Лигийн дебютдээ түүх бүтээсэн Рашида Тимбилла гэж хэн бэ?

The League

Лигийн дебютдээ түүх бүтээсэн Рашида Тимбилла гэж хэн бэ?

Лигийн дебютдээ түүх бүтээсэн Рашида Тимбилла гэж хэн бэ?

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн түүхэнд тодоор үлдэх үйл явдал өчигдөр/2023.01.02/ "UG" аренад боллоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн лигийн ээлжит учраа болох Хасын Хүлэгүүд болон Мон Пон багуудын тоглолтод Хүлэгүүдийн шинэхэн тоглогч Рашида Тимбилла дебют тоглолтдоо 14 оноо, 16 самбараас бөмбөг авалт, 11 оновчтой дамжуулалт, 12 бөмбөг таслалт гэсэн дөрвөн аравт толилуулж, дээд лигийн түүхэнд энэхүү амжилтыг үзүүлсэн анхны тамирчнаар тодров.

Тоглолт 126-46 гэсэн Хүлэгүүдийн давамгайлал дор өндөрлөжээ.

Өдгөө 31 Рашида Тимбилла нь Монголд анх удаа ирж байгаа нь энэ биш. Тэрбээр өмнө нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн Улаанбаатар Амазонс багийн өмсгөлтэй олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан амжилттай. Канад бүсгүйн хувьд улсынхаа 18 хүртэлх насны өсвөрийн шигшээ багт дуудагдаж, 2011 онд Америк тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.

Онтарио мужийн Оттава хотын Жон МакГрайн ахлах сургуулийг төгссөн Рашида сургуульд байхдаа бүхий л спортод авьяастай байсан гэнэ. Сагсан бөмбөгийн тамирчны хувиар 20.4 оноо, 14.4 самбар, 7.8 ашигтай дамжуулалт, 3.1 хаалт, 2.8 бөмбөг таслалт дунджилдаг байсан бол зүлэгний хоккейн тамирчны хувиар үндэсний ахлах сургуулийн аварга болж, улиралд нэг ч ялагдаж байгаагүй аж. Мөн хөлбөмбөг, хөнгөн атлетикаар хичээллэж байжээ.

Харин оюутан насаа Амхерст дахь Массачусетсын их сургуульд өнгөрүүлжээ. Тэрбээр оюутны лигийн эхний тоглолтдоо л 11 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч тус сургуулийн түүхэнд коллежийн эхний тоглолтдоо хоёр аравт үзүүлсэн анхны тамирчин болсон амжилттай. Нийт дөрвөн жил тус сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглохдоо Рашида Тимбилла 8.3 оноо, 9.6 самбараас бөмбөг авалт, 2.2 ашигтай дамжуулалт дунджилжээ.

Рашида Тимбилла Монголын лигээс өмнө Герман, Португал, Швед, Румын, Финландын лигүүдэд тоглож байжээ. Сүүлд Финландын Корислигийн Коувоттари багийн төлөө 25 тоглолтод оролцохдоо 16.0 оноо, 13.9 самбараас бөмбөг авалт, 5.8 оновчтой дамжуулалт дунджилсан үзүүлэлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 2024-01-03 103.57.93.168

Жаран чавганц уралдахад гэдэг шиг л юм байгаа биз. Ямар олигтойдоо л Монголд тоглож байх вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж