Infinix брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр… 

Infinix брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр… 

Infinix брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр… 

 Сүүлийн үед дэлхийн ухаалаг утасны зах зээлд "Infinix" гэх содон нэртэй, хүчирхэг өрсөлдөгч гарч иржээ. Францад гар утасныхаа дизайныг боловсруулж, Өмнөд Солонгост хөгжүүлэлтээ хийдэг тус гар утас ойрын жилүүдэд Азийн зах зээлд тэсрэлт хийх шинжтэй. Одоогоор зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр борлуулалттай гар утаснуудын нэг болоод зогсохгүй АНУ-д бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулаад эхэлжээ.  109.3 сая хүн амтай Египет улсад "Infinix" брэнд зөвхөн ухаалаг гар утасаараа л гэхэд борлуулалтаараа "Samsung", "Huawei"-ийн араас орж байна. Байгуулагдаад аравхан жил болж байгаа гэхэд гайхалтай амжилтад хүрчээ. 


Тэгвэл "Infinix" ухаалаг утас хэрхэн, яаж "Apple", "Samsung", "Huawei"-тэй эн зэрэгцэн зарим талаараа илүү гарсан бэ? 
Мэдээж хэрэглэгчдэд хамгийн их таалагдсан тал нь хамгийн хямд үнээр, хамгийн шилдэг технологийн дэвшилтийг мэдэрнэ. Жишээ нь  "Таван минут цэнэглээд 200 минут ярь" гэх реклам нь хүмүүст маш сайн хүрсэн байдаг. Дэвшилтэт ухаалаг гар утасны үнэ ердөө 399 мянган төгрөгөөс эхэлнэ гэж бодохоор итгэхэд бэрх.  Мөн өргөн дэлгэц, агшин бүрийг алдалгүй харах тод дэлгэц, дүрсийг гайхалтай буулгах хүчирхэг камер, Өргөн хурдны "5G" сүлжээ, хурууны хээ уншина гээд л бүхий л сүүлийн үеийн технологиудыг багтаажээ. Дэлгэцийн хувьд 120 hz хурдтай, өнгөний нягтрал сайтай учир ямар ч төрлийн видео тоглоомыг тоглох боломжтой. 
Мөн 2024 оны 1 сараас эхлэн худалдаалд гараад удаагүй шинэхэн “5G” Загваруудаа худалдаалж эхлээд байна.


Монголд хаанаас "Infinix" гар утсыг худалдан авах вэ?


Азид тэсрэлт хийн Америк тив рүү зах зээлээ тэлсэн тус гар утсыг та бүхэн Монголд албан ёсны эрхтэй "Smartstore" дэлгүүр,"bananamall.mn", "shoppy.mn" гэсэн онлайн дэлгүүрүүд, "Next", "Skytel", "Arina Electronics"-ийн салбаруудаас худалдан авах боломжтой. Албан ёсны эрхтэй гэгдээд буй "Infinix" брэндийн талаар та бүхэн сүүлийн үед ихээхэн сонссон байж магадгүй. Учир нь тэд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд долоон удаа аварга болсон цорын ганц баг болох “Хасын хүлгүүд” –ийн ивээн тэтгэгчээр хамтран ажилладаг байна.  


 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж