar

Зочин 2024-01-03 66.181.180.91

төрийн өмчит компанид хүнээ шахах нь бүх ялсан намын асуудал. нийслэлд л гэхэд 2012 оноос нитх-ын төлөөлөгчид онөаатүг-ын дарга, захирал болж туз-д ордог болсон. би тэнд орно тэнд захирал болно гээд

Avatar

Нэргүй 2024-01-03 103.161.242.167

намын бус хүмүүсээр тахилга үйлдэнэ гэсэн үг. хов жив гүй сайхаа идэх нь дээ. нам дагана гэж……..

Avatar

ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-03 202.131.227.82

чадах уу барах уу

Avatar

Нэргүй 2024-01-03 103.57.95.86

mssh zow yaaraltai

Avatar

Нэргүй 2024-01-03 188.162.254.103

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-03 202.126.89.65

талыг нь цомхотголд оруулахад яг болно

Avatar

Нэргүй 2024-01-03 202.21.107.60

mergejliin humuusee uldeegeed busad shahaasnii humuysiig buh salbaraas ywuulah htei

Avatar

Салаавч 2024-01-03 202.9.46.44

Баахан Ан намын нөхөд баахан мөнгө хийгээд одоо эсрэг ажиилллаад УИХ дэвшинэ энэ тэр гээд зартм телевизээр салаавч өгөөд явж бна лэээ дүүрсэн луйварчид

Avatar

Нэргүй 2024-01-03 66.181.189.166

зөв алийн болгон баахан орон тоогоор дүүргэхэв дээ

Avatar

Nergui 2024-01-03 202.21.122.222

Өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон ажилтнуудаа тэтгэвэрт нь гаргаж өгөөрэй. Бөөн хүнд суртал!

Avatar

Оок 2024-01-03 43.242.241.151

МАН яасан яасан гэнэ үү ха ха, АН тэгвэл яасан гээч Эрдэнэтийг хэдүүлхнээ нийлж байгаад өмч хувьчлалаар төрийн баахан өмчийг хувааж цусалсан шигээ тэр чигт нь залгих гэж байсан гэж яагаад бичихгүй байна сэтгүүлчэнцэр эээ. МАН халаа сэлгээ хийх гэж байгаа учраас битгий сонгоорой гэх гээд бгаамуу хаашаа юм, далд пиар л бна даа

Avatar

Нэргүй 2024-01-03 103.212.118.157

МАН байгаа цагт хэүээ ч шинэчоэл хмйглэгвхгүй зөьхөн хулгай хийж гударахаал мэднэ

Avatar

Нэргүй 2024-01-03 139.5.217.52

МАН-ынхан тэтгэвэрт гарах цаг болсон соц үеийн МАН биш хулгайч дээрэмчдийн нам болсон

Avatar

Нэргүй 2024-01-03 43.242.243.215

49 ,хувийнхний үед дөваацэрэн батдэлгэр нарын дэвшүүлсэн авсан хүмүүсийг халах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-03 202.9.46.61

бүх улсын үйлдвэрүүд ингэх хэрэгтэй . маш их нөөц бололцоо байгаа шүү. .ц.уламбаяр

Avatar

газар шороо 2024-01-03 66.181.166.134

үүнийг аль дээр үед хэдэн жилийн өмнөөс хийх ёстой бсын? даанч аль ч нам хийж чадахгүй л дээ. худлаа3

Avatar

Нэргүй 2024-01-03 203.23.49.69

Хийж чадвал бусдад төрийн компанид жишиг болно МТЗ ТӨХК гэж мэргэжлийн бус гарууд кофе уугаад л мэргэжлийн хүмүүсээ гадуурхаж хөөгөөд л байдаг ш дээ

Avatar

Дэнжийн 1000-н Батаа 2024-01-03 31.173.86.164

Москва дахь толоологчийн газарт ажилладаг малнуудаа нэг шалгаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж